Аав хүү хоёр газар хэвтэж байсан дэлхийн нэгдүгээр дайны үеийн гранатыг яст мэлхий байна гэж андуураад бариад авчихжээ. Аз болж тэд дэлбэрэх аюулаас аврагдсан байна!

0

29 настай Louie Lomas болон түүний хүү Lockey нар өөрсдийн Таунтон, Сомерсет дэх гэрийн ойролцоо алхаж явахдаа 100 жилийн настай тэср*х бөмбөгийг олжээ. Эхлээд хүү тэср*х бөмбөгийг сугалж авах гэж оролдож үзсэн байна.

Циркэд өмнө нь ажиллаж байсан Louie-гийн хүү гран*тыг бариад авахынхаа өмнө яст мэлхий байна гэж боджээ – аз болоход тэд дэлбэрэх аюулаас хамтдаа аврагдсан.

Triangle News

Хурдан сэтгэх чадвартай мэргэжлийн жонглёрчин гранат гэдгийг мэдмэгцээ тэр дор нь цагдаа руу залгахад тэд 10-хан минутын дотор иржээ.

Louie-гийн хэлснээр тэр хүүтэйгээ өдөр бүр гэрийнхээ ойролцоо алхдаг бөгөөд гранат тэднийг голын ойролцоо явж байх үед хөлийнх нь баруун талд байсан аж.

Lockey гранатыг сугалж гаргахаар оролдсон. Би түүнийг хурдхан шиг бариад авсан.” хэмээн Louie болсон явдлын талаар хэлсэн юм. Тэр ч гэсэн эхэндээ ингэж боджээ: “Яст мэлхий энд юу хийж байдаг билээ?”

Аз болоход тэр хурдан шийдвэр гаргаж, тэдний олж харсан зүйл яст мэлхий биш болохыг гадарлажээ – нөхцөл байдал ноцтой болж өрнөсөн бол айхтар дэлбэрэлт болох байв. “Би үүнийг юу болохыг нь гадарласан тул, ямар үр дагаварт хүрэхийг нь шууд мэдсэн.” гэж Louie хэлжээ.

Triangle News

Цагдаа нар тухайн газар ирэх үедээ санамсаргүйгээр Louie болон түүний хүүгийн олсон гранатын дээр байрлах гүүрэн дээр машинаа байрлуулсан нь түүний санааг их зовоосон гэнэ.

Энэ талаар тэр тайлбарлахдаа:

“Цагдаа нар ирэхдээ гүүрэн дээр буюу гранатын яг дээхэн талд машинаа байрлуулчихсан. Тэд надаас хаана гранат байгаа вэ гэж асуухад би яг та нарын доор гэж хариулахад тэд маш их айж, шууд машиндаа сууцгаагаад тэндээс холдож, гүүрний төгсгөлд машинаа байрлуулсан. Үхэл ч ойр байгаа юм шиг санагдаж байсан шүү.”

 

 

“Аз болоход тэр газраас тал тал тийшээгээ 100 метр зайд ямар ч байшин байгаагүй юм. Удалгүй тэср*х бөмбөгийн мэргэжилтнүүд ирсэн бөгөөд тэдний хэлж байгаагаар тухайн тэср*х бөмбөг идэвхтэй байсан ч, азаар дэлбэрээгүй гэж хэлсэн. Би дэлбэрэхийг нь харж чадаагүйдээ жаахан урам хугарсан тал бас бий.”

Аав хүү хоёр тэср*х бөмбөгийн мэргэжилтнүүд ирж, орчны аюулгүй байдлыг хангах хүртэл тэндээс нэг ч алхам холдоогүй гэнэ.

Тэр энэ өдрийн “эмх замбараа нь үл олдох” хэцүү өдөр байсан гэж дүрсэлсэн бөгөөд аав хүү хоёр гэртээ ирэхэд Louie-гийн эхнэр юу болж өрнөснийг сонссон байсан тул, царай нь цонхийчихсон байжээ.

Triangle News

Тэд үнэхээр азтай өнгөрчээ.

29
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *