Та бидний сэтгэлд үргэлж залуугаараа үлдсэн алдартай 11 жүжигчид маань 2022 онд 60 нас хүрэх гэж байна

0

Өнөөдөр та бүхэндээ хэд хэдэн алдартай хүмүүсийг сонирхуулна. Тэдний тоглосон киног уншигч та бидний л адил бага байхаасаа үзэж өссөн байх. Эдгээр жүжигчид 1990-ээд он болон 2000-аад оны үеийн одууд, тэд энэ жил 60 насыг зооглож байна. Тийм ээ, аль хэдийн 60 хүрчээ!

Нас өндөр гарч байгаа ч гэлээ тэд жүжиглэсээр л явна, зарим нэг нь бүр шинэ төсөл дээр ч ажиллаж байна. Бүр нэгээр ч тоологдохгүй шүү! Тэдний өмнөөс бид баярлаж суух л үлджээ. 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх огнооны дэс дарааллаар жагсаав.

Жим Керри – 1 дүгээр сарын 17

The Samuel Goldwyn Company / Axelle/Bauer-Griffin/FilmMagic

Жүжигчний тоглосон “Once Bitten” уран сайхны киноны хэсэг (1985) болон “Sonic the Hedgehog 2” киноны (2022) нээлтийн үеийн зураг.

“The Truman Show” (1998), “Man on the Moon” (1999) бүтээлүүдээрээ хоёр ч “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон. “Оскар”-т ганц ч удаа нэр дэвшиж байгаагүй. Жим жүжигчний мэргэжлээ орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Түүний шийдвэр түр зуурынх байгаасай л гэж найдахаас даа.

 

Мэттью Бродерик – 3 дугаар сарын 21

Paramount Pictures / Eugene Gologursky/Getty Images

Жүжигчний тоглосон “Ferris Bueller’s Day Off” киноны хэсэг (1986) болон 2022 оны 6 дугаар сард оролцсон арга хэмжээний үеийн гэрэл зураг.

Мөн Бродерик “The Cable Guy” (1996), “Godzilla” (1998) киноны дүрүүдээрээ алдартай. Тэрээр “The Lion King” хүүхэлдэйн киноны (1994) Симбагийн дүрийг дуу хоолойгоороо амилуулсан билээ. “Ferris Bueller’s Day Off” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байв.

 

Арнольд Вослу – 6 дугаар сарын 16

Universal Pictures / Scene23

Жүжигчний тоглосон “Hard Target” (1993) болон “Griekwastad” (2020) кинонуудын хэсгээс.

Вослу “Mummy” (1999), “Mummy Returns” (2001) киноны Имхотепийн дүрээрээ үзэгчдийн дунд илүү алдаршсан юм.

 

Том Круз – 7 дугаар сарын 3

MGM/UA Communications Co. / Han Myung-Gu/WireImage

Жүжигчний тоглосон “Rain Man” киноны (1988) хэсгээс. Дараагийн гэрэл зураг –  “Top Gun: Maverick” киноны нээлтийн үе (2022).

Том Круз “Born on the Fourth of July” (1989), “Jerry Maguire” (1996) болон“Magnolia” (1999) киноны дүрүүдээр “Оскар”-т нэд дэвшиж байсан удаатай. Гэхдээ ганц ч удаа уг шагналын эзэн болоогүй юм.

 

Уэсли Снайпс – 7 дугаар сарын 31

Warner Bros. / Amazon Studios

Жүжигчний тоглосон “Wildcats” (1986) болон “Coming 2 America” (2021) кинонуудын хэсгээс.

“Blade” гурван ангит киноны (1998-2004) гол дүрээрээ үзэгчдийн хайрыг илүү татсан юм.

 

Мишель Йео – 8 дугаар сарын 6

Media Asia / А24

Жүжигчний тоглосон “Police Story III, a.k.a Supercop” (1992) болон “Everything Everywhere All at Once” (2022) кинонуудын хэсэг.

“Tomorrow Never Dies” (Бондын найз бүсгүйн дүрийг бүтээсэн, 1997) “Crouching Tiger, Hidden Dragon” (2000), “Memoirs of a Geisha” (2006) зэрэг кинонууд нь жүжигчнийг илүү алдаршуулсан юм.

 

Стив Карелл – 8 дугаар сарын 16

Universal Pictures / Todd Owyoung/NBC/NBCU

Жүжигчний тоглосон “Bruce Almighty” кино (2003) болон 2022 оны 6 дугаар сарын “The Tonight Show Starring Jimmy Fallon” ток-шоунд оролцож байсан үе.

Кареллийн алдартай дүрүүдээс дурдвал – “The Office” (2005-2013) цуврал киноны Майк Скоттын дүр. Энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон. Үүнээс гадна “Foxcatcher” (2014) киноны дүрээр “Оскар”-т  нэр дэвшиж байжээ.

 

Боб Оденкёрк – 10 дугаар сарын 22

Universal Pictures / Universal Pictures

Жүжигчний тоглосон “Let’s Go to Prison” (2006)  болон “Nobody” (2021) кинонуудын хэсэг.

Оденкёрк “Breaking Bad” (2008-2014) болон “Better Call Saul” (2015-2022) цуврал кинонуудын Сол Гудманы дүрээрээ үзэгчдэд илүү алдартай.

 

Деми Мур – 11 дүгээр сарын 11

20th Century Studios / Music Box Films

Жүжигчний тоглосон “Blame It on Rio” (1984)  болон “Please Baby Please” (2022) кинонуудын хэсгээс.

“Ghost” (1990), түүнчлэн  “If These Walls Could Talk” (1996) кинонуудаараа тус бүр “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшиж байв.

 

Жоди Фостер – 11 дүгээр сарын 19

United Artists / STX Entertainment

Жүжигчний тоглосон “Tom Sawyer” (1973) болон “The Mauritanian” (2021) кинонуудын хэсгээс.

Жоди 4 удаа “Оскар”-т нэр дэвшиж хоёр удаа тус шагналын эзэн болж байжээ. Тэрээр “The Accused” (1988), “The Silence of the Lambs” (1991) кинонуудын дүрээрээ алтан баримлыг гартаа атгасан юм.

 

Рэйф Файнс – 21 дугаар сарын 22

Paramount Pictures / 20th Century Studios

Жүжигчний тоглосон “Emily Brontë’s Wuthering Heights” (1992) болон “ The King’s Man” (2021) кинонуудын хэсэг.

“Schindler’s List” (1993) болон “The English Patient” (1996) кинонуудын дүрээр тус бүр “Оскар”-т нэр дэвшиж байв.

 

Бонус: Дэвид Финчер – 8 дугаар сарын 28

Brandywine Productions / Andrew Toth/Getty Images

Жүжигчдэд зориулсан нийтлэл л дээ, гэхдээ яагаад одоо цагийн хамгийн алдартай найруулагчийг дурдаж болохгүй гэж? Тэрээр үзэгч бидэнд “Fight Club” (1999), “Se7en” (1995), “The Social Network” (2010), “Gone Girl” (2014) зэрэг кино бүтээлүүдийг бэлэглэсэн. Түүний бүтээл нийтдээ 13 – бүгдийг заавал үзэх жагсаалтад оруулахаар бүтээлүүд.

Дээрх гэрэл зураг дээр: “Alien 3” (1992) домогт киногоо бүтээж байгаа үе болон 2022 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр.

Уншигч та дээрх жүжигчдээс хэнд нь илүү дуртай вэ?

8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *