Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр хүмүүс

3

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр хүмүүсДэлхийн хүн төрөлхтөн хэдийгээр тив тивээрээ нийтлэг дүр төрхтэй боловч яг үнэндээ бол харилцан адилгүй царай төрх, бие бялдартай. Намхан хамартай, онигор нүдтэй гэгддэг Азиуд, өндөр хамартай, хүнхэр нүдтэй Барууныхан, зузаан уруул, хар арьсаараа ялгарах Африкчууд гээд оршин суугаа тивээрээ нийтлэг дүр төрхтэй таван тивийн эздийн дунд хүн хүнээс онцгой төрсөн содон хүмүүс ч бий. Тэрхүү содон цөөнхийг бүрдүүлдэг ер бусын өндөр хүмүүсийн тухай мэдээллийг хүргэе. Эд бол манай гаригийн хамгийн өндөр хүмүүс юм.

10. Брахим Такиулла /Brahim Takioullah/
1982 оны 1-р сарын 26-нд Мороккогийн Гуелмим хотод төрсөн Брахим 13 нас хүртлээ ердийн хүүхдүүдийн адил өсөж байсан ч энэ наснаасаа өнгөрмөгц гайхмаар хурдан өсөж эхэлжээ. Гиннесийн дээд амжилтын номонд одоо амьд байгаа Дэлхийн хамгийн том тавхайтай хүн хэмээн бүртгэгдсэн энэ хүний зүүн хөлний тавхайн урт 38,1 см, баруун хөлний тавхайн урт 37,5 см юм байна. Дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн нэг болох 246 см өндөртэй Брахим нь Мороккогийн хамгийн өндөр хүн юм.
9. Патрик Коттер О’Брайан /Patrick Cotter O’Brien/
 
1760 оны 1-р сарын 19-нд Ирландын Кинсейл сууринд төрсөн Патрик Коттер циркийн тайзнаас О’Брайан нэрийг авчээ. Эрдэмтэн судлаачид энэ хүнээс үлдэж хоцорсон гутал хувцас, түүхэн сонин сэтгүүл зэргээс түүний өндрийг багцаалан тодорхойлсон ба 246 см өндөртэй хүн байсан гэж үздэг байна. Патрик 1806 оны 9-р сарын 8-нд гигантизм өвчний улмаас нас баржээ.
8. Викас Уппал /Vikas Uppal/
 
1986-2007 оны хооронд амьдарч байсан, Энэтхэгийн уугуул Викас Уппал нь нас барах хүртлээ дэлхийн хамгийн өндөр хүн хэмээгдэж байв. Түүний өндрийн баттай тоо байдаггүй ба эх сурвалжууд 251 см, 270 см, 244 см, 260 см гэхчилэн янз бүрийн хэмжээ хэлдэг.  Түүний гарыг 33 см, хөлийг 48 см урт байсан ч гэдэг. Викас 2007 онд Делид тархины хавдрын мэс ажилбарын бүтэлгүйтлээс болж нас баржээ.
 
7. Бернард Коине /Bernard Coyne/
 
1897 оны 7-р сарын 27-нд Айова мужийн жижигхэн хотод төрсөн Бернард Коинегийн өндрийг 254 см байсан гэж үздэг. Нас барах үедээ дэлхийн хамгийн өндөр хүн байсан тэрээр 1921 онд элэгний хатуурал, булчирхайн эмгэгээр нас барсан байна.
 
6. Дон Кохлер /Don Koehler/
 
1925 оны 9-р сарын 1-нд Монтана мужийн Дентон хотод төрсөн Дон Кохлер 9 нас хүртлээ ердийн өсөлттэй байв. 10 нас өнгөрөөд түүний аварга өсөлт эхэлж, 1969 онд Гиннесийн албан ёсны хэмжилтээр түүний өндрийг 249 см гэж зарлажээ. Хамгийн сонин нь Кохлер ихрийн өрөөсөн бөгөөд түүний нөгөө ихэр болох эгч нь 175 см өндөртэй бөгөөд ихрүүдийн өндрийн зөрүү 74 см байсан байна. Тэрээр 1981 онд 55 насандаа зүрхний өвчнөөр өөд болжээ.
 
5. Султан Косен /Sultan Kosen/
 
Одоо амьд байгаа дэлхийн хамгийн өндөр хүн гэсэн Гиннесийн амжилтын эзэн Султан Косен 1982 оны 12-р сарын 10-нд Туркийн зүүн өмнө зүгийн жижигхэн хотод төржээ. Султан гурван ах, нэг эгчтэй бөгөөд тэд нь бүгд ердийн өндөртэй хүмүүс аж.
 
4. Вайно Миллиринне /Vaino Myllyrinne/
 
1909 оны 2-р сарын 27-нд Хельсинкид төрсөн Вайно Миллиринне 1961-1963 онд дэлхийн хамгийн өндөр хүн байв. Финляндын батлан хамгаалах хүчинд амьдралынхаа нилээдгүй хэсгийг зарцуулсан тэрээр хамгийн өндөр цэрэг байжээ. Нас барахаас нь ганцхан жилийн өмнө хийсэн хэмжилтээр түүний өндрийг 247 см гэж тогтоосон байна.
 
3. Жон Кэрролл /John F. Carroll/
 
1932 онд Нью Йоркын Буффалод төрсөн Жон Кэрроллын аварга өсөлт 16 наснаас нь эхэлж, түүнийг нас барах хүртэл үргэлжилжээ. 1968 онд Кэрролл нас барахаасаа өмнөхөн өндрөө хэмжүүлэх үед түүний өндөр 234 см байсан ба тэрээр 37 насандаа нас барсан байна.
2. Жон Уильям Роган /John William Rogan/
 
Анагаах ухааны түүхэн дэх 17 алдартай хүний нэг болох энэ хүний өндөр 244 см бөгөөд 1865-68 онд Теннесид төржээ. 13 наснаасаа ер бусын өсөлт нь эхэлсэн Жон Роган алхах нь битгий хэл зогсож ч чаддаггүй байсны дээр орлогын эх үүсвэргүй байсан учир аз жаргалтай амьдралыг үзээгүй аж. Биеийн байдлаас шалтгаалан ажил хийх боломжгүй байсан ч өөрийн зурсан хөрөг зураг, шуудангийн ил захидлыг галт тэрэгний буудал дээр худалдаж мөнгө олдог байв. Тэрбээр 1905 оны 9-р сарын 25-нд 37 насандаа нас баржээ.
1. Роберт Уадлоу /Robert Wadlow/
 
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр хүн болох Роберт Уадлоу нь 1918 оны 2-р сарын 22-нд Иллинойсын Алтон хотод төрсөн бөгөөд 22 насандаа нас барах үедээ 199 кг жинтэй, 272 см өндөртэй байжээ. Өсөлтийн гормоны ер бусын өндөр түвшингийн улмаас онцгой өндөр болсон тэрээр алдартай нэгэн байсан ба тойрон аялалын циркийн жүжигчин байв. Хөлийнхөө шагайнд хийсэн гажаатай хавчаар хийснээс цэврүү үүсэн түүнээсээ хорт шимэгчийн халдвар авч, 22 насандаа нас барсан түүний оршуулгын ёслолд олон арван мянган хүн иржээ.
27
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. азжаргал

    2016/10/07 at 22:14

    Гое. Байлаа

  2. Сасүкэ күг

    2016/11/17 at 17:50

    Woow ямр өндөр хмүүс вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *