Сүүлийн хэдэн жилийн турш кинонд огт тоглоогүй, дэлгэцээс гэнэт л алга болчихсон Холливудын 13 алдартай жүжигчид

0

Та ер нь тэднийг кинонд тоглохгүй байгааг анзаарсан уу? Эдгээр жүжигчдийг харагдаж үзэгдэхээ болихоор нь ийш тийшээ утас цохиж асуусангүй юу?

Ойролцоогоор сүүлийн 5 жил болон түүнээс ч дээш жил янз бүрийн шалтгааны улмаас дэлгэцээр гарахаа больсон алдартай жүжигчдийг эргэн дурсахаар шийдсэн юм. Нийтлэлд багтсан 13 жүжигчдийн нэг нь л залуугаасаа кино салбарт зүтгэсэн өндөр настанд тооцогдоно, бусдынх нь хувьд кинонд тоглож үзэгч олныгоо баярлуулаад л байж байх учиртай залуучууд байна.

Эдгээр жүжигчдийн ойрын төлөвлөгөөний тухай элдэв мэдээлэл үнэндээ олдсонгүй. Тэднийг дахин дэлгэцнээ харах эсэх нь одоо ч тодорхойгүй байна.

1. Камерон Диаз, 48 настай

Columbia Pictures / 20th Century Fox

Хамгийн сүүлд 2014 онд дэлгэцнээ гарсан “The Other Woman” кинонд тогложээ.

 

2. Эшли болон Мэри-Кейт Олсен, 34 настай

Warner Bros. / CBS Films

Эгч, дүү хоёр хамгийн сүүлд 2004 онд дэлгэцнээ гарсан “New York Minute” кинонд цугтаа тогложээ. Тэр цагаас хойш Эшли дэлгэцнээ үзэгдээгүй. Мэри-Кейтийн хувьд 2011 онд гарсан “Beastly” уянгын кинонд тогложээ.

 

3. Жек Глисон, 28 настай

HBO

“Game of Thrones” олон ангит киноноос хойш огт үзэгдээгүй. 2014 оноос хойш гэсэн үг.

 

4. Тоби Магуайр, 45 настай

Warner Bros. / Gail Katz Productions

Жүжигчин хамгийн сүүлд 2014 онд дэлгэцнээ гарсан “Pawn Sacrifice” кинонд дүр бүтээжээ. Дам сонсоход Магуайр “Spider-Man”-ы гуравдугаар ангид Том Холландтай цуг тоглох төлөвтэй. Уг кино 2021 оны 12 дугаар сард гарахаар яригдаад байгаа юм, гэхдээ энэ бол баттай мэдээ биш гэдгийг анхаараарай.

 

5. Дэниел Дэй-Льюис, 63 настай

DreamWorks Pictures / Focus Features

Хамгийн сүүлд 2017 онд гарсан “Phantom Thread” кинонд тогложээ.

 

6. Аманда Байнс, 35 настай

Lakeshore Entertainment / Screen Gems

Түүний тоглосон сүүлчийн кино – “Easy A”, 2010 онд гарч байсан юм.

 

7. Зоуи Дешанель, 41 настай

Fox Searchlight Pictures / Unified Pictures

Жүжигчин бүсгүй 2015 онд дэлгэцнээ гарсан “The Driftless Area” уран сайхны кинонд тоглосон. Харин түүний оролцоотой “New Girl” олон ангит кино 2018 онд бүрэн дуусан байна.

 

8. Мег Райнер, 59 настай

Castle Rock Entertainment / Momentum Pictures

Түүний хамгийн сүүлд тоглосон “Ithaca” кино нь 2015 онд дэлгэцнээ гарчээ. Жүжигчин бүсгүй тус киноны найруулагчаар мөн ажилласан юм.

 

9. Крис Такер, 49 настай

New Line Cinema / TriStar Pictures

Жүжигчний хамгийн сүүлд тоглосон кино нь “Billy Lynn’s Long Halftime Walk” бөгөөд 2016 онд дэлгэцнээ гарсан юм.

 

10. Мэттью Фокс, 54 настай

ABC / Ombra Films

Тэрээр хамгийн сүүлд 2015 онд дэлгэцнээ гарсан “Extinction” кинонд тогложээ.

 

11. Тэйлор Лотнер, 29 настай

Summit Entertainment / 1821 Pictures

2016 онд дэлгэцнээ гарсан “Run the Tide” кинонд хамгийн сүүлд тоглосон байна.

 

12. Жек Николсон, 84 настай

Warner Bros. / Columbia Pictures

Жүжигчний хамгийн сүүлд тоглосон “How Do You Know?” кино нь 2010 онд дэлгэцнээ гарчээ.

12
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *