Хүүхдийн угж хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд ямар нөлөөтэй вэ?

2

Нялх хүүхдэд угж буюу соосог хэр чухал вэ? Эх хүн болгон л энэ асуултанд өөрийнхөөрөө хариулах байх. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар бол хүүхдүүдийн ихэнхид нь хэрэггүй гэжээ. Тийм учраас таны хүүхэд угж хөхдөггүй бол сандрах зүйлгүй. Харин зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ аманд угж хийж тайвшруулдаг байна.

Өнөөдөр та бүхэндээ угж хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд сөрөг талтай эсэх талаар танилцуулахаас гадна хүүхдийн их эмчийн үзэл бодлыг танилцуулахаар бэлдлээ.

 

Нялх хүүхдэд зориулсан угж

Хүүхдийн хөхөх рефлекс мэндэлсэн эхний өдрөөсөө л эхэлдэг. Бяцхан үр нь хөхөө сайн хөхсөний дараа ч гэсэн амаараа хий хоосон хөхөж байгааг эцэг эх анзаардаг. Ингээд тэд аманд нь угж хийх яаралтай арга хэмжээ авна, харин зарим нь зөвхөн уйлсан үед нь л хэрэглэдэг байна.

Хөхөх үйл явц нь хүүхдийг ядрааж тайвшруулдаг, тиймдээ ч хүүхэд амархан нойрсдог. Хөхүүл хүүхдэд байнга угж өгөөд байвал хүүхдийг шууд ядрахад хүргэнэ. Хэдий хөхөө идмээр байгаа ч гэсэн угж хөхөж ядарснаасаа болоод эхийнхээ хөхийг авахаас дургүйцэж эхэлдэг байна.

Шүдний эмч нарын үзэж байгаагаар угж нь хүүхдийн шүдний байрлал болон амтлах чадварт муугаар нөлөөлдөг гэжээ. Тийм учраас тэд угжнаас татгалзахыг зөвлөдөг байна.

Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй угж сэтгэл түгшээнэ. Хүүхдийнхээ аманд байдаг тэр угж өдөрт хэдэн удаа шалан дээр унаж бохир гадаргуутай харьцаж байгааг та анхаараарай. Шалан дээр хичнээн их бохир, микроб байдаг билээ дээ? Мөн хүүхдийнхээ аманд угж хийхээс өмнө өөрсдийнхөө аманд хийдэг муу зуршилтай эцэг эх багагүй гэдгийг ч мартаж болохгүй. Ингэснийхээ дараа нь тэд яагаад хүүхэд нь өвдөөд байгааг гайхаад сууж байдаг юм.

Хүүхдийн амьдралын эхний хагас жилд нь багтаж угжнаас нь гаргах хэрэгтэй, эс бөгөөс хүүхдийн сэтгэл зүйн хөгжил удааширч болзошгүй. Хөхөх рефлекс нь хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнтэй байх хүслийг дарангуйлдаг. Хүүхэд дэлхий ертөнцийг сонирхох сонирхол нь буурахаас гадна байнга аманд байх угжаа хөхсөөр байгаад байгалийн дуу чимээг ялгаж сонсох чадвар нь ч багасахад нөлөөлдөг байна.

Эцэг эх нь ухаантай хандаж байгаа тохиолдолд хүүхдийн эмч нар угжны хэрэглээг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, хүүхдийн эмч дараах зүйлийг тэмдэглэн хэлжээ:

“Хэрвээ угжийг зөв соёлтой хэрэглэж чадвал гаж нөлөө байхгүй. Угж нь хүүхдийн хөхөх рефлексээр дамжуулж тайвшруулдаг, энэ үед ээж нь өөрийн ажлаа тайван хийх боломжтой. Хэрвээ амандаа угжтай хүүхэд тайван байж эцэг эх нь энэ үед амарч чадвал сайхан хэрэг” гэжээ.

“Хамгийн гол нь – угжийг төрсний эхний өдрүүдэд огт өгч болохгүй. Яагаад гэвэл хүүхэд эхийнхээ хөхийг хөхөх ёстой, ингэж байж ээжийн хөхнөөс сүү гарна. Тэгээд угжийг хэзээ өгч болох вэ? Хүүхэд эхийнхээ хөхийг идэж хангалттай цадсан гэдэгт итгэлтэй байгаа үеэс л эхэлж өгч болно шүү”.

5 сараас эхлээд хүүхдийн хөхөх рефлекс буурч эхэлдэг, энэ үеэс эцэг эх хүүхдээ угжнаас яаж гаргах тухай бодож эхлэх ёстой. Энэ ажлыг хойшлуулж огт хэрэггүй. Мэдээж эцэг эх хүндрэлтэй тулгарна, хүүхэд аашилна, тэд чинь хайртай “тоглоом”-оосоо салахыг хүсэхгүй нь мэдээж. Энэ үед хүүхэд тайван ч унтаж чадахгүй.

Хүүхдийн угж хөхөх цагийг богиносгоорой. Хүүхэд унтангуут л угжийг нь сугалж авна, эс бөгөөд хүүхэд угжгүйгээр унтахаа больдог эсвэл авангуут сэрээд байдаг. Хүүхэд тайвшрангуут нь “мэдэгдэхгүйгээр” угжийг нь авахыг оролдоно. Тэвчээртэй байгаа цагт таны хүүхэд нэг л мэдэхэд угжгүй байж чаддаг болно доо.

Хүүхдэдээ угж өгөх эсэхийг эцэг эх шийдэх нь зүйтэй. Хамгийн гол нь – хүүхдийнхээ хэрэгцээг мэдрээрэй, түүнд чухам юу хэрэгтэй байгааг ойлгохыг хичээ: уух, идэх эсвэл хөхөх рефлекс нь давамгайлаад байна уу?

Хэрвээ угжнаас зайлсхийх аргагүй бол чанартайг нь сонгож авах хэрэгтэй. Силиконоор хийсэн ортодон угж сонгохыг хичээ. Хэрэглээ сайтай, таагүй мэдрэмж төрүүлэхгүй, харшил үүсгэхгүй. Гэхдээ таны хүүхдэд чухам ямар төрлийн угж тохирохыг эмч л хэлж өгнө.

Бидний нийтлэлийг залуу эцэг эхчүүдтэй заавал хуваалцаарай.

10
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хулан Эрдэнэ

    Хулан Эрдэнэ

    2018/09/14 at 15:44

    Угж биш хөхөлт (соска)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *