Компьютер, гар утасны хэт их хэрэглээ хүзүү, нуруунд маш аюултай бөгөөд эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулах энэ өвчнөөс хэрхэн ангижрах вэ?

4

Компьютерын ард сууж байхдаа олон хүмүүс их биеэ урагшлуулаад хүзүүгээ урагш сунгаж бөгтийсөн байрлалтай байдаг. Мөн энэ байрлалд бас ухаалаг утас “маажиж” фэйсбүүк ухах дуртай хүмүүс ч багтана. Хайртай утасныхаа дэлгэц рүү орох нь уу гэлтэй өсвөр насныхан өдөржингөө ингэж суух нь бас харамсалтай санагддаг юм. Эмч, эрдэмтэд аюулын хэнгэрэг дэлдэж байна – хүзүүнд ирэх асар их ачаалал нь өдрөөс өдөрт хор хөнөөл учруулах ажээ. Эндээс “компьютерын хүзүү” эсвэл “текстийн хүзүү” гэсэн шинэ нэр томьёо хүртэл гарч ирэхэд хүргэжээ.

Компьютерын хүзүүний хам шинж гэж юу болохыг ойлгохыг зорьсон юм, мөн эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хохирол учруулж буй үр дагавраас нь хэрхэн зайлсхийх ёстой вэ? Сануулж хэлэхэд: энэхүү нийтлэлийг уншихад өөрийн эрхгүй хүзүү тэгширнэ.

Компьютерын хүзүүний хам шинж гэж юу вэ?

Бичсэн зүйлийг сайтар харахын тулд хүмүүс компьютер, нөүтбүүк эсвэл ухаалаг утасныхаа дэлгэц рүү улам их бөгтийдөг бөгөөд биеийн хэвийн байрлалыг алдагдуулдаг байна. Үүний үр дагаварт компьютерын хүзүүний хам шинж бий болно. Хам шинжийн илрэх шинж нь нуруу болон хүзүүний завсрын булчингууд сулрах, мөн нуруу, мөрний дээд булчин болон цээжний булчингууд зангирч чангарна. Энэхүү хам шинж нь нуруунд ч муугаар нөлөөлдөг: мөр, хүзүү болон толгой урагшаа унжина, нуруу бөгтийнө, нурууны булчингууд суларна. Үүнээс гадна хүзүүний арьс суларч унжиж эхэлдэг байна, үүний үр дагаварт давхар эрүү үүсдэг байна.

Хам шинжийн эхний шатанд л төвөггүйгээр ангижирч чадна, тийм учраас дараах шинж тэмдэг өөртөө илэрч байгаа эсэхийг сайтар анхаараарай:

  • Хүзүүгээр өвдөх, булчин хөөх
  • Нуруу болон мөрний дээд хэсгээр өвдөх
  • Үе үе толгой өвдөх, шилэн хүзүүгээр өвдөх
  • Харааны асуудал үүсэх
  • Хүзүү урагшаа болоод байгаа мэт мэдрэмж төрөх
  • Нуруугаа сунгахыг хүсэх, гэхдээ сунгасан ч гэсэн таагүй мэдрэгдэх

Уг хам шинжийг судлах ажлыг Нью-Йоркийн доктор Kenneth Hansraj хийж байна, тэрээр компьютерын хүзүүний хам шинж нь тахал мэт хурдацтай тархаж байгаа асуудал гэж анхааруулжээ. Хүний толгой жирийн байрлалдаа дунджаар 4-5 кг байдаг гэж үздэг. Толгой урагшаа бөгтийх тусам хүзүүнд ирэх ачаалал төдий чинээгээр нэмэгддэг. Хансраи докторын хийсэн судалгааны дүгнэлтээс харахад, толгойг 15 градусаар бөгтийлгөхөд нуруунд ойролцоогоор 12 кг жингийн ачаалал ирнэ, харин 30 хэмээр бөгтийлгөхөд хүзүүнд ойролцоогоор 18 кг орчим жин ирдэг байна, цаашлаад 45 хэмээр толгойгоо бөгтийлгөлөө гэхэд 22 кг, 60 хэмээр толгойгоор бөгтийлгөсөн байхад хүзүүнд ирэх ачаалал 27 кг хүртэл (энэ нь ойролцоогоор 8 насны хүүхдийн жин) болох ажээ.

