30 м.кв-д хэрхэн тансаг амьдрах вэ: жижиг байранд амьдардаг хүмүүст өгөх зөвлөгөө

0

Том талбайтай байраараа гайхуулж чадахгүй гэж санаагаар унах хэрэггүй. Бага талбайтай байрны эзэд бөгс эргэх зайгүй гэж гомдоллох хэрэггүй. Орон гэрийн тав тухад талбайн хэмжээ бус өчүүхэн ч зүйлийг үлдээлгүй бодож хийсэн зохион байгуулалт л чухал.

Жижиг байрыг хэрхэн ая тухтай болгох вэ? Та бүхэнд дараах 10 аргыг танилцуулж байна.

Өрөөг бүсчлэх

Үнэт 10 зөвлөгөө

1. Илүү ханыг буулга

Жижиг байрны хувьд өрөөг бүсчлэх арга маш тохиромжтой. Ханыг нь буулгаснаар орон зай нэмэгдэж нэг том өрөө бий болно.

Өрөөг бүсчилж хуваахад юу ч ашиглаж болно: тавилга, хаалт, төрөл бүрийн материалаар хийсэн хөшиг.

 

2. Шалнаас тааз хүртэлх бүх орон зайг ашиглана

Энэ төрлийн тавиур орон зайг хэмнэж өгдөг. Жижиг байрны хувьд сантиметр болгон чухал учраас бүрэн ашиглана.

Маш үнэтэй тусахаар харагдаж байгаа хэдий ч өөрийн гараар урлавал бага зардал гарна.

3. Харанхуй өрөөг ажлын өрөө болгох

Ажлын өрөөтэй ч байх боломжтой. Харанхуй өрөөгөө янзлаад өөрийн гэсэн ажлын булантай болоод зогсохгүй таны байр хэмжээгээрээ томроод ирнэ.

4. Хаалтууд

Өрөөг бүсчлэхийн тулд хаалт ашиглана гэж хэлсэн. Юугаар ч хаалт хийж болно. Шил, мод, гипсэн хавтан зэрэг нь түгээмэл хувилбар.

Ялангуяа орыг хаалтаар тусгаарлах нь шилдэг арга болно.

5. Хувцасны шүүгээ

Шкаф том хэмжээтэй бөгөөд үнэтэй байдаг. Хувцсаа хадгалах маш олон сонирхолтой аргууд байдаг юм. Хэмнэлттэй үүднээс нь авч үзвэл – хөдөлгөөнт өлгүүр, комод байж болно.

Задгай байдлаар эд зүйлсээ хадгалах ийм системийг өөрийн гараар хийж.

6. Зөв тавилга сонгоно

Жижиг байрыг том болгон харагдуулах нь чухал. Үүнийг цайвар өнгийн тавилга гайхалтай гүйцэтгэж чадна. Яг л өрөөндөө уусаж байгаа мэт тийм тавилга тавина.

7. Ороо нуу

Унтлагын өрөө хөшигний цаана нуугдаж болно.

Хосуудад зориулсан буйдхан ор.

8. Унжих цэцэг

Унжсан савтай цэцэг нь ширээ, тавиур дээрх зайг хэмнэнэ. Ургамал нь өрөөг амилуулна.

Энэ төрлийн цэцгийн сав маш гоёмсог харагддаг байна.

9. Цонхны тавиурыг ашиглая

Цонхны тавцанг савтай цэцгээр дүүргэж шороо тоосонд даруулах ямар ч хэрэггүй. Энэ бол баарны тавцан, ажлын ширээ, гал тогооны нэмэлт ширээ. Өндөрт нь тааруулаад сандал тавьбал бүр ч чамин.

10. Зурагтаа өлгөөрэй

Бидний эцэг эх зурагтаа тусгай тавилга дээр тавьж заншсан, бид ч тэр заншлыг нь өвлөн авсан нь маш буруу. Ялангуяа жижиг талбайтай бол нимгэн зурагтаа хананд тогтоогоорой.

Жижиг талбайтай байрыг тохижуулахын тулд өчүүхэн ч зүйлийг үлдээлгүй нарийн бодож хийхээс гадна таны зүрх сэтгэл шингэж байх ёстой. Энэ аргуудаас найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

47
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б.Э. Сураа

    Б.Э. Сураа

    2017/07/11 at 20:20

    Сумангоо Батжаргал

  2. Enkh-Undrakh Munkhsaikhan

    Enkh-Undrakh Munkhsaikhan

    2017/07/11 at 21:16

    Byambaa Enkhbat

  3. Rose Rose

    Rose Rose

    2017/07/12 at 01:34

    Мөнхзул Цэлмэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *