Амжилттай яваа эр хүний 10 шинж

2

Заримдаа эр нөхрөө “амжилттай” гэж тодорхойлж буй эмэгтэйчүүдийн тухай яриаг сонсоход сонирхолтой байдаг юм. Амжилт тэдний үнэлэмжээр бол – хангалттай мөнгө олж буй эр хүнийг хэлэх ажээ.

Үүнээс гадна, амжилт – мөнгөтэй огт холбоотой тэс өөр зүйл байх нь ч бий, өсөж дэвжих, алдар нэр, жин эсвэл нүдний өнгөтэй огт холбоогүй зүйл. Ихэвчлэн өмнөө тавьсан зорилго болон хувь хүний хөгжилдөө анхаарал тавьж чаддаг эр хүнийг амжилттай гэж тодорхойлж байна.

1. Амжилттай эр хүн гэж – “өөрийнхөө сэтгэл”-ийг цалингаар худалдаж байгаагаа ухаарч ажлаа хаяхад бэлэн эр хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, амжилттай эр хүн гэж – гэртээ олз омог авчирна, гэхдээ өөрийнхөө сэтгэл санааг хохиролд оруулахгүй хүн ажээ.

2. Амжилттай эр хүн – адил тэгш эрхтэй орох харилцааг дээдлэх хүнийг хэлнэ, энэ харилцаанаас зөвхөн нэг нь ашиг олохгүй. Харилцаа – адил тэгш эрхтэй байх, энэ байдлыг мөнгөөр үнэлэхгүй.

3. Амжилттай эр хүн – өөртөө зорилго тавьж өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд амьдралаа босгож байгаа эр хүнийг хэлнэ. Амьдралынхаа замыг олохдоо аливаа зүйлийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй эр хүн юм.

4. Амжилттай эр хүн – өөрийгөө олж нээсэн эсвэл олж нээхийг хичээж байгаа хүнийг хэлнэ. Тэр өөрийгөө юунд зориулагдсан, чухам хэн болохоо ойлгосон байх ажээ. Өөрийн сонголтын хариуцлагыг үүрэх чадвартай, эргэн тойрондоо нөлөөлж чаддаг эр хүн байна.

5. Амжилттай эр хүн – ойр дотны найз нөхөдтэй, өөрөөр хэлбэл чин сэтгэлээ нээж чаддаг найз нөхөдтэй хүнийг хэлнэ. Зарим нэг эрчүүд илүү нуугдмал байдаг, ийм хүнд ч гэсэн өөрийн гэсэн хүрээний найз нөхөд байдаг. Найз нөхөд нь ямар ч байдалд тэднийг дэмждэг ажээ.

6. Амжилттай эр хүн ямар нэгэн зүйлд сонирхолтой байдаг. Тэр тойрох замыг эрэлхийлэхгүй. Өөрийн зүг чигийг сайн мэднэ бас хүсэл зорилгодоо хөтлөгдөн урт замыг ганцаараа туулахад бэлэн байдаг.

7. Амжилттай эр хүн – эрүүл харилцаа босгох тал дээр байнга анхаарал хандуулдаг хүнийг хэлнэ, хэн нэгнийг дарамтлах, хянах хүсэл зорилго агуулаагүй байна.

8. Хэрвээ эр хүн эцэг бол – эр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаарал хандуулах ёстой. Энэ үүргийг зөвхөн эмэгтэй хүнд үүрүүлэхгүй эр хүнийг амжилттай хэмээнэ. Эцэг эхийн үүрэг хариуцлага – хоёр түншүүдийн хамтын ажиллагаа, амжилттай эр хүн энэ үүргийг сайн ухамсарласан байдаг.

9. Амжилттай эр хүн – эрх чөлөөтэй байх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бас үнэнч шударга байх зарчим баримтална. Аливаа харилцаанаас зугтааж байгаа бол түүнд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй байгаагийн шинж, гэхдээ өөрийн эрх чөлөө нь үүрэг хариуцлагаар хязгаарлагдана гэдгээ тэрээр ухамсарласан нэгэн ажээ.

10. Амжилттай эр хүн хэлсэн үгэндээ эзэн болдог. Байнга! Хэн нэгэнд амлалт өгөхдөө өөрийнхөө чадалд байгаа зүйлд л амлалт өгнө. Энэ үед түүнд бүрэн итгэж найдаж болно.

Бид амжилттай эр хүний шинж тэмдгийн зах зухаас л дурдлаа. Хамгийн гол нь мөнгөний ямар ч дүн, гадаад дүр төрх, нийгэмд эзлэх байр суурь эр хүний амжилтыг тодорхойлохгүй болохыг бүү мартаарай.

24
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Битгий худлаа юм тавиад бай

    2021/11/23 at 17:16

    Билл Гейтс тэгэхээр амжилтгүй эр хүн юм уу? Найз нөхөдгүй шд.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *