Байгаль дэлхийн алдаа болсон ч циркийн урлагт нэрээ мөнхөлж чадсан гаж хүмүүс

0

Хүмүүс голдуу бид бурхны хүүхдүүд гэж хэлдэг. Гэвч дараах нийтлэлийг үзсэнийхээ дараагаар тэдгээр хүмүүс “Бурхан энэ хүмүүсийг бүтээж байхдаа юу бодож байсан юм бол?” гэж гарцаагүй хэлэх бизээ. Өнөөгийн анагаах ухааны ололт амжилт, мэдлэгийн хүрээнд сиамын ихрүүд, генийн өөрчлөлт гэхчилэн нэрлэгддэг янз бүрийн төрөлхийн гажигтай төрсөн эдгээр хүмүүс өөрт оногдсон хатуухан хувь тавилангаа сөрөн зогсож, энгийн хүмүүсийн нүдээр харахад эгдүүцэн зарсхийм дүр төрхөө давуу тал болгон циркийн урлагт нэр алдраа мөнхөлжээ. Хэдийгээр бие эрхтний хувьд дутуу хагас, өрөөл татанхай төрсөн хэдий ч амьдралд хайртай, амьдрах хүсэл тэмүүлэлтэй, эрэлхэг зоригтой энэ хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй ажээ.

Schlitze Surtees, Schlitzie

Schlitzie хэмээн нэршсэн энэ хүний төрөлх нэрийг Simon Metz гэдэг байж магадгүй гэдэг. Харин хууль ёсны нэр нь Schlitze Surtees гэдэг энэ хүн Америкийн циркт хавсарсан үзүүлбэрийн тоглогч бөгөөд 1932 онд Freaks хэмээх кинонд тоглосноороо алдаршжээ. Төрсөн он сар нь тодорхойгүй энэ хүнийг 1892 онд төрсөн байж магадгүй гэсэн баримт байдаг. “Сүүлчийн ацтек”, “Сармагчин охин”, “Энэ юу вэ?” зэрэг үзүүлбэр үзүүлж, нэлмэгэр даашинзтайгаар үзэгчдийг инээлгэдэг байсан ба 1971 оны 9-р сарын 24-нд Нью-Йорк хотод 70 насандаа хорвоог орхисон байна.

 

Jack Earle, ”Техасын аварга эр”

Jacob Rheuben Ehrlich хэмээх энэ аварга эр 1906 онд Денверт Герман, Еврейн цагаач гэр бүлээс мэндэлсэн бөгөөд Эл Пасод өсөж том болжээ. Жирийн л дундаж биетэй хүүг 14-тэйдээ ачааны машинд мөргүүлж, толгойдоо гэмтэл авснаар түүний өнчин тархины булчирхайн дахь хавдар нь хүндэрсэн гэж эмч нар үздэг. Ослын дараах 4 сарын хугацаанд хараагүй болж, түүнтэй зэрэгцэн ямар ч хяналтгүйгээр өссөөр 2,36 метр өндөртэй болсон байна. өөрийн ер бусын өндөр биеийг үл харгалзан Jacob Эл Пасо дахь Техасын их сургуулийг дүүргэсэн бөгөөд тус сургуулийг дүүргэсэн хамгийн өндөр хүн болсон байна.

Joseph Carey Merrick, ”Заан хүн”

1980 онд Америкийн кино бүтээгч, телевизийн найруулагч David Lynch-ийн шилдэг бүтээл “The Elephant Man” хэмээх драм жанрын кино дэлгэцнээ гарсан билээ. Энэхүү кино нь гайхалтай ухаалаг, сэтгэл булаам зан араншинтай хэдий ч толгойных нь хэлбэр аймшигтайгаар алдагдсан John Merrick гэгч англи эрийн бодит түүхийг өгүүлжээ. Энэ кино 1980 онд дэлгэцийн хит бүтээл болж, үүнтэй зэрэгцэн толгойны хэлбэр нь зүй бусаар алдагдах өвчнөөр шаналж байсан Merrick шүтээн болж эхэлсэн байна. Тэрээр 1862 оны 8-р сарын 5-нд төрсөн бөгөөд 1890 оны 4-р сарын 11-нд 27 настайдаа Лондон хотод нас баржээ.

 

Carl Hermann Unthan

Carl Hermann Unthan 1848 онд Дорнод Прусст төржээ. Гэр бүлийн эх баригч дөнгөж төрсөн гаргүй жаалхүүг хөнөөхийг хүссэн ч эцэг нь энэ бүхнээс сэргийлж чаджээ. Carl-ыг жаахан хүүхэд байхад аав нь гэртээ хөл нүцгэн үлдээгээд явдаг байсан ба гаргүй жаалхүү хөлийнхөө хуруугаар юмсыг барьж атгах, юм бичих гэх мэт аавынхаа өгсөн даалгавруудыг гүйцэтгэдэг байв. Тэрээр 20 настайдаа хөлөөрөө хийл тоглож сурсан төдийгүй Венн хотноо нэрт хөгжмийн зохиолч Strauss-ын хөгжмүүдийг тоглодог байжээ. Анхны томоохон амжилтынхаа дараагаар Carl Unthan варьетегийн жүжигчин болж, АНУ, Куба, Мексик, өмнөд Америкийн орнуудаар аялан тоглох болсон байна. Түүний үзүүлбэрүүд шингэн зүйлийг юүлэх, хөзрийн мэргэ үзүүлэх, усан санд сэлэх, винтов буугаар буудах, тамхи татах зэрэг байжээ. Мөн хийл хөгжим тоглох гайхалтай үзүүлбэрийг үзүүлдэг байсан байна. Ийнхүү тоглох үедээ тэрээр хийлийнхээ утсыг зориудаар тасдаад дараа нь хөлийнхөө хуруугаар үүнийгээ засч байгаа үзүүлбэр үзүүлдэг байж. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Carl Германы армид нэгдэж, дайны уршгаар хөл гар гэх мэт мөчөө алдсан хүмүүст урам зориг бэлэглэх яриаг хийн олон эмнэлгүүдээр аялжээ.

 

Johnny Eck, “Тал хүү”

Johnny Eckhardt нь 1911 онд төрсөн бөгөөд төрөхдөө ууц нурууны маш аймшигтай эмгэгтэй төрсөн нь түүний биеийн доод хэсэг огт байхгүй байсан явдал юм. Гэхдээ тэр өөрийн энэ тахир дутуу байдалдаа бууж өгөөгүй, харин ч энэ байдлаа өөрийн давуу тал болгож чадсан юм. Тэрээр ихэр байсан бөгөөд түүний ихрийн өрөөсөн хэвийн хөгжилтэй бие хаатай байжээ. Нэг настай ихрийнхээ өрөөснийг алхаж сураагүй байхад Eck гар дээрээ яваад сурчихсан байлаа. 4 настайдаа уншаад сурчихсан байсан ихрүүдийн эрүүл биетэй нөгөө нь 7 настайдаа сургуульд орсон байна. Eck хөлтэй болохыг хүсдэг үү гэсэн асуултанд “Тэрүүгээр яах юм бэ, хэрвээ би хөлтэй байсан бол бас өмд индүүдэх хэрэг гарна шүү дээ” гэж хөгжилтэйгээр хариулдаг байсан байна. 1923 оны сүүлээр Eck ихрийн өрөөснийхөө хамт сүмд John McAslan гэгчийн тайзны илбэ үзсэн бөгөөд John McAslan сайн дураараа үзүүлбэр үзүүлэх хүн байна уу хэмээн асуухад Eck тайз руу ухасхийн нэг гар дээрээ зогсож үзүүлбэр үзүүлснээр түүний амьдрал тайзны урлагтай холбогджээ. 1991 оны 1-р сарын 5-нд Eck зүрхний шигдээсээр North Milton Avenue дахь өөрийн төрсөн гэртээ 79 насандаа нас нөгчсөн байна.

 

Chang, Eng хоёр, “Хятад ихрүүд”

Eng болон Chang Bunker нар 1811 онд одоогийн Тайландад мэндэлсэн бөгөөд тэд цээжээрээ залгагдан төрсөн сиамын ихрүүд байжээ. Тухайн үед эмч болон ажиглагч нар тэдний нэг зүрхтэй, амьсгалын замын эрхтэн нь ч бас нийлсэн гэж үзэж байсан ч хожим нь энэхүү эмнэлгийн таамаглал буруу болох нь батлагдсан юм. Жижигхэн тосгонд төрсөн тэд яг л хэвийн хүүхдүүд шиг бусадтай тоглож наадаж, гэрийн ажил хийж, эцэг эх болон эгч дүүсдээ туслах зорилгоор нугасны өндөг цуглуулан зарах гэх мэт ажил хийдэг байжээ. 1829 онд тэднийг Британий худалдаачин Robert Hunter олж харснаар тэднийг нэг ёсны үзүүлэн болгон дэлхий даяар хэсүүчлэн аялсан бөгөөд Hunter-тай хийсэн гэрээгээ дууссаны дараагаар ихрүүд өөрсдийн гэсэн бизнест амжилттайгаар оржээ. Тэд 1843 онд эгч дүүс бүсгүйчүүдтэй гэрлэж, Chang 10 хүүхэдтэй, Eng 11 хүүхэдтэй болсон ба тэд нэг байранд хамт амьдардаг байсан байна. Ихрүүд 1874 оны 1-р сард нэг өдөр нас барсан бөгөөд Chang уушгины хатгаа тусч, нойрон дундаа гэнэт үхсэн ба Eng сэрээд ахынхаа үхсэнийг олж мэджээ. Эмч тэднийг салгах хагалгаа хийлгэхийг шаардсан ч Eng талийгаач ахаасаа салахыг хүсээгүй аж. Ингээд тэрээр ахыгаа нас барснаас 3 цагийн дараа нас барсан байна.

 

Charles Sherwood Stratton, “Эрхийн чинээ хүү” буюу “General Tom Thumb”

1838 онд дундаж өндөртэй эцэг эхээс төрсөн Charles Sherwood Stratton харьцангуй том буюу 4,3 кг жинтэй төрсөн байна. Амьдралынхаа эхний зургаан сарын хугацаанд Charles-ын өсөлт хэвийн байж, тэрээр 64 см өндөртэй, 6,8 кг жинтэй байлаа. Гэвч гэнэтхэн тэр өсөхєє больчихсон. Түүний нэг насны ойгоор түүнийг хэмжихэд тэрээр 6 сарын өмнөхөөс огт өсөөгүй байсан нь эцэг эхийнх нь санааг зовоожээ. Эцэг эх нь хүүгээ эмчид аваачин үзүүлэхэд эмч хүүг нь өнчин тархины булчирхайн буруу ажиллагаанаас шалтгаалан ийм өвчтэй болсон мөн хүүд нь өсөх найдвар тун бага байгааг хэлсэн байна. Гэхдээ бусад зүйлээр эрүүл саруул байсан хүүгийн холын хамаатан, Америкийн бизнесмэн P. T. Barnum хүүгийн тухай сонсоод эцэг эхтэй нь гэрээ хийж, хүүд дуулах, бүжиглэх, үггүй жүжиглэлт хийх, нэрт хүмүүсийг дуурайж жүжиглэх зэргийг зааж сургаснаар түүний нэр алдрын гараа эхэлжээ. Английн хатан хаан Викториягийн өмнө хоёр ч удаа гарч, хожмын Edward VII хаан болсон Уэльсын ханхүүг 3 настайд уулзаж байсан энэ нэрт хүний өндөр ердөө 102 см, жин нь 32 кг байсан байна. 1863 онд тэрээр Barnum-ын жүжигчин Lavinia Warren гэгч одой эмэгтэйтэй гэрлэсэн ба тэднийг ерөнхийлөгч Lincoln цагаан ордондоо хүлээн авч байжээ. 1883 онд цус харвалтаар 45 настайдаа гэнэт нас барсан түүний оршуулганд 10,000 орчим хүн оролцож, P.T. Barnum Америкийн Connecticut мужийн Bridgeport хотын Mountain Grove Cemetery оршуулгын газарт Tom Thumb-ын бодит хэмжээ бүхий гантиг чулуун суурьтай хөшөөг босгуулжээ.

 

Daisy and Violet Hilton

1908 оны 2-р сарын 5-нд залуухан, гэрлээгүй, баарны үйлчлэгч эмэгтэй Kate Skinner-ээс төрсөн Daisy болон Violet Hilton нар нь нийлээтэй төрсөн ихрүүд юм. Ихрүүдийг Skinner-ийн босс Mary Hilton хэтийн ашигтай ажиллагааны төлөө эхээс нь бараг худалдаж авсан бөгөөд өөрийн асрамжинд өсгөж хүмүүжүүлжээ. Ихэр эгч дүүсийн намтарт өгүүлснээр хатагтай Mary Hilton болон түүний нөхөр, охид нь ихэр эгч дүүсийг хатуу чанга, дарамттай нөхцөлд байлгаж, дуулах бүжиглэх зэргийг сургадаг байсан гэнэ. Гуравхан настайгаасаа эхлэн Англи, түүнчлэн Герман, Австрали, Америкаар аялан тоглох болсон ихрүүдийн олсон бүх мөнгийг хянагч нар нь авдаг байж. Mary-г нас барсны дараагаар түүний нөхөр болон охид нь ихрүүдийг хяналтандаа авсан ч 1931 онд ихрүүд өөрсдийн халамжлан хүмүүжүүлэгчид гэх тэднийг шүүхэд өгсөн байна. Аялан явагч варьетед ажиллах болсон тэднийг аялалын менежер нь ямар нэг дэмжлэггүйгээр хаяж орхисноор тэд ойролцоох ногооны мухлагт ажиллах болжээ. 1969 онд 60 настайдаа гонконгийн томуугаар гэртээ нас барсан байдлаар олдсон тэдний үхлийн талаар шүүх эмнэлэг Daisy эхлээд нас барж, түүнээс хойш 7 хоног хүрэхгүй хугацаанд Violet нас барсан гэсэн мэдэгдлийг гаргасан байна.

 

Stephan Bibrowski, ”Арслан нүүрт хүн Lionel”

Польшид төрсөн Stephan Bibrowski нь 1901 онд Barnum & Bailey Circus цирктэй хамт шоу ертөнц дэх карьераа эхлүүлжээ. “Lionel, the Lion-Faced Boy” хэмээн нэрлэгдсэн тэрээр гимнастикын үзүүлбэр үзүүлж, тавцан дээр зогсоод сониуч зантай цугласан олонд өөрийн амьдралын түүхийг өгүүлдэг байжээ. 1890 онд бусад нь бүгд хэвийн 6 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн энэ хүний тухай хачирхалтай яриа байдаг нь түүний ээж хүүхдээ тээж байхдаа нөхрийгөө циркийн алдагдсан арслан бариулж алагдахыг харсан нь түүний гэдсэн дэх хүүхдийн нүүр арслангийнх шиг болсон гэсэн яриа аж. Мөн арслан нүүрт хүү харанхуйд харах чадвартай мигуйн төрлийн нүдтэй гэдэг байж. Гарын алга, хөлийн ул зэргээс бусад биеийнх нь бүх хэсэг тэр чигтээ үсээр хучигдсан Bibrowski-ын нүүрний үс 20 см, биеийнх нь үс 10 орчим см урттай байдаг байв. Тэрээр харагдах байдлын хувьд багагүй аймшигтайг эс тооцвол үнэхээр гайхалтай хүн байжээ. Төгс хувцаслаж, таван хэлээр төвөггүй ярьдаг байсан ба маш сайн боловсролтой нэгэн байсан Bibrowski 41 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ.

 

Grady Franklin Stiles, Jr, “Lobster Boy”

Гар хөлний хурууны төрөлхийн эмгэгтэй гэр бүлийн удмын зургаа дахь хүн болсон Grady Franklin Stiles, Jr., нь 1937 оны 7-р сарын 18-нд төржээ. Тэдний удмын хамгийн анхны ийм эмгэгтэй хүн 1805 онд төрснөөс хойш нийт 6 хүн хавчин сарвуутай төрсний хамгийн сүүлийнх нь Grady Stiles, Sr., юм. Алхаж гишгэх чадваргүй байсан тэрээр тэргэнцэрээр явдаг байсан ч дээд биеэ маш сайн хөгжүүлж чадсанаар сарвуун дээрээ хөдөлж чадах болжээ. Хоёр удаа гэрлэсэн тэрээр дөрвөн хүүхэдтэйгээс хоёр нь эцэгтэйгээ адил эмгэгтэй төрсөн байна. Stiles хоёр хүүхдийнхээ хамт Хавчны гэр бүл нэртэй аялан тоглолт хийдэг байв. Зан араншингийн хувьд архинд донтсон, гэр бүлийнхэндээ тун хатуу ширүүн ханддаг байсан Stiles том охиныхоо сүйт хархүүг хуримынх нь өмнөх өдөр буудан хороосноор шүүхэд дуудагдсан ч 15 жилийн тэнсэн харгалзах ял авсан байна. Түүнээс хойш архи уухаа больж, анхныхаа эхнэртэй эргэн гэрлэсэн ч удалгүй дахин архинд автаж, гэр бүлийнхэндээ бүр ч аймшигтай хандаж болжээ. Тиймээс түүний эхнэр Maria хүү Harry Glenn Newman Jr.,-ийн хамт 1992 онд Stiles-ийг хороолгохоор 1500 доллараар хүн хөлсөлж, тэр хүн нь Stiles-ийг дагзанд нь гурван удаа буудаж хөнөөжээ. Maria Stiles шүүгчдэд хандан “Миний нөхөр миний гэр бүлийг алах байсан. Би үүнд зүрхнийхээ гүнээс итгэж байна. Ийм явдал болсонд намайг уучлаарай, гэхдээ миний гэр бүл одоо аюулгүй боллоо” хэмээсэн байна.

 

Prince Randian

Жинхэнэ нэр нь тодорхойгүй хэвээр үлдсэн Prince Randian гэгч энэ хүн 1871 онд төржээ. үе мөчгүй энэ хүн уруулаараа тамхи ороох үзүүлбэрээрээ ихэд алдаршсан юм. Түүнийг 1889 онд P.T. Barnum Америк руу авчирсан гэх яриа байдаг. 45 жилийн турш циркийн сонирхолтой үзмэр байсан энэ хүн хинди, англи, герман, франц хэлээр ярьдаг байв. Дөрвөн охин, нэг хүүгийн эцэг байсан тэрээр үхэх хүртлээ эхнэр Princess Sarah-гийн хамт Нью Жерсигийн Paterson хот дахь гэртээ амьдарчээ. Уруулаараа бийр, харандаа зуугаад зурах, бичихээс гадна амандаа зуусан хутгаар өөрийн сахлыг хусах чадварыг эзэмшсэн Prince Randian 1934 онд хамгийн сүүлчийнхээ тоглолтын дараа 63 насандаа өөд болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

35 Сэтгэгдэл

  1. Uuganaa_uka

    2011/03/06 at 11:32

    hetsuu ymda

  2. trojan08

    2011/03/06 at 11:33

    bas gaj gaj humuus bhiin te

  3. Black_Hawk

    2011/03/06 at 11:36

    orowdoltoi yum

  4. Зочин

    2011/03/06 at 11:48

    bas yahve

  5. Dx555

    2011/03/06 at 11:56

    Star Wars deer gardag hvn bh shiw dee! :-x

  6. ugedei_0106

    2011/03/06 at 12:01

    sonin ymaa

  7. chioiji

    2011/03/06 at 12:24

    :-( ee burhan mine

  8. barnerd

    2011/03/06 at 12:26

    yayya minii huuhed bas minii huuhduudiin huuhduud bitii iim toroosoi burahan mini orovdoltei yum [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  9. Зочин

    2011/03/06 at 12:37

    1932 онд Freaks хэмээх кинонд тоглосон.
    1901 онд 70 насандаа хорвоог орхисон байна.
    сонин л юм

    [hr]мэдээллийн алдаа засагдсан.

    [ Зассан: admin , өдөр 2011/3/6 16:13 ]

  10. ben_jr

    2011/03/06 at 12:46

    [b]Chas hiisen medee bna lorenzo. tnx.[/b]

  11. LeenI

    2011/03/06 at 12:50

    hhhhhhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmmmmmmm

  12. LORENZA

    2011/03/06 at 13:44

    gaihaltai ymaa

  13. Bayarmandakh

    2011/03/06 at 14:10

    ter us odoo yu we???

  14. BatmendN

    2011/03/06 at 14:24

    ene ah duu 2 uruvdultei yum nasaaraa tsug bsan ah ni ungurtsun uuruu salguulah bolomj bsanch tegeegui………

  15. ubt

    2011/03/06 at 15:27

    hmmmm

  16. tmra

    2011/03/06 at 15:35

    azguin

  17. Undrax

    2011/03/06 at 15:53

    aimar yumaa

  18. erxem_0505

    2011/03/06 at 16:15

    yo oy yo yoyo oy xereggүүvzlee dotor arzaachlaa

  19. sambu_92

    2011/03/06 at 18:36

    :-P :-P :-P :-P :-P

  20. UnproMise

    2011/03/06 at 19:02

    [color=0000BF][font=MS Sans Serif][size=small]Bidniig ingej turuuleegu Eej Aavdaa bayarlaj yavah n zuite shuu[/size][/font][/color] [color=8000FF][size=x-large] Eej Aav min munkh naslag!!![/size][/color]

    [ Зассан: UnproMise , өдөр 2011/3/6 19:04 ]

  21. chibi_gaara

    2011/03/06 at 21:02

    aimar ymaa

  22. Зочин

    2011/03/06 at 21:18

    "Төрсөн он, сар, өдөр нь тодорхойгүй" … "1892 онд төрсөн байж магадгүй" … гэчихээд 1971 онд 70 насандаа хорвоог орхино гэдэг чинь худлаа санагдаад … Алдаатай хэвээр л байна даа хө

  23. Mater

    2011/03/06 at 23:04

    [quote][color=0000BF][font=MS Sans Serif][size=small]Bidniig ingej turuuleegu Eej Aavdaa bayarlaj yavah n zuite shuu[/size][/font][/color] [color=8000FF][size=x-large] Eej Aav min munkh naslag!!![/size][/color]

    [ Зассан: UnproMise , өдөр 2011/3/6 19:04 ][/quote]
    Unen hellee

  24. EMPORIOARMANI

    2011/03/06 at 23:20

    [color=000080][font=Comic Sans MS][size=medium]yamr ewgum be..[/size][/font][/color]

  25. DaredeviliN

    2011/03/07 at 04:02

    orovdoltei… iim bolj torsondoo heniig ch buruutgahavdee

  26. turuu_designer

    2011/03/07 at 13:35

    zailuul daa

  27. vin_diesel

    2011/03/07 at 14:11

    iim bh hestuu bhaaaa

  28. muty

    2011/03/07 at 15:24

    hugjliin berehsheelteich gaihaltai temtsegch humuus gej ed nariig l heleh bhdaa. bid buren buten ch bidnii huuj bgaa ednii hajuud uchuuhen met.

  29. glim_810

    2011/03/08 at 13:54

    shaalshijgiin haragdah yumaa ednuus…………….. :-(

  30. jerry04

    2011/03/09 at 16:55

    sonirholtoi l yum bna

  31. gamez

    2011/03/11 at 12:15

    dayyym

  32. galtshuuraga

    2011/03/24 at 15:25

    orovdoltoi ym a

  33. shiji_batuka

    2011/04/24 at 21:01

    hmmm

  34. Зочин

    2011/05/15 at 09:24

    i don't know what they r saying but general tom thumb is my cousin

  35. Зочин

    2012/03/24 at 23:01

    хүн сэтгэлээрь итгэлээр хорвоог туулдаг жамтай…энэ хүмүүс үнэхээр агуу , гайхамшигтай, чи бидний бахархалын төлөөлөлүүд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *