Бид яагаад амьдралдаа сэтгэл хангалуун байх ёстой вэ? Та эдгээр зургуудыг үзсэнээр их зүйлийг ойлгож авах болно!

3

Сэтгэл зовнил, хямрал, хэцүү асуудлууд, бид эдгээрийг заримдаа умартан дэлхий ертөнцийг сайхан газар гэж боддог. Үүнийг бидэнд сануулж байдаг цөөнгүй зүйлс бий. Хэрэв та анхааралтай сайн ажиглавал, бидний эргэн тойронд сайхан сэтгэл хаа сайгүй байдаг. Тухайлбал, хэн нэгэн орон гэргүй хүнд туслаж эсвэл бяцхан жаал нохой болон муурыг өрөвдөн хооллож буйг харж болно. Эдгээр хувиа хичээгээгүй үйлдэл бидэнд дэлхий ертөнц ямар сайхан газар болохыг ойлгуулаад зогсохгүй, бид өөрсдийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх ёстойг хэлж өгдөг мэт.

Бид сэтгэл хөдөлгөсөн, урам зориг хайрласан, энгийн хэрнээ гайхалтай зургуудыг амьдрал гэдэг ямар гайхалтай зүйл болохыг ойлгуулах үүднээс хүргэхээр бэлтгэлээ. Та таалан болгооно уу.

1. Энэ залуу ой санамжаа алдах өвчин туссан хөрш айлын ахмад настанг гэртээ урьж, амьд явах сүүлийн нэг сарын хугацаанд нь эмэгтэйг асарч тойлохоор шийджээ

 

2. Амьтад бидний зүрх сэтгэлийг хамгийн ихээр уяраадаг

 

3. Энэ Ираны баатар эр өөрийнхөө хүчилтөрөгчийн маскыг охинд өгч, галын аюулаас амь насыг нь аварчээ. Залуугийн тархи гэмтсэн ч түүний бие дөрвөөс илүү хүний амийг аварсан юм.

 

4. Норвегийн хоёр залуу далайн усанд живж буй хургыг аврахын тулд өөрсдийн амийг үл хайхарч байна:

 

5. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйд туслаж буй залуу

 

6. Бишрэн шүтэх хүнтэй байна гэдэг чухал зүйл

 

7. Эдгээр залуус Хьюстоны үерт нэрвэгдсэн хүмүүст хоол тарааж өгч байна:

 

8. Энэ Энэтхэг сурагч охин орон гэргүй хүмүүст өөрийн хоол болон уснаасаа хуваалцаж байна

 

9. Энэ нохой чулууны завсар хавчуулагдсан бөгөөд орон нутгийнхан түүнийг бүтэн сарын турш хоолложээ. Нохойг аюулгүй гаргаж авах ажиллагаа амаргүй байсан ба түүнийг гаргаж авахын тулд 5 өдрийг зарцуулсан байна.

 

10. Турк дэх эсэргүүцлийн үеэр нулимс асгаруулагчинд санамсаргүй өртсөн нохойг аюулаас аварчээ

 

11. Менингит өвчнөөс болж бүх үе мөчөө алдсан хүүг сургууль дээрээ тав тухтай байх үүднээс хүүхдүүд түүнийг зоригжуулж байна

 

12. Өөрийнхөө нисдэг тавгийг хайж байсан залуу цөөрмөөс нийт 73 ширхэг нисдэг таваг олжээ

 

13. Нөхөрлөлийн гол утга учир бол нэг нэгэндээ туслахад хэзээд бэлэн байх явдал юм

 

14. Бүх л амьдралынх нь туршид хайр сэтгэл нь бөхөөгүй аз жаргалтай хосууд

 

15. Чикаго хотын амбан захирагч бүсгүйн гар утсыг авч түүний өмнөөс ажил олгогчтой ярилцжээ

118
ГайхмаарГайхмаар
82
ХөөрхөнХөөрхөн
29
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *