Дисней студийн бүтээлүүд дээр гардаг далд утга санаа бүхий нууцлаг 16 үзэгдэл

2

Дисней студийн бүтээлүүдийг хүүхэд наснаасаа эхлэн өнөөг хүртэл хэдэн ч удаа үзсэн уйдамгүй байдаг билээ. Магадгүй жижиг хэсэг тус бүрт нь сэтгэлээ шингээж бүтээсэн тул ийнхүү цаг хугацааны шалгуурыг давдаг биз ээ. Манай сайт уншигч танд тус студийн бүтээлүүд дээр гардаг далд утга агуулга бүхий 16 үзэгдлийг танилцуулж байна.

1. “Encanto хүүхэлдэйн кинонд гардаг олон өнгөөр солонгорч харагдах энэхүү гол Колумб улсад байдаг ажээ. Каньёо Кристалес хэмээн нэрлэдэг энэ голыг олон өнгөөр туяарч харагддаг тул 5 өнгөт гол хэмээн нутгийнхан нэрийддэг.”

© Encanto / Walt Disney Animation Studios and co-producers, © riverriver / Depositphotos.com

 

2. “Lilo and Stitch хүүхэлдэйн кинонд Флорида мужийн Уолт Дисней хүрээлэнгийн карт харагддаг.”

© Lilo & Stitch / Walt Disney Pictures and co-producers

 

3. “1998 оны Mulan хүүхэлдэйн кинонд гол дүр үсэндээ тогтмол хүрч буй нь харагддаг. Тэгвэл энэхүү үзэгдлийг түүнд дуу оруулсан Мин-На Веньгээс санаа авч оруулж байжээ. Дуу оруулагч ажиллаж байх үедээ үсээ тогтмол оролддог зуршилтай байсан аж.”

© Mulan / Walt Disney Pictures and co-producers, © FayesVision / WENN.com / agefotostock / East News

 

4. “Soul хүүхэлдэйн кинонд Калифорни мужийн Диснейленд дэх Уолт Дисней болон Мики Маус нарын хөшөө харагддаг.”

© steven lozano / Unsplash, © Soul / Pixar Animation Studios and co-producers

 

5. “Coco хүүхэлдэйн киноны Мигель хүү нохойдоо Эрнэсто де ла Крузын морины нэр болох Данте гэсэн нэрийг өгсөн байдаг.”

© Coco / Pixar Animation Studios and co-producers

 

6. “Encanto хүүхэлдэйн кинонд эмээ Агустинаас төгөлдөр хуур тоглохыг хүсдэг. Тэгвэл тэрээр Колумбын дуучин Жое Арроёогийн En Barranquilla Me Quedo хэмээх дууны эхлэлийг тоглодог ажээ.”

© Encanto / Walt Disney Animation Studios and co-producers

 

7. “Ratatouille хүүхэлдэйн кинонд Колетте “Калахан” загварын мотоциклийг унаж буй нь харагддаг. Тэгвэл Калахан гэдэг нь тус киноны зургийн дарга Шерон Калаханы овог ажээ.”

© Ratatouille / Walt Disney Pictures and co-producers

 

8. “The Little Mermaid хүүхэлдэйн кинонд Goofy болон Mickey нар гардаг.”

© The Little Mermaid / Walt Disney Pictures and co-producers

 

9. “The Emperor’s New Groove хүүхэлдэйн киноны Чича Дисней студийн бүтээлдээ гаргасан анхны бие давхар дүр юм.”

© The Emperor’s New Groove / Walt Disney Pictures and co-producers

 

10. “The Incredibles хүүхэлдэйн кинонд алдарт Цасан гоо ба долоон одой хүүхэлдэйн киноны анимейшн бүтээгчид болох Френк Томас болон Олли Жонстон нар гардаг.”

© The Incredibles / Pixar Animation Studios and co-producers, © Frank and Ollie / Walt Disney Pictures and co-producers

 

11. “Luca хүүхэлдэйн кинонд Toy Story хүүхэлдэйн кинонд гардаг бөмбөг үзэгддэг.”

© Luca / Pixar Animation Studios and co-producers

 

12. “Pinocchio хүүхэлдэйн киноны Фигарогийн орны дэргэд энэ элстэй хайрцаг ганц удаа л харагдаад өнгөрдөг.”

© Pinocchio / Walt Disney Pictures and co-producers

 

13. “Frozen хүүхэлдэйн кинонд эртний норс хэл дээрх бичээс харагддаг.”

© Frozen / Walt Disney Animation Studios and co-producers

“Дисней студи уг хүүхэлдэйн кинон дээр эртний норс хэлний тэргүүлэх мэргэжилтэн Жаксон Крауфордтой хамтран ажиллажээ. Тэрээр жүжигчин Robert Pine-ыг норс хэлээр ярих үед нь зааварчилж, кинонд хэд хэдэн өөрчлөлт хийсэн байна.”

 

14. “Encanto хүүхэлдэйн киноны энэхүү үзэгдэлд дүрүүдийн барьсан шүхэр Колумб улсын төрийн далбааны өнгөтэй болж харагддаг.”

© Encanto / Walt Disney Animation Studios and co-producers

 

15. “Big Hero 6 хүүхэлдэйн киноны Hiro болон Baymax нар цaгдаагийн газарт ирдэг үзэгдэлд түрүүчийн ширээн дээр Bolt хүүхэлдэйн киноны Ester болон Bolt нарын зураг буй нь харагддаг.”

© Big Hero 6 / Walt Disney Animation Studios and co-producers, © Bolt / Walt Disney Animation Studios and co-producers

 

16. “Inside Out хүүхэлдэйн киноны Riley-ийн төсөөлөлд хөзрөөр хийсэн байшингийн ноёны зурагт түүний аав, хатны зурагт ээж, боолын зурагт түүний өөрийн зураг буй нь харагддаг. Боол нь R буюу түүний нэрний эхний үсгээр тэмдэглэгддэг билээ.”

© Inside Out / Pixar Animation Studios and co-producers

Таны хувьд Дисней студийн аль бүтээлд хамгийн дуртай вэ?

152
ГайхмаарГайхмаар
43
ГоёГоё
22
БахархмаарБахархмаар
21
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/04/06 at 23:15

    Disneyn balainuud l bolson hoino buh dald utga sanaagaa sextei holboo biz 🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *