Шүдний эмч зөвлөж байна: Таны шүд, буйлыг гэмтээдэг 7 буруу зуршил болон түүнд ямар арга хэмжээ авах талаар

2

Шүд буйлаа арчлах нь таны эрүүл мэндэд маш их ач холбогдолтой зүйлийн нэг.

Таны биед болж байгаа зүйл ба амны хөндий хоёр хоорондоо нягт холбоотой байдаг байна. Амны хөндийн ариун цэврийг сахих нь таны эрүүл мэндтэй холбоотой ба зүрхний өвчин, чихрийн шижин, тархины цус харвалт зэрэгт хүртэл нөлөөтэй гэдэг.

Амны хөндийн ариун цэвэр муу байхад буйлны орчинд олон тооны бактери хуримтлагдах нөхцөл болдог. Мөн шүдээ байнга цэвэрлэж угаахгүй байх нь гингивит болон периодонтит зэрэг өвчин үүсгэх илүү хүнд нөхцөл үүсгэдэг байна.

Харамсалтай нь бидний олонх нь янз бүрийн буруу зуршилтай болсон байдаг бөгөөд эдгээр зуршлын хор хөнөөлийн тухай огт ойлголтгүй байх нь элбэг тохиолддог.

Ингээд таны шүд буйланд хортой 7 буруу зуршил:

1. Шүдээрээ янз бүрийн бөглөө, таглаа онгойлгох

Таны шүд бол хутга хайч орлох, янз бүрийн бөглөө таглаа онгойлгодог зүйл биш. Ингэж таглаа шүдээрээ онгойлгож байх явцдаа шүдээ бүтнээр нь эсвэл хэсэгчлэн хугалах аюултай байдаг билээ.

2. Тамхи татах

Энд ч гэсэн санаандгүй шинэ зүйл үгүй. Маш олон судалгаагаар тамхи татах нь шүд буйлны өвчин бий болох, амны хөндийн хорт хавдар үүсэх нэг нөхцөл болдог гэдгийг тогтоосон. Хорт хавдраас гадна (энэ нь маш том шалтгаан гэдэг нь ойлгомжтой) мөн шүдний өнгийг муутгаж янз бүрийн толбо тогтооно.

3. Хумсаа мэрэх

“Хумсаа мэрэхээ боль” гэж хэн нэг нь тань руу хашхиран хэлж байсныг та санаж байна уу? Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан бий.

Эхлээд таны хуруу гар өдрийн турш ямар зүйлтэй хүрэлцдэг тухай бод. 24 цагийн туршид бид гар болон хумсны завсартаа саяар тоологдох бактери хуримтлуулах болно. Ийм байдлаар янз бүрийн өвчин авах, шүдээ гэмтээх магадлал их өндөр болох билээ.

4. Пирсинг

Орчин үеийн зарим залуучууд амны хөндийн хэсэгт пирсинг хийлгэх нь ганган, сайхан зүйл гэж үзэх боловч энэ нь ихээхэн эрсдэлтэй хэрэг юм. Канадын шүдний эмч нарын ассоциацын судалгаагаар пирсинг нь “амны хөндий, түүний эрхтэн болох хацар, уруул, амтлагч эрхтэн болон шүд буйлыг гэмтээх ба буйл гэмтсэнээр яваандаа шүд унах аюултай” гэдгийг тогтоожээ.

5. Хэт хүчиллэг хоол хүнс

Өндөр хэмжээний хүчил агуулсан хоол хүнс (нимбэг, лайм, жүрж.. гэх мэт) шүдний пааланг ихээхэн хэмжээгээр гэмтээх аюултай. Паалан гэмтсэнээр шүд хорхойтох болон бусад өвчин үүсэх нөхцөл болж амны хөндийд эрсдэл учруулна.

6. Шүдээ зуух

Шүдээ зуудаг хүмүүс нь шүдээ бага багаар үйрүүлж байдаг байна. Ихэнх тохиолдолд хүмүүс стресс болон сэтгэл хөдлөлийн үед ийм үйлдэл хийнэ. Шүдний эмч нар шүдээ зуух, шүдээ хавирах зэрэг нь буруу хазалтын эх үндэс болж шүдний эрүүл мэндэд хохирол учруулдаг гэж анхааруулдаг.

7. Их хэмжээний сахар бүхий хүнс хэрэглэх

Хэдий хэмжээний сахар хэрэглэнэ төдий хэмжээгээр амны хөндийд бактери хуримтлагддаг байна.

Эдгээр нь шүдний мэргэжилтнүүд нарын анхааруулсан зүйлүүд болно.

Юуны өмнө шүдээ угаах, амны хөндий цэвэрлэх үйлдлийг тогтмол болгох хэрэгтэй. Энэ нь та өдөрт хоёр удаа шүдээ маш нямбай угаана гэсэн үг.

Хоёрдугаарт шүдний эмчид шүдээ үзүүлж хэвийн байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй ба эмч таны шүдний гэмтлийг эмчлэх янз бүрийн эмчилгээ бичиж өгч таны буйл, шүдний эд эс цаашид гэмтэж муудахаас сэргийлнэ.

Гуравдугаарт таны шүд буйлыг гэмтээж болох аливаа муу зуршлыг орхих хэрэгтэй.

12
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *