Эмч нарын зүгээс зөвлөж буй нялх хүүхдэд зайлшгүй хийх ёстой 8 арчилгаа

2

Иллэг нь дутуу төрсөн хүүхдэд үр дүнтэй нөлөө үзүүлж байгааг баталсан. Иллэг хийлгэсэн хүүхэд эмнэлгээс хавьгүй эрт гарахад тусалдаг ажээ. Олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад, өдөр болгон эмчилгээний иллэг хийлгэж байсан дутуу төрсөн хүүхдүүд бусдаас илүү хурдан хөгжөөд зогсохгүй тэдний дархлааны систем илүү хурдан хүчтэй болж байжээ. Эрүүл мэндийн байдал ч бүхэлдээ сайжирч байсан үзүүлэлтүүдийг мөн харж болно. Нялх хүүхдэд нааштай нөлөө үзүүлж байгаа “томчууд”-ын хэрэглэдэг цорын ганц практик юм.

Нялх хүүхдийн эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөж бойжиход нь туслах арчилгааны бусад аргуудыг мэргэжлийн эмч нар ийн зөвлөж байна.

1. Стрессийг нь тайлахын тулд хөлийн уланд нь иллэг хийж өгөөрэй

© depositphotos.com © depositphotos.com

Хүүхдийг тайван биш үед нь гарын алга, хөлийн улыг үрэх эсвэл иллэг хийнэ – зарим нэг ээж нар өөрийн мэдэлгүй иллэг хийж хүүхдээ тайвшруулдаг. Хүүхдэд энэ төрлийн эмчилгээ үнэхээр үр дүнтэй байдгийг тэр болгон сайн мэддэггүй. Хөлийн уланд хийх зөөлөн иллэг нь хүүхдийг тайвшрахад туслахаас гадна хурдан унтуулдаг байна. Иллэгийг өдөр тутмын арчилгаанд оруулахад буруудахгүй.

Иллэгийг хэрхэн хийх вэ:

  • Хуруугаараа хүүхдийн уланд зөөлөн иллэг хийж дулаацуулна
  • Хүүхдийнхээ байдлыг харж байгаад иллэгийг зөөлөн хийнэ
  • Хүүхдийг стрессээс салгахын тулд иллэгийг өдөр болгон хийсэн ч болно.

 

2. Сэтгэл зүйн хувьд эрүүл өсгөхийн тулд хүүхдээ энхрийлээрэй

© Ana Tablas / Unsplash

Бүх л эцэг эхчүүд хүүхдээ энхрийлэн хайрлаж хацрыг нь илэх эсвэл зөөлөн үнсдэг. Эцэг эх нь байнга гар дээрээ авдаг эсвэл энхрийлж үнсдэг, биед нь хүрдэг хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл саруул бойжиж байгааг шинжлэх ухаан нэгэнт баталсан байна. Ийм хүүхдүүдийн мэдрэлийн холбоосууд бусад хүүхдүүдийг бодвол илүү хурдан хөгждөг ажээ.

“Бид эхийн энхрийлэл болон хүүхдийн гиппокамп (сэтгэл хөдлөл, ой тогтоолт зэргийг хариуцах тархины нэг хэсэг) хоёр холбоотой болохыг тогтоосон. Биед нь хүрч энхрийлэх нь үнэхээр хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь маргаангүй” гэж шинжлэх ухааны доктор, хүүхдийн сэтгэл зүйн профессор Жоан Л.Льюби бичжээ.

 

3. Тайвшрахад нь тусалж хүүхдэдээ иллэг хийж өгөөрэй

© Khoa Pham / Unsplash

Томчууд стрессээ тайлахын тулд иллэг хийхээр гүйлддэг. Багачуудад ч гэсэн адил нөлөө үзүүлдэг ажээ. Хүүхдэд иллэг хийхэд хүүхэд өөрийгөө хамгаалагдаж байгаагаа мэдэрнэ, үр дүнд нь стресс арилдаг байна. Мөн гэдэс нь хийгээр дүүрч таагүй байгаа болон өтгөн хатсан хүүхдүүдэд нэн тустай. Үүнээс гадна саяхны нэгэн судалгаагаар иллэг нь дутуу төрсөн хүүхдийн ясны хөгжил, өндөрт сайнаар нөлөөлж байгааг тогтоожээ.

Иллэгийг хэрхэн хийх вэ:

  • Хүүхдийг нуруугаар нь харуулан хэвтүүлнэ. Хүүхдийн хөлийн хурууны үзүүрээс эхлээд зулай хүртэл зөөлөн, удаанаар бүх биед нь иллэг хийнэ.
  • Одоо хүүхдийг доош нь харуулж хэвтүүлээд иллэгийг мөн адил зарчмаар хийнэ.
  • Иллэг хийж байхдаа хүүхэдтэйгээ ярилцаж байх хэрэгтэй, мөн түүний нүд рүү инээмсэглэн хараарай. Хүүхэд өөрийгөө аюулгүй байдалд байгаагаа мэдэрч илүү тайвшрал авч чадна.
  • Хүүхдэд тааламжтай санагдвал өдөрт хэдэн ч удаа зөөлөн иллэг хийж болох юм. Мөн иллэг хийхдээ эфирийн эсвэл хүүхдийн тос ашигласан ч болно. Тос ашиглах гэж байгаа бол юуны түрүүнд хүүхэд тухайн тосонд харшилтай эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Шалгахын тулд хүүхдийн биед багахан тос хүргэж урвал явагдаж байгаа эсэхийг сайтар ажигла.

 

4. Хүүхдээ гэдсэн дээрээ хэвтүүлээрэй

© shutterstock.com

Хүүхэд таны цээжин дээр хэвтэж байхдаа хөгжилтэй, тайван байдаг. Үүний зэрэгцээ бас хүүхдийн хөгжилд ч сайн нөлөөтэй ажээ, өөрөөр хэлбэл хүүхдийн булчинг бэхжүүлдэг ажээ. Хэрвээ та хүүхдээ цээжин дээрээ байнга доош харуулан хэвтүүлдэг бол таны хүүхэд эрт сууж, мөлхөж сурах талтай.

Хэрхэн хэвтүүлэх вэ:

  • Хүүхдээ үе үе богино хугацаагаар цээжин дээрээ авч хэвтүүлж байгаарай. Хүүхдээ төрөнгүүт нь хэвтүүлсэн ч болно.
  • Хүүхдийг хэвтүүлэх хугацааг бага багаар уртасгана. Хүүхдэд ямар байгааг байнга ажиглаж байх хэрэгтэй.
  • Хүүхэд хэсэг хугацааны дараа шалан дээр хэвтэхэд бэлэн болно. Энэ үед хүүхдийн суган доогуур хуйлсан алчуур, орны даавуу ивж өгнө – хүүхэд толгойгоо бүрэн дааж чадахгүй үед энэ ивээс дэмжлэг болно.

 

5. Хүүхдийн тайвшруулахын тулд “цагаан чимээ” болон чичиргээ ашиглаж байгаарай

Уйлж байгаа хүүхдийг тайвшруулахад чичиргээ үр дүнтэй болохыг баталжээ. “Цагаан чимээ” гаргадаг төхөөрөмж ч гэсэн мөн адил үр дүнтэй байна. Үүнээс гадна хүүхдийн нойрыг хүргэнэ, мөн удаан ч унтуулдаг ажээ. Хатаагч болон угаалгын машины чимээ залуу, аргаа барсан эцэг эхчүүдийн аврал болдог. Жигд дуу чимээ нь хэвлийд байх мэдрэмжийг нь төрүүлдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрхэн хийх вэ:

  • Хүүхдийг автомашины хүүхдийн суудалд бэхлээд хүүхдэд тухтай байгаа эсэхийг шалгана. Хүүхдийн суудлыг угаалгын машин дээр тавьж сайтар бэхлээрэй. Унахаас сайн хамгаална.
  • Угаалгын машинаа ажиллуул. Угаалгын машины чичиргээ хүүхдийг тайвшруулах болно.

 

6. Хүүхдээ унтуулахын тулд машинаар яваарай

© depositphotos.com

Хүүхдийг унтуулахын тулд машинаар явах нь үнэхээр үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд баталж байна. Хүүхэд машинаар явахад зөөлөн бүүвэйлэх мэдрэмж төрүүлдэг, өөрөөр хэлбэл ээжийнхээ хэвлийд байгаа тэр л зөөлөн чичиргээнийг хүүхэд мэдэрч тайвширдаг ажээ. Сэтгэл зүйн мэргэжилтэн Трэйси Кэсселсийн хэлж байгаагаар бол “машины хөдөлгүүр өөрөө “цагаан чимээ” болж өгнө. Хүүхэд энэ зөөлөн дуу чимээнд маш дуртай. Иймэрхүү битүү дуу чимээг тэд эхийнхээ хэвлийд байхдаа байнга сонсож байсан”.

 

7. Шавьжинд хатуулсан шархыг содны уусмалаар эмчилнэ

© depositphotos.com © depositphotos.com

Зуны улиралд шумуул зэрэг жижиг хортон шавьж нялх хүүхдийг багагүй зовоодог. Хүнсний содыг усаар зуурч бэлдсэн байгалийн гаралтай цэвэр түрхлэг нь хазуулсан шархны загатнааг дарахад тусална. Содонд нь агуулагдах бодис шархны хүчиллэг чанарыг бууруулах үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ:

  • 1 хоолны халбага содыг бага зэргийн усанд хийж өтгөн шүдний оо шиг зуурмаг бэлдэнэ (арьсанд түрхэж болохоор).
  • Хазсан шархан дээр зуурмагийг түрхэж хэсэг байлгана.
  • Бүлээн усыг хөвөнд шингээж зуурмагийг цэвэрлээрэй.

 

8. Хүүхдийг уйлах болгонд нь өлсөж байна гэж ойлгож болохгүй

© shutterstock.com

Олон эцэг эхчүүд хүүхдийг уйлах тоолонд өлсөж байгаагийн дохио гэж ойлгодог бөгөөд уйлангуут нь дахиж хооллодог. Эмч нарын анхааруулж байгаагаар бол энэ нь хүүхдийг илүүдэл жинд хүргэх муу талтай ажээ. Хүүхдийн уйлаан зөвхөн өлсөж байгааг илтгэхгүй ажээ. Түүний уйлж байгаа шалтгаан нь ядарсан, уйдсан эсвэл ямар нэгэн таагүй, тухгүй мэдрэмж төрсөн ч байж болно. “Хүүхдийг уйлах тоолонд нь хооллоод байвал хүүхэд өөрийн мэдэлгүй чухам хоол түүнд хэрэгтэй зүйл байж гэж ойлгоход хүргэнэ. Үүнээс эрүүл бус хэв маяг тогтох бөгөөд хүүхэд тэр болгон буруу зуршлаасаа салж чаддаггүй” гэж Харвардын их сургуулийн анагаахын шинжлэх ухааны доктор Клеир Маккарти анхааруулж байна.

Хооллохын оронд юу хийвэл зохилтой вэ:

  • Хэрвээ та хүүхдээ хооллоод удаагүй байгаа бол түүнтэй тоглож, ярилцаж үзээрэй.
  • Түүнийг тэвэр, таалж энхрийл – тайвшрахад нь тусална.
  • Магадгүй живхийг нь солиход бүх асуудлыг шийдэх ч юм билүү?

Залуу эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө танд байна уу? Бидэнтэй хуваалцахаа бүү мартаарай.

7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Munkh-Erdene Boldbaatar

    Munkh-Erdene Boldbaatar

    2019/11/23 at 19:38

    Ө. Маргад-Эрдэнэ

  2. Дээгий Майдэлгэр

    Дээгий Майдэлгэр

    2019/11/23 at 20:55

    Батбилэг Мөнх-Оргил хайраа хараарай

  3. Oyunchimeg Purewsuren

    Oyunchimeg Purewsuren

    2019/11/25 at 20:19

    Ү

  4. Anu Gh

    Anu Gh

    2019/11/26 at 00:05

    Б. Цасаа

  5. Altanchimeg Zagdaa

    Altanchimeg Zagdaa

    2019/11/26 at 01:07

    Altantsetseg Zagdaa

  6. fitoru

    2019/12/24 at 19:58

    Nice read! Thanks for the information.More power to your blogging career

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *