“Twilight” цуврал дээрээс таны анзаараагүй өнгөрсөн логикийн алдаатай 20+ үзэгдэл

1

2008 онд үзэгчдийн хүртээл болсон “Бүрэнхий” цуврал тухайн цаг үед олон сая өсвөр насныхны дунд шуугиан дэгдээж байсан билээ. Хэдийгээр дэлхий даяар асар их амжилтыг олсон ч тус цувралд логикийн алдаатай үзэгдлүүд олон гардаг ажээ.

1. Edward Bella-г аврах үед хэний ч анхаарлыг таталгүй хурдан хөдлөхөөс гадна машин дээр ч нvцгэн гараараа том хэмжээний сэв үлдээсэн байх ажээ.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

2. Edward Bella-тай үерхэж эхлэхээсээ ч өмнө түүнийг унтаж байхыг шөнө нууцаар хардаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

3. Ердөө ганцхан сарын дотор шинэ хотод нүүж ирсэн Bella охин цус cорогчийн амьдралаар амьдрах шийдвэр гаргасан нь бодит амьдралтай төдийлөн нийцдэггүй.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

4. Наранд гарах үедээ гялалзаж харагддаг цус cорогчид халуунд бас хөлөрдөг бололтой.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

5. Цус cорогч болох шийдвэрийг асар богино хугацаанд гаргасан Bella киноны эхэнд энгийн нэгэн ахлах сургуулийн сурагч байсан гэхэд итгэмээргүй.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

6. Маш олон жил хүмүүсийн хараанаас сайтар мултарч ирсэн цуc сорогчийг илрүүлэхэд Bella ердөө ганц оройг л зарцуулсан.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

7. Cullen-ийнхэн бусдын өмнө энгийн хүмүүс мэт харагдахын тулд ширээн дээрээ идэх зүйл тавьдаг байсан ч яагаад хэн ч тэднийг өмнөө тавьсан зүйлсээ иддэггүй талаар анзаарч байгаагүй юм бол?

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

8. Victoria-ийн хөлийн мөр цaгдаа нарыг ирэхэд өөрчлөгдсөн байх аж.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

9. Bella-ийн хүчилтөрөгчийн гуурс хэн ч хүрээгүй байхад хэдхэн хормын дотор байрлалаа өөрчилж харагддаг.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

10. Киноны төгсгөл бүрт яагаад дэргэд нь байсан хүмүүс хаашаа ч юм бэ алга болж зөвхөн гол дүрүүд үлддэг юм бол?

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

11. “New Moon” ангид Bella-г хуруугаа зүcэх үед цусны үнэрийг тэвчиж чадахгүй дaйрч байсан Jasper өмнө нь үүнээс ч их хэмжээний цуc хараад биеэ барьж байсан гэхэд итгэмгүй.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

12. Bella Edward-гүй байх үедээ сэтгэлийн гүн хямралд орсон нэгэн болж хувирдаг бол Edward Bella-д амьд үлдэх боломж байхгүй гэдгийг сонсоод амиа xорлох оролдлого хийдэг нь тэднийг нэгнээсээ хэт хамаарал бүхий амьдралтайг харуулдаг.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

13. Эхнэр, нөхөр Volturi-г аялалаасаа эргэж ирээгүйг хэн ч анзаардаггүй нь хачирхалтай.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

14. Bella Edward-д хайртай. Гэвч түүнтэй дотно байхын тулд тэр өөрийгөө заавал гэр бүл, найз нөхдөөсөө холдуулах хэрэгтэй байсан гэж үү?

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

15. Edward хэдий сэтгэл татам залуу боловч өөрийн эмэгтэйг хэт захирдаг гэдгийг та анзаарч байсан уу? Тэр Bella-г Jacob-той уулзуулахгүйн тулд машин барихыг нь xориглож байсан.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

16. Чоно болж хувирах болгондоо л хувцсаа урчихдаг хүн чонын хувцасны шүүгээ ямар байдаг бол?

20+ Fallas lógicas que quizás no hayas notado en “Crepúsculo”

 

17. Цус сорогчид үxэшгүй мөнх гэвэл тэд гэрлэлтээ хүчинтэй байлгахын тулд ахин гэрлэх шаардлагатай болов уу?

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

18. Цуc сорогчид гадаад төрхөө өөрчлөх бүрэн эрхтэй боловч тус цувралын эхний анги болох Twilight-аас Breaking Dawn анги хүртэл түүний хөмсөг ийнхүү өөрчлөгджээ.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

19. Хоол иддэггүй гэхэд хуримын бялуу нь хэтэрхий том байх ажээ.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

20. Хүн болон цуc сорогчийн хүүхэд гэдгээс ч илүү эвгүй төрхийг компьютер графикаар гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

21. “Eclipse” ангид шинэхэн цуc сорогчид өөрийн хүслээ дарж дийлдэггүй тухай гардаг ч Bella-д тийм зүйл тохиолддоггүй нь хачирхалтай.

© Twilight / Summit Entertainment and co-producers

 

22. Jacob болон Renesmee нар хос болно гэдэг таамаглалд таатай хандах хүн бий болов уу?

© Twilight / Summit Entertainment and co-producers

Таны хувьд уг цувралаас анзаарсан хамгийн логик авцалдаагүй зүйл юу байсан бэ?

97
ХөөрхөнХөөрхөн
26
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
10
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/19 at 09:56

    Ер нь бол номыг нь уншвал хөлснөөс бусад логик нь алдааны тайлбар байгаа л даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *