Өнөө цаг хүртэл сайнаараа хадгалагдан үлдсэн 15 гайхалтай түүхэн олдворууд

1

Технологийн сулхан хөгжил бүхий өмнөх зуунуудад амьдрал өнөөгийнхөөс хэцүүхэн байсан нь ойлгомжтой боловч тухайн үеийн зарим нэг авьяастай хүмүүс нь хэдэн зуунаар хадгалагдан үлдэж, өнөө цагийн биднийг ч гайхшруулах ер бусын зүйлс бүтээж байжээ.

Өнгөрсөн зууны ахуйн хэрэглээнд хуванцар эд зүйл бага, хэрэглэхэд тохиромж муутай эд зүйлийг их хийж байсан боловч харагдах байдал нь ямар мундаг байсан гэж бодно! Тухайн үед хамгийн жижиг зүйлд ч маш их ач холбогдол өгдөг байжээ. Бид эртний эд зүйлсийг харж, сонирхох дуртай бөгөөд зарим нь хэдэн зууны туршид өөрийн өнгө зүс, хэлбэр хийцээрээ гайхуулсаар. Ингээд та бүхний сонирхлыг татах эртний эд зүйлүүдийг сонирхуулъя.

Хар муур. Зураач Минь Чжэнь. Хятад, Мин гүрэн. 18-р зуун

HeroandLeander

 

Нэгэн төрлийн нохой буюу Тануки нь бадамлянхуагийн навчаар нөмрөг малгай хийн зогсож байгаа мэт энэ сийлбэрийг Японд 19-р зууны үед урлажээ

MunakataSennin

 

Үнэт шигтгээ бүхий алтан иштэй cэлэм. Хятад, манай эриний өмнөх 770-476 он

XraPolar

 

Анч нохойд зориулсан xуяг, дуулга

RauJ

 

Хос алтан ээмэг. Энэтхэг, манай эриний 1-р зуун

perninkle

 

6 талт торгон хээ бүхий эрэгтэй хүүхдийн дээл. Хятад, Чин гүрэн, 19-р зуун

MunakataSennin

 

Арьс торгоор хийсэн эрэгтэй хүний гутал. 1690-1700 оны үе. Франц

WonderWmn212

 

Кайзер Максимилиан II-ын xуяг дуулга, 1557 он. Энэхүү хуяг дуулга нь Вен дэх түүх-урлагийн музейд хадгалагдаж байгаа юм байна.

WonderWmn212

 

Хетефрес I хатан хааны бyлшнаас олдсон бугуйвч. Манай эриний өмнөх 2575-2550 он (4-р гүрэн). Энэ бугуйвч нь Гиза орчмоос олдсон бөгөөд мөнгө болон өөр олон үнэт чулуу металаар хийгджээ.

GaGator43

 

Эвхэж хурааж болдог хулсан сандал. Хятад, Чин гүрэн, 1800 оны эхэн үе

MunakataSennin

 

Наймаалжны дүрийг модоор сийлж хийсэн нь. Япон, 19-р зуун

MunakataSennin

 

Улаан төмөр баг бүхий дуулга. Япон, Эдогийн эрин, 1615-1650 оны үе

MunakataSennin

 

Манай эриний 60-аад оны үед хийсэн Кельтийн cэлэм. Энэхүү cэлэмний иш нь хүний хэлбэртэй байгааг та анзаарсан болов уу. Энэ cэлмийг Нью-Йорк дахь Метрополитен музейд дэлгэн үзүүлжээ.

HeEatsFood

 

“Үxэл салгах хүртэл хайр сэтгэл бат бөх байг” гэсэн бичиг бүхий бөгж. Англи, 1600 оны үе. Одоо Британийн музейд хадгалагдаж байгаа билээ.

GaGator43

 

20 хошуу бүхий аркебуз бyу. Жинхэнэ галын хүч гэж энэ биз ээ!

ecklcakes
12
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *