Олон хүний хувьд гэнэтийн санагдах 16 сонирхолтой баримт. Шинэ нээлтүүдээр өөрийн мэдлэгээ өргөжүүлээрэй

0

Шинэ нээлт – мэдлэгээ өргөжүүлэх сайхан боломж. Дэлхийн эргэн тойронд онц сонирхолтой үйл явдал ар араасаа цувран өрнөж байдаг юм. Таны мэдлэгт бага ч болов нэмэр болох баримтуудыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

Наймаалж гурван зүрхтэй: нэг нь бүх биеэр цус шахдаг, нөгөө хоёр нь – тэмтрүүл рүүгээ цус шахах үүрэгтэй

wixstatic.com

 

Та бялуун дээрх асаалттай лааг үлээхэд бялуунд агуулагдаж байсан нян 1400 хувиар нэмэгддэг

autogear.ru

 

Дэлхий дээрх баобабын хамгийн өндөр настай мод 6000 жил ургажээ. Баобаб Санлэнд (Лимпопо, Өмнөд Африк) нь Гизагийн пирамидаас ч ахмад

perito-burrito.com

 

Үнэхээр хөгжилтэй баримт. Өнөөдөр та өөрийгөө үл мэдэгдэх нисдэг биетээс даатгуулж болно, хэн мэдэх вэ дээ, таныг xулгайлчих ч юм билүү?

mirkosmosa.ru

Даатгуулагч өөрийгөө харь гарагийнханд xулгайлагдсан гэдгээ нотолж чадвал зарим нэг даатгалын компаниуд нөхөн төлбөрт 160,000 ам.доллар өгнө гэдгээ батлаад байгаа юм. Үүнээс гадна xулгайн үеэр үйлчлүүлэгч жирэмсэлбэл нөхөн төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойг ч мэдэгджээ.

 

Далайн халиу шөнө унтаж байхдаа бие биенээсээ салахгүйн тулд сарвуу сарвуунаасаа барилцан унтдаг. Хэрвээ барилцах хань байхгүй бол усны ургамлаас тас зуурч унтдаг ажээ

factroom.ru

 

Ромчууд сүйн бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүдэг байжээ. Яагаад гэвэл энэ хуруугаар явах венийн судсыг “Vena Amoris” буюу “Хайрын судас” гэж нэрлэдэг бөгөөд шууд зүрхтэй холбоотой судас юм

 

Залхуурал нь оюун ухааны өндөр чадамжийг илэрхийлэгч гэж эрдэмтэд үзэх болжээ. Яагаад гэвэл өндөр IQ-тэй хүмүүс сэтгэн бодоход илүү их цаг зарцуулдаг байна

trendymen.ru

 

Минж зовхиороо нэвт хардаг. Усанд нүдээ аньсан байсан ч харах зориулалттай ажээ

animaljournal.ru

 

Дунд хурууны хумс бусад хурууныхаас хурдан ургадаг

catherineasquithgallery.com

 

Кенгуру-харх усгүйгээр удаан амьдарч чадна, тэмээнээс ч удаан. Тэр хооллодог үрээсээ шингэнээ авдаг тул нэмэлт ус уух ч шаардлага гардаггүй байна

kipmu.ru

 

Морин цахлай өөрт тохирох агаарын урсгалын ачаар далавчаа ганц ч удаа дэвэхгүйгээр хэдэн цагаар агаарт дүүлэн нисэж чаддаг

moya-planeta.ru

Зарим нэг морин цахлай хуурай газар ганц ч газардахгүйгээр бүхэл бүтэн 6 жил далайд амьдарч чаддаг ажээ. Хэдий ийм чадалтай ч гэлээ далайн усанд сууж хооллох шаардлага гардаг, мөн хань ижилтэй болохын тулд хуурай газар руу буцахаас өөр аргагүйд хүрдэг байна.

 

Хоолны меню – ямар ч ресторанд хамгийн бохир зүйлд тооцогддог. Яагаад гэвэл цэвэрлэгээ, ариутгалд бараг ордоггүй ажээ

g-wie-gastro.de

 

Тарантулагийн эрэгчин нь 30-40 жил амьдрах чадалтай. Зарим нэг төрөл нь 2 жил хүртэл хоол хүнсгүй амьд явдаг, тэдэнд ус байхад л хангалттай

grizun-off.ru

 

Мод хамгийн өндөртөө 130 метр хүртэл ургаж чадна. Мод үүнээс дээш ургасан өөрийн мөчиртөө ус татаж чадахгүй тул ийм хязгаар байгаа юм

muzkult.ru

 

Хувцасны цахилгаан гээч зүйл гарч ирээд 20 жилийн дараа л загварын салбарт өргөн хэрэглэгдэж эхэлжээ

mykaleidoscope.ru

 

Авокадо нь бидэнд эрүүл хүнс болох хэдий ч шувуу, моринд хортой хүнсэнд тооцогддог

holidayhomesclub.ru

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан мэдээлэл аль нь байсан бэ?

19
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *