Хагнаас хурдан хугацаанд үр дүнтэй салах энгийн арга

3

Хаг бол маш олон хүнийг зовоодог, хамгийн их дэлгэрсэн, толгойн арьсны нэгэн хямрал юм. Арьс үрэвсэх, толгойн арьс хэт тослог, хуурай зэргээс болж бактери үржих нөхцөл бий болж хагтдаг билээ. Үүнээс болж толгойн арьс загатнах, хатах зэрэг олон зовиур бий болдог байна. Хэдийгээр их хүнд зовиур биш боловч цаг тухайд нь эмчлэхгүй бол цаашдаа таны үсийг ихээхэн хэмжээгээр гэмтээж болзошгүй юм. Ийм нөхцөлд та химийн үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө зарах хэрэггүй. Та ашигтай, зөв хооллолтын дэглэм барих зэрэг энгийн, үр дүнтэй арга хэрэглээрэй. Үүнээс гадна дор дурдах энэ аргууд нь элдэв гаж нөлөөгүй юм шүү.

Ингээд хагнаас салгах, гэрт байх энгийн хэрэгслүүд

1. Алимны уксус:

Хагтахаас урьдчилан сэргийлэхэд ашигладаг хамгийн найдвартай арга юм. Таны хуйхны арьсны pH түвшинг хэвийн нөхцөлд барьж бактерийг устгана.

Хэрхэн ашиглах:

  • 3-4 цайны халбага алимны уксус
  • Цайны модны тос аяганы ¼- хэрэгтэй ба мөн төдий хэмжээний ус нэмнэ
  • Сайн хутгаад толгойдоо түрхэнэ
  • Иллэг хийгээд 15-20 минут орхино
  • Энэ аргыг долоо хоногт 3-аас доошгүй удаа хэрэглэж байж үр дүнд хүрнэ.

 

2. Чирэг цэцгийн үр

Мөөгөнцрийн эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй энэ бодис нь таны үстэй холбоотой зовиурыг тань хөнгөлж, тайвшруулдаг байна.

Хэрхэн хэрэглэх:

  • Чирэг цэцгийн хэсэг үрийг усанд дэвтээж хонуулна
  • Өглөө нь сайн нухаж нэгэн жигд нухаш болгоно
  • Нухшаа хуйхны арьсан дээрээ түрхээд хэдэн цагийн турш байлгана. Хэрэглэхийн өмнө тараг нэмж болох юм.
  • Дараа нь халуун усаар толгойгоо угаана
  • Долоо хоногт 2-3 удаа

 

3. Нимбэг

Нимбэг дэх нимбэгийн хүчил нь үсний гэмтэлд сайн бөгөөд хагны эсрэг үйлчилгээтэй. Энэ хүчлээр загатнаа зэрэг толгойн олон зовиураас салж болно.

Хэрхэн хэрэглэх:

  • Нимбэгээ хэд хуваан зүсээд шүүсийг нь шахаж авна
  • Энэ шүүс дээрээ хагас аяга тараг хийж сайтар хутгана
  • Хуйхан дээрээ түрхээд хагас цаг байлга
  • Үсээ маш сайн угаагаарай

 

4. Эфирийн тос

Цайны модны тос нь хамгийн их үр дүнтэй эфирийн тосны нэг бөгөөд хагны эсрэг их ашиглана. Мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир хагны эсрэг хэрэглэх нэг арга хэрэгсэл гэж үздэг билээ.

Хэрхэн хэрэглэх:

  • Ямар нэг хүнсний тос дээр цайны модны хэдэн дусал тос дусаах ба үндсэн тосны концентрацыг бууруулах зорилготой юм
  • Энэ тосоо хуйхандаа түрхээд аажмаар иллэг хийнэ
  • Хэсэг байлгаад бүлээн усаар угаана
  • Энэ аргаа долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ
  • Мөн та цайны модны тос 2-3 дуслыг өөрийнхөө хэрэглэдэг шампуньд нэмж үсээ угааж болох ба энэ нь бас нэг үр дүнтэй арга юм.

 

5. Сод

Арьс үхжихийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир хагны эсрэг үр дүнтэй хэрэгсэл юм. Толгойн арьсны pH түвшинг хэвийн байдалд хадгалж, илүүдэл тосыг шингээж авдаг байна. Ийм байдлаар мөөгөнцөр, бактери зэрэг үс хагтуулах нөхцлийг багасгана.

Хэрхэн хэрэглэх:

  • Эхлээд үсээ сайтар норгоно
  • Хүнсний содоо хуйхандаа цацаж хэсэг хугацаанд байлгана
  • Үсээ бүлээн усаар зөөлөн угаана. Арчиж болохгүй
  • Энэ аргыг долоо хоногт 2 удаа хэрэглэж байж үр дүн гарна

 

6. Кокосын тос

Энэ тос нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй юм. Загатнах, үхэжсэн арьсны эд эсийг зайлуулж, хагтахаас сайн сэргийлдэг. Мөн хуйхны арьсыг сайн чийгшүүлдэг байна.

  • Нимбэгийн шүүсний гурван дусал болон гурван хоолны халбага кокосын тос авч холино
  • Энэ холимгоо түрхээд хэдэн минутын турш иллэг хийнэ
  • Хагас цаг байлгаад бүлээн усаар угаана
  • Та өдөр болгон энэ аргыг хэрэглэж болно

 

7. Зуун наст

Хагны эсрэг маш хүчтэй бодис юм. Энэ бодис нь таныг хагтуулах гол нөхцөл болсон псориаз гэгчээс хамгаална. Мөн арьс хуурайшин, давхарга бий болох, загатнах зэрэгт сайн ба байгалиас заяасан сэрүүцүүлэх нөлөөний улмаас дээрх арьсны зовиурыг үгүй болгодог байна.

Хэрхэн хэрэглэх:

  • Шинэхэн зуун настын навчийг аван шахаж шүүс, гель гарган авна.
  • Бага зэрэг хутгаад хуйхны арьсанд түрхэнэ
  • 30 минутын дараа усаар угаана
  • Илүү үр дүнд хүрэхийн тулд шампунь хэрэглэхийнхээ өмнө энэ аргыг хэрэглэх ба өдөр болгон хэрэглэж болно.
11
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *