Харуки Мураками-гийн амьдрал болон уран бүтээлийн 25 сургамжит ишлэл

3
0
25,433

Мураками-гийн ном дэлхийн 50 гаруй хэл дээр орчуулагдсан бөгөөд дэлхий дахинд бестеллерийн жагсаалтад багтаж байна. Үүнд ч гайхах зүйл үгүй, дэлхий даяар хөндөгдөж байгаа асуудлыг зохиолч өөрийн бүтээлдээ дурдана. Тэрээр зөвхөн чадварлаг зохиолч төдийгүй давтагдашгүй бөгөөд маш сонирхолтой хувь хүн. Түүний элдэв зүйлийн талаарх үзэл бодлыг сонирхоход ер илүүдэхгүй.

Номоос авсан ишлэл

Хүн бөгөөд ганцаардлын тухай

  1. “Хүн нэг удаа ч болов чив чимээгүй бөглүү газар ганцаараа байж үзэх ёстой, өөрийгөө бие махбодиороо амьдарч чадах эсэхээ шалгана, хэдий уйтгар гунигаас болж үхэх гэж байсан ч хамаагүй. Үүнийг ямар болохыг мэдрэх – зөвхөн өөрөө өөрөөсөө шалтгаалах, эцэст нь өөрийнхөө оршин тогтнож байгаа мөн чанарыг ухаарахаас гадна урьд хойчид олж аваагүй хүчийг бий болгоно”.

“Миний хайртай sputnik” – «Мой любимый sputnik»

  1. “Хэн ч байж болно: гей, ижил хүйстэн, ихэнх хүмүүс шиг хэвийн, феминист, фашист гахай, коммунист, кришнаит. Ямар ч далбаан доор байсан хамаагүй… Надад огт хамаагүй. Би хэнийг тэвчдэггүй вэ гэвэл – худлаа хоосон хүмүүсийг л тэвчдэггүй. Энэ тэнэгүүд нүдний өмнө сүүтгэнээд байхад бүр ч тэвчиж чаддаггүй юм”.

Дуу хөгжмийн тухай

  1. “Хөгжим тоглох – үүлэн дээгүүр нисэж байгаагаас ялгагдах зүйлгүй”.

Гүйлтийн тухай

  1. “Гүйж байгаа хүмүүсийг дандаа л шоолдог, тэд чинь илүү урт наслахын тулд юу ч хийхэд бэлэн л хүмүүс, гэхдээ би бодохдоо хүмүүсийнх ихэнх нь ийм шалтгаанаар гүйдэггүй байх гэж бодож байна. Тэд амьдралаа уртасгахын тулд бус харин чанарыг нь сайжруулах л гэж гүйж байгаа”.

Бизнес бөгөөд мэргэжил сонгох тухай

  1. “Мэргэжил анхнаасаа л хайр дурлалын ажил мэт байх ёстойгоос бус бодлоготой хийсэн гэрлэлт байх ёсгүй”.
  2. “Би нэг дүрэмтэй: “Даавуунд үнэнээс хэтрүүлж мөнгө төлөх нь тэнэг хэрэг. Свитер, жийнс байхад л ер нь хангалттай даа. Гэхдээ бизнест бол бяцхаан гүн ухаан ашиглана: удирдагч хүн харин өөрийнхөө албан газрыг харилцагч хүн хэрхэн хүлээж авахыг хүсэж байна тэр хүслээ илэрхийлж хувцаслах ёстой. Ингэснээр харилцагчийн төдийгүй ажилтнуудынх нь сэтгэл санаа сайхан өөдрөг болдог, нэг ёсондоо дотоод сэтгэлийн шүтэлцээ бий болно. Тийм учраас би өөрийнхөө бааранд үнэтэй костюмтай бас зангиатай очдог юм”.

Амьдралын хуулийн тухай

  1. “За, ингэхэд дэлхий ертөнц дээр хүнд хэцүү байхын зэрэгцээ амархан зүйл ч бий. Ийм л суурь хуультай юм, дэлхий ертөнц удирдаж байна – гэж тэр хэлжээ. – Энэ тухай байнга санаж байвал зохилтой. Хүнд санагдсан зүйл нь үнэн хэрэгтээ маш энгийн байх нь бий, гэхдээ ажлынхаа мөн чанарыг мэдэж байх хэрэгтэй. Та юунд хүрч байгаа тань маш чухал. Мөн чанарыг мэдэж авснаар ажлаа гүйцэтгэх хүсэл төрнө. Энэ л эх сурвалжийг олох ёстой”.

Хоол хүнс бөгөөд сексийн тухай

  1. “Миний хувьд амьдралд хоол хүнс сексээс илүү чухал. Харин секс – сайхан десерт. Энэ байгаа цагт – сайхан, байхгүй бол – аймшигтай бол биш, сексгүйгээр болчихно. Үүнээс гадна өөр хийх ажил төрөл зөндөө байгаа шүү дээ”
  2. “Хоол амттай байхад сайхан. Өөрийгөө амьд гэдгээ мэдэрдэг юм”.

 

Ярилцлагаас авсан ишлэл

Хүүхэд нас

  1. “Хүүхэд байхдаа гурван зүйлд дуртай байлаа. Унших дуртай байсан. Дуу сонсох дуртай байсан. Бас мууранд дуртай байв. Хэдий хүүхэд ч гэлээ дуртай зүйлтэйгээ мэдэж байсан учраас аз жаргалыг мэдэрдэг байсан үе. Энэ гурван зүйл маань цаг хугацааны эрхэнд ч өөрчлөгдөөгүй, одоо ч хэвээрээ… Танд л гэж хэлэхэд хэрвээ та юунд дуртайгаа мэдэхгүй байгаа бол хожигджээ л гэж бодоорой”
  2. “Надад олон муур байсан, тэдний ганц нь ч шаналж зовж байсангүй. Бүгд л чадлаараа амь амиа бодно”.

Баялгийн тухай

  1. “Хэрвээ та их бага хэмжээгээр баян бол хамгийн сайхан нь та мөнгөний тухай бодохгүй байж чадна. Таны худалдаж авч чадах зүйл гэвэл – эрх чөлөө, цаг хугацаа. Би хэдэн төгрөг олдгоо сайн мэдэхгүй. Ер нь мэдэхгүй. Би хэдий хэр татвар төлдгөө ч мэдэхгүй. Би татварын тухай бодохыг хүсдэггүй. Надад өөрийн гэсэн нягтлан бодогч бий, миний эхнэр бүх зүйлд анхаарал тавина. Намайг тэд ийм зүйлээр зовоогоод байдаггүй юм. Би зүгээр л ажлаа хийдэг”.

Бодит байдлын тухай

  1. “Би шашин шүтдэггүй. Зөвхөн сэтгэн бодох чадалдаа л итгэнэ. Бас зөвхөн энэ бодит байдлаас өөр зүйл байгаад итгэдэг. Жинхэнэ ертөнц болон нөгөө ертөнц, бодит бус ертөнц нэгэн зэрэг зэрэгцэн оршино. Заримдаа холилдох тохиолдол ч бий. Хэрвээ үнэхээр их хүсвэл эсвэл маш их хичээл зүтгэл гаргаж чадвал нэг ертөнцөөс нөгөө ертөнц рүү шилжиж чадна, бас эргээд ирэх ч боломжтой”.

Уран бүтээлийн онгодын тухай

  1. “Би бүтээлээ бичиж эхлэхдээ эрт сэрж пянз тоглуулж сонсоно. Нэг их чанга биш ээ. 10 эсвэл 15 минут сонсож байгаа хөгжмөө огт анзаарахгүй, зөвхөн бичиж байгаа зүйл дээрээ л анхаарлаа хандуулна”.
  2. “Надад итгэж болно – би байдаг л жирийн нэгэн хүн. Би сайн нөхөр, хэн рүү ч дуугаа өндөрсгөхгүй, өөрийгөө хяналтаас хэзээ ч гаргаж байсангүй. Гэхдээ өөрийнхөө өдөр тутмын амьдралыг ном зохиолдоо бичиж байсангүй. Би гүйж байхдаа эсвэл хоол хийх, наран шарлагын газар хэвтэж байхад– миний толгойд ямар ч бодол эргэлддэггүй юм”.
  3. “Би өдөр тутмын давтагдсан амьдралаар амьдарна: угаана, хоол хийнэ, индүүднэ. Надад энэ бүх ажил маш их таалагддаг, намайг бодлоос минь салгаж өгдөг сайхан ажил. Би хоосон болохоороо л ямар нэгэн уран бүтээл туурвиж чаддаг юм”.
  4. “Би зураач шиг өөрийгөө боддоггүй. Би зүгээр л бичиж чаддаг л залуу. Тийм ээ”.
  5. “Заримдаа би өөрийгөө түүхэн үеэс өмнөх өгүүлэгч мэт  санагддаг. Хүмүүс агуйд хэрхэн сууж байгаа, яаж хавханд оруулсан, бас гадаа бороо орж байгаа тухай. Тэд цугтаа суугаад ямар нэгэн түүх ярьцгааж байна”.

Ном болон дүрүүдийн тухай

  1. “Надад бусад зүйлд огт хамаагүй зүйл номондоо бичих маш их таалагддаг. Хэрвээ бүтээл зөвхөн ямар нэгэн “үйл хэрэгт л зориулагдвал” давчуу бөгөөд хавчигдмал болно. Харин нэг нэгийнхээ араас дараалласан үйл явдал, яг л барилга шиг эмх цэгтэй явах үйл явдал нь сэтгэл сэргээх салхи мэт л байдаг”.
  2. “Би өөрийнхөө зохиолыг уншигчдадаа миний хүссэнээр ойлгоосой гэж тулгаж чадахгүй. Уншигч миний номыг заавал хүлээж авах ёстой гэх эрх ч байхгүй. Бид нэг л түвшинд байгаа, нэг л шүү, нэг ёсондоо нэг өндөрт байгаа хүмүүс. Би өөрийгөө зохиолч гэж үзэхийн хувьд нийтлэлийг уншигчдаасаа илүү “хүлээж авна” гэж байхгүй. Хэрвээ та нийтлэлийг өөрийнхөөрөө үзэж байгаа бол энэ таны хувийн л үзэл бодол, энэ талаар надад татгалзах, эсэргүүцэх зүйл байхгүй”.
  3. “Миний дүрүүд надад шууд хамааралтай байдаггүй. Тэд эхлээд төрдөг дараа нь өөр өөрсдийнхөөрөө амьдарч эхэлцгээнэ. Би юу хэлж чадах вэ гэхээр: тэдний амьдрал үргэлжлэх ертөнцөд хөндлөнгөөс хандана. Хэрвээ хувийн ашиг сонирхол ороод эхэлбэл – эхнэр, хүүхэд – үйл явдал гацаанд орох аюултай. Тийм учраас л хөндлөнгөөс ханд гээд байгаа юм, энэ тохиолдолд өөрийн амьдралын өнгө аяс уран бүтээлд шингэхгүй байх талтай. Уран бүтээл хийхдээ би ийм л байр сууринаас ханддаг”.
  4. “Миний зорилго “Ах дүү Карамазовынхан”. Нэг иймэрхүү зүйл бичих бодолтой, уран бүтээлийн оргил. “Карамазовынхан”-ыг би 14-15 настай байхдаа уншсан тэгээд тэр цагаас хойш 4 дахин уншжээ. Унших тоолонд сайхан санагдана. Миний хувьд хамгийн шилдэг бүтээл. 14 наснаасаа 20 хүртэл би дан оросын утга уран зохиол уншиж байсан. Надад хамгийн ойр санагдсан нь маргаангүй Достоевскийн уран бүтээл “Бесы”- маш хүчтэй бүтээл, гэхдээ “Карамазовынхан” бол дээгүүр орно”.
  5. ”Япон биш” гэсэн тодорхойлолт надад нэг л өнгөц сонсогддог юм. Би өөрийгөө японы зохиолч гэж үздэг. Тиймээ, эхлээд би олон улсын зохиолч болохыг хүсэж байлаа, тэгээд цаг хугацааны эрхэнд би өөрийгөө япон зохиолч гэдгээ ухаарсан, тэгээд ч өөр зохиолч байж чадахгүй нь ойлгомжтой. Уран бүтээлээ эхэлж байх үед барууны хэв маяг, дүрмийг шууд хуулбарлах хүсэл төрөөгүй юм. Би японы утга уран зохиолыг дотроос нь өөрчлөхийг хүссэн, гаднаас нь бус. Үүний тулд өөрийн гэсэн дүрмийг бий болгосон юм”.

Хорт муу зуршил болон дасгал сургуулилтын тухай

  1. “Би одоо тамхи татахгүй байгаа, тамхинаас гараад удаж байна. “Хонь агнасан нь” зохиолоо бичиж байхад бас татдаг байсан. Дараа нь л хаясан юм, тэгээд ч дараагийн зохиолуудад тамхичин дүр цөөрч эхэлсэн. Харин уухын тухайд – юу ч яах вэ, хүссэнээ ууна. Гэхдээ би хатуу юм уудаггүй, яагаад гэвэл шууд л тасраад уначихдаг юм. Би ер нь өдөр болгон 9-10 цагийн үед унтахаар хэвтдэг, унтахаасаа өмнө багахан балгачихна”.
  2. “Үнэн хэрэгтээ би дасгал сургуулилтад төдийлөн дуртай биш. Эрүүл мэндээ сайжруулахын тулд ч биеийн тамираар хичээллээд байдаггүй. Хамгаас илүүтэй метафизикийн механизмын тухай л яриатай холбоотой. Ийм байдлаар би өөрийнхөө бие махбодийг чөлөөлөхийг хүсдэг”.
6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Oyunchimeg Vangan

    Oyunchimeg Vangan

    2018/08/10 at 13:59

    nomuud ni mongold orchuulagdsan boluu? hariu bicheerei :)

  2. Gombodoo Oyuntuya

    Gombodoo Oyuntuya

    2018/08/11 at 11:02

    Hi. Norvegiin oi, 1Q84, ungut Tazuki geed 3 nom Mongol deer lav unshsan.

  3. Oyunchimeg Vangan

    Oyunchimeg Vangan

    2018/08/11 at 15:26

    sainuu amidaa mini, unshsan nom chini bii yu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.