АК-47 бууг зохион бүтээгч Михаил Калашников таалал төгсчээ

0

АК-47 бууг зохион бүтээгч Михаил Калашников таалал төгсчээАК-47 бууг зохион бүтээсэн гэдгээрээ машид алдартай Оросын генерал, байлдааны зэвсгийн дизайнер Михаил Тимофеевич Калашников өчигдөр буюу 2013 оны 12-р сарын 23-ны өдөр Оросын Ижевск хотын эмнэлэгт таалал төгсчээ. Тэрбээр өнгөрөгч 11-р сард дотуур цус алдалттай гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. ХХ зууны шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог АК-47 хэмээх алдарт зэвсгийг 1947 онд 27 насандаа зохион бүтээсэн Калашников нь дөнгөж 9-р ангийн боловсролтой байсан ч дэлхийд хамгийн их тархсан хэмээгдэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн бууг бүтээж чадсан нэгэн юм. Калашников энэхүү бууг бүтээснийхээ төлөө Сталины одон, Улаан тугийн одон болон 150,000 рублиэр шагнуулж байжээ. Одоогоор дэлхийд 100 сая орчим ширхэг байдаг энэ бууг зохион бүтээхдээ Калашников энгийн бөгөөд найдвартай байдлыг гол болгосны дээр ЗХУ-ыг хамгаалах үйлсэд ашиглахаар бүтээсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *