Гюнтер VI гэх хочтой немц овчарк гүнгийн хатан эзнээсээ их хэмжээний хөрөнгө өвлөж авчээ. Тэр хэр баргийн хүнээс илүү баян тансаг амьдралаар амьдардаг байна

0

Гюнтер VI гэх хочтой немц овчарк их хэмжээний хөрөнгө өв залгамжилж авчээ, тэр дунд Майямигийн эрэгт байрлах 9 унтлагын өрөөтэй тансаг орд харш багтаж байгаа юм. Энэ орд харшид урьд нь дуучин Мадонна амьдарч байсан гэдэг. Нохойны удам судар олон жилийн угшилтай. Германы гүнгийн хатан Карлотта Либенштейн 1992 онд өөд болохдоо 58 сая ам.долларыг өөрийн нохойдоо өвлүүлэн үлдээжээ.

Гүнгийн хатан хүүхэдгүй байсан юм. Эмэгтэйг өөд болсны дараа түүний хөрөнгө нохойд нь өвлөгдсөн, дараа нь түүний хүү Гюнтер IV-д, харин энэ жил уг хөрөнгө Гюнтер VI-д өвлөгдөн иржээ.

dailymail.co.uk

Одоо Гюнтер VI-г нохой сургагчид халамжлан асарч байгаа – тэрээр завгүй бас баян тансаг амьдралаар амьдардаг. Саяхан Милан, Багамын арал руу нисээд ирсэн, тэнд үдшийг ресторанд үнэтэй хоол идсэн шиг өнгөрөөжээ. Түүний ахлах тогооч өглөө болгон түүнд хамгийн шилдэг махаар өглөөний хоол бэлддэг, шинэхэн ногоо, идээ будааны дээдийг зооглох ажээ. Нохой судлаачид түүний хоолонд анхаарал тавихаас гадна нохойг нийгэмшүүлэхэд ч хичээнгүйлэн ажилладаг байна. Гюнтер хувийн онгоцоор аялдаг, өдөр болгон бэлтгэл сургуулилт хийж, хамба хилэн тансаг орон дээр унтдаг. Түүний цонхоор далайн эрэг шууд харагддаг ажээ.

dailymail.co.uk

Саяхан Гюнтер VI-ийн нэрийн өмнөөс 31 сая долларын үнэтэй Майями дахь тансаг орд харшийг зарахаар зар тавьжээ. Энэ байшинд урьд нь Мадонна амьдарч байсан юм. 780 квадрат метр талбайтай уг орд харш 9 унтлагын, 8 угаалгын өрөөтэй. Нийт эзэмшил талбай нь 4738 квадрат метр. Нохой энэ орд харшдаа ирэхдээ гол унтлагын өрөөндөө тухлан унтдаг.

dailymail.co.uk

Өв залгамжлал (бараг 500 сая долларын) болон нохойны үл хөдлөх хөрөнгийг The Assouline Team баг хариуцан захиран зарцуулдаг. Гюнтерийн менежерүүд үл хөдлөх хөрөнгийг хэзээ худалдах, худалдан авахыг мэддэг бөгөөд зарим үед хөрөнгө оруулалт ч хийдэг ажээ. Жишээ нь, тэд спортын багтай болсон: хөл бөмбөгийн эрэгтэй баг, сэлэлтийн эмэгтэй багийн эзэд. Менежерүүдийн хэлж байгаагаар бол Гюнтер өөрөө багийнхаа тэмцээн уралдаанд биечлэн оролцдог ажээ.

dailymail.co.uk

2005 онд Tampa Bay Times сонин нохой болон түүний өвөг дээдсийн тухай яриа зохиомол байж болзошгүй гэсэн утга бүхий нийтлэл гаргасан байдаг. Сонинд бичсэнээр бол 1995 онд италийн нэгэн сонинд гүнгийн хатан Карлотта Либенштейн гэж хэзээ ч байгаагүй, тиймээс ямар ч нохойнд эд хөрөнгө өвлүүлээгүй хэмээн бас нэгэн нийтлэл гаргаж байжээ. Энэ мэт мэдээллийг үл тоон эдгээр жилүүдэд “Гюнтерүүд”-ийг тансаг амьдралд умбуулж, чанга хараа хяналтан дор асрамжилсаар л байна.

dailymail.co.uk
dailymail.co.uk

 

Гюнтер VI – ийн орд харшийн зураг

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *