Хаванг хэрхэн буулгах вэ? Хүний биед хуримтлагдсан шингэн нь уусан усны хэмжээтэй хамаагүй

1

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 3,7 литр, насанд хүрсэн эмэгтэй хүн 2,7 литр ус уух хэрэгтэй гэнэ. Гэтэл АНУ-ын Хөдөө Аж Ахуйн яамны мэдээгээр хүн амын 30% нь хангалттай хэмжээний ус уудаггүй гэдгийг тогтоосон байна.

Хэрвээ таны биед ус удаан хугацаагаар саатаж гарахгүй байгаа бол (хаван) таны цусан дахь натрийн хэмжээ хэт их байгаа бололтой. Энэ нь янз бүрийн эм, дааврын өөрчлөлт, зүрх болон бөөрний янз бүрийн өвчинтэй холбоотой байж болох юм.

Ийм учраас бага хэмжээгээр ус уух нь таны энэ бэрхшээлийг давах нөхцөл биш билээ. Яг үнэндээ бол энэ нь аюултай зүйл бөгөөд таны биед ус дутагдаж болох юм шүү. Үүний оронд энэ зовлонг аргалах гэрийн, ардын арга хэрэгсэл хэрэглээд үз. Шинж чанар нь хэвээр байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

1. Хөлөө өргө

Хөлөө зүрхний тушаа хүртэл өргөж байхыг зөвлөж байна. Ингэснээр хөлний хаванг хөөхөд тустай.

2. Давсаа янз бүрийн өвс, ногоогоор соль

Ус хүний биед саатан, хавантаж байх үндсэн шалтгаан нь хэт их хэмжээний натритай холбоотой юм.  Ийм нөхцөлд давсаа сонгино, орегано, гоньд зэрэг тэжээлтэй, амттай ногоогоор орлуулаарай.

3. Амттан бүү ид

Чихрийн шижин өвчтэй хүмүүс хавантах магадлал ихтэй байдаг байна. Энэ нь инсулин биеэс натриг зайлуулж чадахгүй байгаатай холбоотой юм. Тиймээс хүнсэндээ сахар хэрэглэх хэрэггүй бөгөөд болохгүй бол хэрэглээгээ боломжит хэмжээгээр багасга.

4. Гадил, хасарваань, бууцай

Эдгээр жимс ногоонд кали их хэмжээгээр байдаг. Кали дутагдах нь ус биед саатах нэг нөхцөл болдог. Мөн цусны даралт багасгах нэг сайн эм юм.

5. Яншуйн цай

Энэ сайхан цайг өдөрт 4-5 удаа уух хэрэгтэй ба яншуй дээр буцалсан халуун ус хийгээд л бэлэн болно. Мөн энэ цай нь биеэс хорыг гадагшлуулахад тустай.

6. Цангисийн шүүс

Яншуйн цайтай адил цангисийн шүүс нь шээс хөөж, биеэс илүүдэл усыг зайлуулах бас нэг сайн шингэн юм. Усаар шингэлэх хэрэгтэй ба учир нь энэ шүүс сахараар маш баялаг билээ.

7. Сармис

Ус биед саатахын эсрэг гайхамшиг бүтээгч ургамал. Мөн биеэс хор гадагшлуулахад их нөлөөтэй.

8. Зугаалга, усанд сэлэх

Биед ус саатан, хавантах үед аливаа дасгал, хөдөлгөөн маш чухал хэрэгтэй юм. Учир нь хөлс гарах нь зөвхөн илүүдэл усыг гаргаад зогсохгүй илүүдэл натри болон бусад хорыг гадагшлуулдаг байна. Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Танд таалагдах дасгалаа олох хэрэгтэй бөгөөд ногооны талбайд цэцэг арчлах, бүжиглэх… гэх мэт.  Хоолны дараах 30 минутын алхалт ч олон юм өөрчилж чадах билээ.

30
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Dchuka Chuka

    Dchuka Chuka

    2018/02/25 at 20:43

    Chuka Aamka

  2. Dchuka Chuka

    Dchuka Chuka

    2018/02/25 at 20:43

    Chuka Aamka

  3. Dchuka Chuka

    Dchuka Chuka

    2018/02/25 at 20:43

    Chuka Aamka

  4. Boloroo Boogii

    Boloroo Boogii

    2018/02/25 at 21:14

    Khandkhuu Norolkhoijav

  5. Boloroo Boogii

    Boloroo Boogii

    2018/02/25 at 21:14

    Khandkhuu Norolkhoijav

  6. Boloroo Boogii

    Boloroo Boogii

    2018/02/25 at 21:14

    Khandkhuu Norolkhoijav

  7. Өнгөт Сувд

    Өнгөт Сувд

    2018/02/25 at 23:36

    Amrushka Jiji

  8. Өнгөт Сувд

    Өнгөт Сувд

    2018/02/25 at 23:36

    Amrushka Jiji

  9. Өнгөт Сувд

    Өнгөт Сувд

    2018/02/25 at 23:36

    Amrushka Jiji

  10. Mja Mja

    Mja Mja

    2018/02/26 at 12:47

    Ariuka Ch

  11. Mja Mja

    Mja Mja

    2018/02/26 at 12:47

    Ariuka Ch

  12. Mja Mja

    Mja Mja

    2018/02/26 at 12:47

    Ariuka Ch

  13. Erdenebat McCaughan

    Erdenebat McCaughan

    2018/02/26 at 19:36

    Nomuna Mona

  14. Erdenebat McCaughan

    Erdenebat McCaughan

    2018/02/26 at 19:36

    Nomuna Mona

  15. Erdenebat McCaughan

    Erdenebat McCaughan

    2018/02/26 at 19:36

    Nomuna Mona

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *