Орчин үеийн гоо бүсгүйчүүдийн нэг бол Моника Беллучи маргаангүй мөн. Түүний гоо үзэсгэлэн нэгэн үе дээрээ зогссон мэт одоо ч залуу хэвээрээ харагдана.
Мэдээж нөгөө талаасаа түүний залуу үеийн гоо сайхныг одоо үетэй нь яаж харьцуулж болох вэ дээ гэх хүн ч гарч ирэх байх. Түүний залуу үеийг 14 настай охин Дева нь толины тусгал мэт санагдуулах ажээ.
Дева – Моника Беллуччи болон Венсен Кассель нарын том охин. Хосууд хоёр охинтой, удаах охиныг Леони гэдэг. Харамсалтай нь жүжигчид гэр бүлээ хадгалж үлдэж чадаагүй юм. Хоёулаа бие биедээ үнэнч байж чадаагүй гэдэг.
Амьдралдаа хагацах нэг шалтгаан нь хоёр өөр хотод амьдарч байсантай нь холбоотой байж болох юм – Парис болон Ром. Гэхдээ тэд охидуудынхаа төлөө аль болох цугтаа байхыг ихэд хичээж байсан. Гэсэн хэдий ч 2013 онд тэд салцгаажээ.
Одоо охидууд нь ээжтэйгээ амьдардаг бөгөөд хааяахан аавтайгаа уулзана. Кассель дахин гэр бүл зохиосон бөгөөд дахин аав болжээ. Монико болон Кассель нар охидуудаа олны нүднээс аль болох хамгаалахыг хичээж байсан юм, гэхдээ тэд том болцгоож өөрийн эрхгүй олны нүдэнд өртөх болжээ.
Ингээд нас эрэмбээрээ 14 настай том охин Дева олон нийтийг гоо сайхнаараа бишрүүлж байна. Түүнийг харсан хүн болгон Моника-гийн залуу үетэй ямар адилхан юм бэ гэж уулга алдацгаана.
Түүнийг Dolce & Gabbana-гийн сурталчилгааны зураг авалтанд оролцохыг урьсан, тэр үед папарацци хэд хэдэн гэрэл зураг дарж амжилгүй л яах вэ?
Ээж, охин хоёр ийм адилхан байна гэж та бодож байв уу? Тэд үнэхээр гоо үзэсгэлэн. Дева Кассель ээжийнхээ од болох залгамж халааг өвлөсөн гэж найдаж байна. Та бидэнтэй санал нэг байна уу?