Энэ дүр зургийг төсөөлж харахад, жишээ нь та инстаграмд гэрэл зураг тавих гээд сууж байхад таны хүзүүний ард үл үзэгдэх 8 настай жаалхүү сууж байна. Энэ ачаалал нь нурууны дискүүдийг гэмтээнэ, хүзүүний өвчин болон хүзүү орчмын яс, зөөлөн эд зэрэг нь  наснаасаа эрт муудаж эхлэхэд нөлөөлнө.

 

Компьютерын ард хэрхэн зөв суух вэ?

Эрүүл мэндэд үзүүлэх хор уршгаас хэрхэн зайлсхийх вэ? Үүний тулд ажлын байраа зөв зохион байгуулах хэрэгтэй болно.

  • Компьютерын дэлгэц хэт доор байрлах ёстой: яг нүүртэйгээ нэг түвшинд байрлуул
  • Дэлгэц рүү бөгтийхгүйн тулд текст эсвэл зургийн хэмжээг томруул
  • Таны нуруу хөлтэйгөө харьцуулахад 100–135°-ийн өнцөг гарсан байхаар суугаарай: ингэснээр нуруунд ирэх ачаалал эрс багасна.
  • Таны мөр болон хүзүү сул байх ёстой, тийм учраас өөрт эвтэйхэн байхаар компьютерын гарын байрлалыг сонгоно. Гарыг яг их биеийн өмнө тавьсан байна.
  • Сандлынхаа өндрийг мөн өөртөө тохируул, таны өвдөг болон гуя нэг шулуунд байх ёстой.
  • Хоёр хөлөө хоёуланг нь шалан дээр зэрэгцүүлж тавь. Хөлөө ачиж суухгүй.

 

Урьдчилан сэргийлэхэд туслах дасгалууд

Компьютерын хүзүүний хам шинжээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр болгон дасгал сургуулилт хийж байх ёстой, мөн компьютер, таблет, ухаалаг утасны дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй суух хугацааг аль болох богино байлгах талаас арга хэмжээ авна. Үе үе богинохон ч гэсэн сунгалтын дасгал хийнэ, зугаална эсвэл биеэ амраахын тулд хэдхэн минут ч гэсэн босоод алхаарай. Урьдчилан сэргийлэх зорилгоор дараах дасгалуудыг хийнэ:

  • Толгойгоо эргүүлэх: цагийн зүүний чигт 5 удаа эргүүлнэ, дараа нь эсрэг чигт эргүүлээрэй.
  • Толгойгоо арагшаа яг л нурууныхаа ар талыг харах гэж байгаа мэт гэдийнэ. Дараа нь бэлтгэл байдалдаа орж эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Дасгалыг 5 удаа хийнэ.
  • Толгойгоо баруун тийшээ эргүүлнэ, өөрт таатай байлгах ёстой. Эргүүлсэн байрлалдаа хэсэг бариад дараа нь толгойгоо нөгөө тийш нь эргүүлнэ. Дасгалыг 5-10 удаа хийнэ.
  • Толгойгоо мөрөндөө хүргэнэ, хацраа мөрөндөө хүргэхийг хичээгээрэй (энэ үед мөрийг дээш өргөхгүй). Хүзүүний булчин хэрхэн сунаж байгааг мэдрээрэй. Энэ байрлалдаа 30 секунд бариад дараа нь толгойгоо нөгөө мөрөндөө хүргэнэ. Хэд хэдэн удаа дасгалыг хийнэ.
  • Мөр болон гарын булчин суллах энгийн дасгалуудыг тогтмол хийнэ – “хайч” болон “гараа дээш-доош” болгох.
  • Нүдний дасгал хийнэ. Угтаа бол нүд нь хүзүү болон компьютерын ард суух байрлалтай огт хамааралгүй мэт, гэсэн хэдий ч нүдний ядаргаа нь компьютерын дэлгэц рүү улам бөгтийхөд хүргэнэ. Нэг л энгийн дүрмийг баримтална: компьютерын ард сууж ажиллах 30 минут тутамд дэлгэцээс өөр тийшээ харж нүдээ амраана.
  • Нуруу болон хүзүүний булчинг дэмжих цогц дасгалыг долоо хоногтоо 2-3 удаа хийж заншина.
8
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Punsal Punsaa

    Punsal Punsaa

    2018/11/16 at 01:33

  2. Khskh Mgi

    Khskh Mgi

    2018/11/18 at 17:13

    Nanzad Munich Erdene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *