Жүжигчин эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт нэг кинонд тоглосон 14 тохиолдол

0

Хүмүүс ажил дээрээ хүүхдээ авчирдаг. Аав, ээжийг ажлаа хийж дуустал хүүхэд цаад буланд зураг зурж чимээгүйхэн сууна. Жүжигчид ч гэсэн хүүхдээ ажил дээрээ авчирдаг. Тэдний ажлын байр зураг авалтын талбай. Гэхдээ жүжигчдийн хүүхэд чимээгүй суухгүй, аав, ээжтэйгээ цуг кинонд тоглодог ажээ. Зарим нэг кинонд нэг гэр бүлийн хүмүүсийг хамтад нь харж болно: зарим нэг нь тохиолдлоор, харин зарим нэг нь кино зохиолд анхнаасаа эхнээсээ эцэг, эх хүүхэдтэй тоглохоор. Ямар ч тохиолдол байж болно, үзэгч бидний хувьд аль аль нь сонирхолтой байх нь дамжиггүй.

Брендан Глисон болон Донал Глисон

Heyday Films
Heyday Films

Эцэг, хүү хоёрыг “Harry Potter and the Deathly Hallows: Part 1” кинонд харж болно. Брендан энэ удаад Аластор Грюмын дүрийн бүтээсэн бол, Донал – Билл Уизлийн дүрийг бүтээжээ.

 

Анжелина Жоли болон Вивьен Жоли-Питт

Walt Disney Pictures

“Maleficent” кинонд Анжелина Жоли гол дүрийг бүтээсэн, харин жүжигчний охин нь таван настай Аврорагийн дүрд тогложээ. Анжелинагийн хэлснээр бол толгой дээрээ эвэртэй, хар хувцас өмссөн түүнээс хүүхдүүд айгаад байж л дээ, харин охин нь түүнийг тайвнаар хүлээж авсан байна. Ингээд Вивьен уг дүрд тоглох болсон юм.

 

Брэд Питт болон Шайло Жоли-Питт

Paramount Pictures

Брэд Питт охин Шайлотойгоо цуг “The Curious Case of Benjamin Button” кинонд тоглосон. Охин нь Бенжамин болон Дэйзи нарын охины дүрийг бүтээжээ.

 

Сильвестр Сталлоне болон Сейж Сталлоне

United Artists

Эцэг, хүү хоёр “Rocky V” кинонд цугтаа гарна. Сильвестр Сталлоне домогт боксчны дүрд, харин хүү Сейж нь Роккигийн хүүгийн дүрд тоглосон юм.

 

Жонни Депп болон Лили-Роуз Депп

Demarest Films

“Tusk” кинонд Жонни Депп, Ги Лапуанагийн дүрд (гэрэл зураг дээр дунд нь сууна), харин жүжигчний охин Лили-Роузыг (гэрэл зураг дээр баруун гар талынх) бичиг хэргийн ажилтны дүрээр харна.

 

Робин Уильямс болон Зельда Уильямс

TriBeCa

“House of D” киноны эцэг, охины дүрд Робин Уильямс болон түүний охин Зельда нар тогложээ.

 

Клинт Иствуд болон Скотт Иствуд

Matten Productions

Клинт Иствуд “Gran Torino” киноны гол дүрд тоглоод зогсоогүй мөн киноны продюсер, найруулагчаар ажилласан. Туслах дүрд хүү Скотт мөн тогложээ.

 

Деми Мур болон Румер Уиллис

Sony Pictures Entertainment

“Striptease” кинонд Деми Мур охин Румерын хамт тогложээ.

 

Брюс Уиллис болон Румер Уиллис

Equity Pictures Medienfonds

Брюс болон Аманда хоёр “Hostageсе” кинонд эцэг, охины дүрд тоглосон байна.

 

Сьюзан Сарандон болон Ева Амурри

Fox Searchlight Pictures

Сьюзан Сарандоны “The Banger Sisters” кинонд бүтээсэн дүрийн охины дүрд жүжигчний охин Ева Амурри тогложээ.

 

Мерил Стрип болон Мэми Гаммер

Clinica Estetico

Мерил болон түүний охин Мэми хоёр “Ricki and the Flash” киноны дэлгэцийн эх, охины дүрд тоглоцгоожээ.

 

Стеллан Скарсгард болон Александр Скарсгард

Zentropa

Скарсгардын гэр бүлийн жүжигчдийн төлөөлөл Ларс фон Триерийн найруулсан “Melancholia” кинонд тоглосон юм.

 

Марк Хэмилл болон түүний гурван хүүхэд болох Нейтан, Гриффин, Челси нар

Lucasfilm Ltd.
Lucasfilm Ltd.

Марк Хэмилл бол “Star Wars”-ийн гол од, харин “The Last Jedi”-ийн туслах дүрүүдэд түүний хүүхдүүд тогложээ.

 

Кирк Дуглас, Майкл Дуглас болон Кэмерон Дуглас

Further Films

Гэр бүлийн гишүүд “It Runs in the Family” кинонд цугларчээ. Дугласын гэр бүлийн гурван гишүүн энэ кинонд тоглосон байдаг.

Тарал садантайгаа цуг нэг кинонд тоглох – кино салбарт хэвийн үзэгдэл. Өөр бусад тохиолдлуудыг сонирхоорой.

6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *