Хацар дээрх улаан батгыг арилгахад туслах байгалийн гаралтай 8 арга

5

Улаан батга бол улаан өнгийн тууралт гарч, арьс биржийхэд хүргэдэг архаг өвчин юм. Юунаас болж улаан батга гарч байгааг хэлэх боломжгүй. Ихэнх тохиолдолд удамшил болон хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой гэж үзэх нь бий. Эрт эмчлэхгүй бол эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй.

Энэ төрлийн арьсны өвчнийг тэр дор нь зүгээр болгох эмчилгээ байхгүй ч гэлээ шинж тэмдгийн дагуу эмчлэх, бүдгэрүүлэх аргууд бий. Ингээд хамтдаа гэртээ туршиж болох аргуудтай танилцъя. Үр дүн нь таныг гайхшруулж ч мэднэ.

1. Овъёос

Улаан батганаас салахыг хүсч байвал овъёос хэрэглэх хэрэгтэй. Овъёос нь арьсан дээрх улаан тууралтыг бууруулж, цочирдсон арьсыг тайвшруулах ач тустайгаас гадна үхэжсэн арьсыг унагаана. Үүний тулд 2 цайны халбага овъёосыг устай сайтар хольж, нүүрнийхээ батга гарч байгаа хэсэг дээр түрхээрэй.

2. Зуун настын ургамал

Зуун настын урагмлыг хэрэглэх нь үр дүнтэй аргуудын нэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир арьсны цочроог гаргаж эмчилнэ. 7 хоногт уг ургамлын гелээс батга гарч байгаа арьсан дээрээ 2 удаа түрхэнэ.

3. Стрессээ хянах

Хэт их стресстэх нь улаан батга гарах үндэс юм. Хэрэв таны нүүрэн дээр улаан батга гараад эхэлбэл, тодорхой хугацаанд амарч, стрессээ тайлаад үзээрэй. Иогоор хичээллэх эсвэл бусад дасгал хөдөлгөөнүүдээс хийж болно. Стресс нь хүний биед олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, арьсанд сөргөөр нөлөөлдөг. Мөн стрессээс ангижрах нь сэтгэл зовнилыг үгүй хийх ач тустай.

4. Кокосын тос

Кокосын тос эрүүл мэндэд олон янзаар эерэг нөлөө үзүүлдэг. Нүүрэн дээр тань гарч байгаа батган дээр кокосын тос түрхэж, зөөлөн массаж хийж өгвөл батга улам томрохоос сэргийлнэ.

5. Зөгийн бал

Зөгийн балыг арьсны асуудлын эсрэг бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой. Улаан батга гарахад хүргэж байгаа бактеритай тэмцэж, ферментүүдийг нөхөн сэргээх ач тустай. Түүхий зөгийн балыг батга гарч байгаа арьсан дээрээ түрхэхэд хангалттай.

6. Цайны модны тос

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цайны модны тосыг арьсны олон төрлийн асуудалтай болон улаан батга нүүрэнд нь гардаг хүмүүс хэрэглэх хэрэгтэй. Асуудалтай байгаа арьсан дээрээ уг тосноос түрхээрэй.

7. Алимны цагаан цуу

Алимны цагаан цуу арьсыг илүү эрүүл болгодог болохыг судалгаагаар тогтоосон. Цуунд агуулагдах үрэвслийг устгах найрлага нь улаан тууралтыг арилгаж, арьсыг амраах ач тустай. Хоолноос өмнө 2 цайны халбага алимны цагаан цуу уух эсвэл гэмтсэн арьсан дээрээ уг цуунаас түрхэж хэрэглэнэ.

8. Өргөст хэмх

Арьсны өвдөлтийг өргөст хэмхийн тусламжтайгаар намдааж болно. Хэрэв хүсвэл өргөст хэмхийн маск хийж нүүрэндээ тавиарай. Үр дүнд нь улаан тууралт болон булцруу арилна.

Эдгээр аргуудыг хэрэглэж үзэхэд та бэлэн үү? Найзууддаа энэ мэдээг хуваалцаж дуулгахаа мартав.

33
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *