Модон тавилга дээр үүссэн зураасыг арилгах шалгарсан 5 арга

2

Модон тавилга гэрийг гайхалтай чимдэг, гэрт тав тух, дулаан орчныг бий болгодог зүйл. Гэхдээ модон тавилгатай маш болгоомжтой хандах хэрэгтэй: нэг л эвгүй хөдөлгөөн хийхэд гадаргуу нь зурагдаж муухай харагдаж эхэлнэ. Гэхдээ таны зурагдсан тавилгын өнгө төрхийг аврах хэд хэдэн арга байгааг дуулгахад таатай байна.

Үүний тулд заавал дэлгүүр явж өндөр үнээр тусгай бодис худалдаж авах хэрэггүй – туслах зүйл таны гар дор бэлэн байна, хөргөгчний тавиур дээр чинь л байгаа.

 

1. Хушга

Энэ аргыг ашиглаж ядаад байх зүйлгүй – модон тавилгын зураастай гадаргууг зүгээр л тал хушгаар зүлгэж арч. Уг самар нь тослог ихтэй, самрын зөөлөн эд нь зураасыг дүүргэж тавилгын гэмтлийг засна.

 

2. Йод

Уг арга нь зөвхөн хар, бараан өнгийн модон тавилганд тохирно. Хөвөнд бага зэргийн йод дусаагаад зураастай гадаргууг арчаарай. Тавилгад шингээгүй йодыг үлдээлгүй цаасаар арчиж шингээж авна.

 

3. Өнгийн харандаа, маркер эсвэл бүр таны хөмсөгний харандаа

Модон тавилгын өнгөнөөс хамаараад эдгээрээс сонгоно. Хэрвээ танд тохирох харандаа нь байгаа бол – жижиг зурааснуудыг төвөггүй далдалж болно.

 

4. Уксус эсвэл чидун жимсний тос

Уксус болон чидун жимсний уусмал нь тавилга өнгөлөгчийг бүрэн орлож чадна, мөн жижиг зурааснуудыг дардаг. Тал аяга уксусыг нэг цайны халбага чидун жимсний тостой холино. Уг аргын нэг онцгой чанар – өөрийн гэсэн хурц үнэр юм уу даа.

 

5. Майонез

Сонсоход хачирхалтай ч гэлээ майонез тосны агууламж өндөртэй тул зөвхөн зураасыг далдлаад зогсохгүй бүр бага оврын хагарсан хэсгийг ч гэсэн янзалж чадна. Үүний тулд майонезоо гэмтсэн хэсэг дээр түрхээд хэдэн өдөр орхиорой.

9
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *