Ах дүү болон эцэг эхтэйгээ нэг кинонд хамтдаа тоглож байсан азтай 15 жүжигчид

0

Урлагийн хүмүүсийн гэр бүлд өснө гэдэг нэг талаас хүндрэлтэй боловч нөгөө талаасаа давуу тал болж байдаг ажээ. Алдартай жүжигчинтэй хамтдаа өссөн хүмүүст тэдний замналыг дагах, хамтдаа нэг кинонд дүрээ мөнхлөх зэрэг олон боломж нээгдэж байдаг нь нууц биш. Манай сайт уншигч танд гэр бүлийнхээ гишүүдтэй хамтдаа нэг кинонд дүр бүтээж байсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Macaulay Culkin болон түүний дүү Kieran Culkin

© Home Alone / Hughes Entertainment and co-producers

Гэртээ ганцаараа цувралд тоглосон гэдгээр нь бид Macaulay Culkin-ыг сайн мэдэх билээ. Гэвч хэр олон хүн тус кинонд түүнийг дүүгийнхээ хамтаар тоглосон гэдгийг анзаарсан бол? Түүний дүү Kieran авга MacAllister-ын гэр бүлийн нэгэн гишүүний дүрээр кинонд тоглож байжээ.

 

2. Benedict Cumberbatch аав Timothy Carlton болон ээж Wanda Ventham нарын хамт

© Sherlock / Hartswood Films and co-producers

Шерлок Холмсын дүрийг бүтээнэ гэдэг хэн бүхэнд олдох хувь тохиол бишээс гадна маш их xүчин чармайлт шаардсан ажил байсан нь мэдээж. Харин алдарт мөрдөгчийн эцэг эхийн дүрд түүний эцэг эхээс өөр хэн сайн дүр бүтээж чадах билээ. ВВС телевизийн алдарт бүтээлд Шерлок Холмсын эцэг эхийн дүрд Benedict Cumberbatch-ын аав Timothy Carlton болон ээж Wanda Ventham нар тогложээ.

 

3. Ethan Hawke охин Maya Hawke-ийн хамт

ethanhawke / instagram

Ethan Hawke болон Uma Thurman нарын охин Maya Hawke-ыг “Stranger Things” цувралд дүр бүтээснээр нь бид сайн мэдэх билээ. Тэгвэл тэрбээр аавын хамтаар “The Good Lord Bird” хэмээх мини-цувралд дүр бүтээж байжээ.

 

4. John Travolta эгч Ellen Travolta-гийн хамт

© Grease / Paramount Pictures and co-producers

Өнөөдрийг хүртэл дууг нь дуулж, амандаа аялж явдаг “Vaselina” цувралын од John Travolta тус цувралд өөрийн эгч Ellen Travolta-гийн хамтаар тоглож байжээ. “Өө, Danny,  Sandy хоёр тэнд байна” хэмээн орилдог сувилагч бүсгүй түүний эгч ажээ.

 

5. Guillermo Francella хүү Nicolás Francella-гийн хамт

© Corazón de León / Aleph Media and co-producers

Инээдмийн киноноос эхлээд уянгын кинонд хүртэл дүр бүтээж явсан чамгүй авъяаслаг жүжигчин Guillermo Francella “Heart of Leon” кинонд хүү Nicolás-ын хамтаар тоглож байжээ. Түүний хүү ч уг киногоороо ааваасаа дутахгүй сайн жүжигчин гэдгээ олон нийтэд харуулаад амжсан билээ.

 

6. Jeff Bridges аав Lloyd Bridges-ийн хамт

© Tucker: The Man and His Dream / Lucasfilm

Өнөөгийн их амжилтын гол үндэс болсон хүн бол аав минь юм хэмээн итгэл бардам хэлдэг жүжигчин Jeff Bridges аавын хамтаар “Tucker: The man and his dream”, “Blown Away” зэрэг кинонуудад дүр бүтээж байв. Сонирхолтой нь тэд “Blown Away” кинонд аав, хүү хоёрын дүрд бус авга ах, дүү хоёрын дүрд тоглож байжээ.

 

7. Denzel Washington хүү John Daniel Washington-ын хамт

© Malcolm X / Largo International N.V. and co-producers

Tenet, Malcolm & Marie зэрэг кинонд дүр бүтээж олны танил болохоосоо өмнө John Daniel Washington аавын хамтаар “Malcolm X” кинонд дүр бүтээж байв. Өдгөө амжилттай яваа тэд цаашдаа ч ахин кинонд хамтдаа тоглохыг үгүйсгэхгүй биз ээ.

 

8. Chris Hemsworth ах Luke Hemsworth-ийн хамт

© Thor: Ragnarok / Walt Disney Pictures and co-producers

Hemsworth-ийн ах дүүс өдгөө өөр өөрсдийн замналаар амжилттай яваа билээ. Тэгвэл түүний ах “Luke Thor: Ragnarok “кинонд Matt Damon-ын хамтаар олны өмнө бурхдыг элэглэж байгаагаар тоглодог билээ.

 

9. Charlie Sheen ах Emilio Estévez-ийн хамт

© Two and a Half Men / Chuck Lorre productions and co-producers

Алдарт жүжигчин Martin Sheen-ийн хөвгүүд өдгөө тун амжилттай яваа эрхмүүд болсон билээ. Тэд замналынхаа туршид хамтдаа хэд хэдэн бүтээлд тоглосон бөгөөд хамгийн алдартай нь “Two and a Half Men” кино билээ. Тус кинонд Charlie-ийн төсөөллийн найзын дүрд Emilio Estévez дүр бүтээсэн юм.

 

10. Ricardo Darín хүү Chino Darín-ын хамт

© La odisea de los Giles / K&S Films and co-producers

Нэрт жүжигчин Ricardo Darín-ын хүү Chino маш богино хугацаанд алдар нэрийн оргилд хүрч чадсан чамгүй авъяаслаг нэгэн билээ. Тэд хамтдаа “Heroic Losers” кинонд тоглож байв.

 

11. Tom Hanks хүү Chet Hanks-ын хамт

© Greyhound / Sony Pictures Entertainment (SPE) and co-producers

Өмнө нь Tom Hanks-д өөрийн гол дүрд тоглож байсан “The Great Buck Howard” кинонд хүүгээ тоглуулах боломж олдож байжээ. Тэд хамгийн сүүлд “Greyhound” кинонд хамтдаа дүр бүтээжээ.

 

12. Jason Bateman болон түүний эгч Justine Bateman

© Arrested Development / Imagine Entertainment and co-producers

“Arrested Development” инээдмийн цувралаараа алдартай Jason Bateman олон олон алдартнуудтай хамтран дүр бүтээж байсны нэгт түүний эгч Justine Bateman яах аргагүй орох билээ. Тэд хамтдаа “Arrested Development” цувралын 3-р бүлэгт тогложээ.

 

13. Geraldine Chaplin охин  Oona Chaplin-ын хамт

© Anchor and Hope / La Panda and co-producers

Домогт Charlie Chaplin-ын кино урлагийн замналыг үргэлжлүүлж буй түүний охин Geraldine Chaplin, зээ охин болох Oona Chaplin нар хамтдаа “Anchor and Hope” хэмээх кинонд дүр бүтээж байжээ.

 

14. Rashida Jones ээж Peggy Lipton-ы хамт

© Angie Tribeca / Carousel Television and co-producers

Алдарт жүжигчин Quincy Jones болон Peggy Lipton нарын охин Rashida Jones өдгөө чамгүй амжилттай яваа жүжигчдийн нэг хэмээн үнэлэгддэг. Тэгвэл тэрээр ээжийн хамтаар “Angie Tribeca” цувралд хамтран тоглож байжээ.

 

15. Marlon Wayans болон түүний ах Shawn Wayans

© White Chicks / Revolution Studios and co-producers

Тэд хоёул инээдмийн кино, хошин урлагийн салбарт хүч үзэж буй бөгөөд хамтдаа ч олон кинонд дүр бүтээж байжээ. Тэднээс хамгийн алдартай нь 2004 онд нээлтээ хийсэн “White Chicks” кино билээ. Тус кинонд тэд Холбооны Мөpдөх Товчооны ажилтнуудын дүрд хамтран тоглосон юм.

Хэрэв та жүжигчин байсан бол гэр бүлийнхээ хэнтэй нь хамтдаа кинонд тоглох байсан бэ?

11
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *