Гэрийнхээ тагтыг эрс өөрчилж, гудамжнаас харсан хүн бүр алга ташиж баяр хүргэмээр гоё тохижуулж чадсан 18 жишээ

0

Учрыг нь олж чадвал тагт ердөө хоёрхон үндсэн үүрэгтэй: нэг бол юм хадгалах газар эсвэл тав тухтай амралтын хэсэг. Тухайн тагтны хэмжээ барилгын хийцээс шалтгаалах бол, тав тух – гэрийн эзнээс шалтгаална. Сошиал сүлжээгээр хүмүүс тэр болгон тагтаараа гайхуулаад байдаггүй, гэхдээ бид энэхүү хэсэгхэн буланг эрс өөрчилж чадсан хүмүүсийн ажлын үр дүнг олж чадсан юм.

Тагт болгонд өөрийн гэсэн давуу тал бий. Өглөөний аяга кофе уунгаа сэнгэнэсэн агаар амьсгалахад үүнээс өөр сайхан газар гэж байна уу? Эсвэл зуны үдэш тухлан сууж ном унших шиг сайхан газар үүнээс өөр байхгүй л болов уу?

Энэ бол зүгээр л дээр дээрээс нь тавьсан байдаг л нэг поддон шүү. Дээр нь дундуур нь хуваасан хуучин матрас тавьсан юм. Матрасаа зузаан даавуугаар бүрж сүлбээрэн зүүгээр тогтоосон

© Frandroids / Reddit

 

Надад урьд нь тагт байдаггүй байсан юм

© lyssabean617 / Reddit

 

Цементний хогийг гаргаж хаях гэж 5 удаа явсны дараа эргээд хартал ийм сайхан зүйл бүтээжээ

© animotsisan / Twitter

 

Тасалгааныхаа бүх цэцгүүдийг гаргаж ирээд л ийм сайхан баянбүрд бий болгочихлоо

© EmilyKay2012 / Reddit

 

Зай багатай ч 3 зүйл бэлэн байгаа бол тагтаа бага мөнгөөр өөрчилж чадна шүү. Багахан дэвсдэг өвс, за даа, ургамал байсан ч болно, жижгэвтэр ширээ, тэгээд сандал.

© superrchar / Twitter

 

Энд зав чөлөөтэй мөч бүрээ өнгөрөөдөг

© bigtiddiesenergy / Reddit

 

Бид тагтыг байшингийн арын цэцэрлэг шиг болгохыг хүссэн юм. Хиймэл зүлэг худалдаж аваад хайчилж байгаад тохижууллаа

© hemantha8055 / Reddit

 

Дараагийн долоо хоногт эмээгийн төрсөн өдөр, түүнд гэнэтийн бэлэг барихаар гэрийнхээ тагтыг өөрчиллөө. Эмээд минь таалагдсан шүү

© Princess_Olaf / Twitter

 

Дүүжин ор – амралтын өдрийн таашаал

© esmakblu / Reddit

 

Муугүй санаа – тагтыг оффис болгон ашиглах нь

© alannagolloher / Twitter

 

Миний өглөөний цайгаа уудаг жирийн л нэг булан

© iamayelloworange / Reddit

 

Бид тагтаа өөрсдөө янзлахаар шийдсэн юм. Үр дүн: 20 долларын үнэтэй тавиур, тэгээд багахан хөдөлмөр.

© uatasman / Pikabu

 

Өдрийн төгсгөлийг өнгөрөөх дуртай газар минь

© aiMBackwards / Reddit

 

Тагт зочны өрөөний үргэлжлэл болох үед

© sarahroser95 / Reddit

 

Мууртай эсвэл муургүй?

© RemarkableDifficulty / Reddit

 

Тагтан дээрх хүлэмж маань надад их таалагддаг… Удахгүй цэцэглээд эхэлнэ дээ

© some_user_name_ / Twitter

 

Хаврын сэрүүн өдрүүд үргэлжилсээр, миний тагтан дээрх цэцгүүд цэцэглэсээр л…

© cmcollins_hort / Twitter

 

Ээж минь цэцгэнд ухаангүй хайртай, урьд нь цэцэг тарих зайгүй болчихлоо гээд л гомдоллоод байдаг байсан юм. Харин одоо аргыг нь олчихсон шүү

© auroriinhaa / Reddit

Гэрийнхээ тагтыг эрс өөрчлөх хүсэлд таныг уруу татаж чадсан гэж найдаж байна. Эсвэл та аль хэдийн тагтан дээрээ ширэнгэн ой байгуулчихсан уу? Эсвэл цэцэг тарилгүй эд хогшлоо хадгалах ухаалаг газар бий болгож чадсан уу? Аль нь дээр вэ: гоо үзэсгэлэнг бий болгох уу эсвэл ашигтай булан болгох уу?

8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *