Кейт Миддлтон болон Меган Маркл нар Диана гүнжийн хувцаснуудыг сэргээн өмссөн сэтгэл хөдөлгөм 14 тохиолдол

6

Ихэнх хүмүүс Диана гүнжийг хааны гэр бүлийн хамгийн загварлаг сэхээтэн эмэгтэй гэж хүлээн зөвшөөрдөг, мөн түүнийг өөрийн гэсэн өнгө төрхтэй байсан гэдгийг ч бүгд хүлээн зөвшөөрдөг билээ. Тийм учраас өнөө үед хатагтай Ди-гийн зарим загваруудыг дахин амь оруулж загварын шинэ трэндийг бий болгосон байна. Орчин үеийн хааны гэр бүлийн эрхэм хатагтай нар одоо ч Диана гүнжийн хувцаслалтаас санаа аван төгс гоо үзэсгэлэнтэй харагдаж байгаа нь гайхмаар биш гэж үү?

1. 1989 vs 2019

© AP/EAST NEWS © Nieboer/DDP Images/East News

Улаан болон нил ягаан өнгийн Дуу алдам гайхалтай зохицол. 2019 онд Меганы өмссөн энэ хувцас 1989 оны Диана гүнжийн өвөрмөц хувцаслалтыг эргэн сануулж байв.

 

2. 1985 vs 2019

© Tim Graham Photo Library / Getty Images

Диана гүнж 1985 онд Кенсингтон дахь ордондоо энэхүү биед эвтэйхэн бөгөөд эрхэмсэг харагдах толботой даашинзыг өмсөж байжээ.

© MEGA/Mega Agency/East News

Харин Гүнгийн авхай Кейтийн хувьд Блетчейн цэцэрлэгт хүрээлэнд болсон “D-Day” үзэсгэлэнд оролцох үеэрээ яг ижил толботой даашинз өмссөн бөгөөд энэ удаа тэрээр илүү албан ёсны байдалтай харагдуулж чаджээ.

 

3. 1997 vs 2019

© Anwar Hussein / WireImage

Хатагтай Ди 1987 онд бөмбөрийн цориурчныг санагдуулам өвөрмөц загвартай хувцсаар Сандхурстын цэргийн академид зочлох үеэрээ гангарсан байна.

© James Whatling / Mega Agency / East News

Харин Сассекс Гүнгийн авхай 2019 онд Диана гүнжээс санаа авч ижилхэн малгай өмсжээ.

 

4. 1984 vs 2018

© ASSOCIATED PRESS/East News © John Rainford / WENN.com/agefotostock/East News

Кейт Миддлтон гүнж анхны хүүхдээ тэврэн зураг авахуулж байх үедээ Диана гүнжтэй ижил байрлал авчээ. Харин 1984 онд Диана гүнж ханхүү Харриг яг ингэж тэвэрч зургаа авахуулж байжээ.

 

5. 1990 vs 2019

© Tim Graham Photo Library / Getty Images

Диана гүнжийн 1990 онд Лондонд болсон “The Diamond Ball” арга хэмжээний үеэр өмссөн даашинз.

© MEGA/Mega Agency/East News

Суссекс Гүнгийн ахайтан “Cirque Du Soleil” арга хэмжээний үеэр яг ижил саатай даашинз сонгожээ. Энэ үед тэрээр ханхүү Харригийн хүү Арчиг гэдсэндээ тээж байжээ.

6. 1995 vs 2016

© UPPA / Photoshot / REPORTER / East News © AFP / EAST NEWS

Гүнж Диана, Кейт Миддлтон нарт аль алинд нь төгс зохисон нарийн хийц бүхий цайвар хослол.  Зурагт Диана гүнжийн “V-E Day” ёслол тэмдэглэх үеэрээ өмссөн болон Кэйтийн Нидерландад хийсэн анхны гадаад аялалынхаа үеэр өмссөн хослолыг харуулсан байна.

 

7. 1982 vs 2020

© John Shelley / Hulton Royals Collection / Getty Images © Dominic Lipinski / PA Images / Getty Images

Вестминстер Абби дахь “Хамтын нөхөрлөлийн хороо”-ны чуулганы үеэр Меган Марклын өмссөн ногоон өнгө дагнасан хувцаслалт Диана гүнжийг эрхгүй санагдуулж байв. Диана гүнж энэхүү даашинзыг 1982 онд бие давхар байхдаа өмсөж олны өмнө гарч байжээ.

 

 

8. 1986 vs 2018

© LFI/Photoshot/REPORTER/East News © John Rainford / WENN.com/agefotostock/East News

Диана гүнж болон Гүнгийн авхай Кейт нар хоёул тод өнгөнөөс хэзээ ч ичиж болохгүйн тод жишээг өөрсөд дээрээ харуулжээ. Гүнж Диана Венад хийсэн айлчлалын үеэр энэ хүрмээ өмссөн бол Гүнгийн авхайн хувьд 1-р сарын дундуур болдог “Ковентри Сибир” арга хэмжээний үеэр ийнхүү ижил дүр төрх бий болгосон байв.

 

9. 1997 vs 2018

© Tim Graham Photo Library / Getty Images

Диана гүнж олны дунд улаан өнгийн хувцас өмсөх хориотой ч тэрээр Вашингтонд болсон “Gala” фестивалийн оройн зоогонд төгс зохицоно гэдгийг маш сайн мэдэж байжээ.

© Pool /Samir Hussein/ WireImage

Харин Меган Маркл, хунтайж Харригийн 2018 оны ээлжит далайн аяллын үеэр энэхүү тод өнгийн даашинзыг сонгосон байв.

 

10. 1985 vs 2019

© BRAD MARKEL/Globe Photos/East News © PAPIXS/EAST NEWS

Хоёр өөр төрлийн арга хэмжээнд зориулсан хоёр өөр цагаан даашинз: Диана гүнж Вашингтон дахь арга хэмжээнд оролцох үеэрээ энэхүү даашинзаараа эрх ямбаа илэрхийлж байсан бол, Гүнгийн авхай Кейтийн хувьд Лондонд болсон киноны нээлтийн арга хэмжээнд ийн хувцаслажээ.

 

11. 1985 vs 2018

© ASSOCIATED PRESS/East News © James Whatling / MEGA/EAST NEWS

Меган Маркл гүнж Дианагийн 1985 онд өмссөн хувцаснаас санаа авч 2018 онд “Royal Ascot” арга хэмжээний үеэр өмссөн нь буруу шийдвэр биш байсан юм.

12. 1983 vs 2017

© Jayne Fincher / Princess Diana Archive / Getty Images

Хатагтай Ди дур булаам жижиг цэгнүүдэд дурладаг байсныг 1983 онд Австралид айлчлах үеэрээ өмссөн өхөөрдөм ягаан даашинзаас нь харж болно.

© Samir Hussein / Samir Hussein / WireImage

Гүнгийн авхай Кейтийн хувьд 2017 онд болсон “Trooping the Colour” арга хэмжээний үеэр өмссөн ягаан даашинз маргаангүй Диана гүнжтэй адил сайн сонголт байжээ.

 

13. 1982 vs 2019

© Tim Graham Photo Library / Getty Images

Гүнж Диана, ханхүү Уильямтай 1982 онд Бристол хотод зочлох үеэрээ өмссөн энэхүү үзэсгэлэнтэй ногоон даашинз нь жирэмсэн эмэгтэйд маш тухтай байсан нь мэдээж.

© Chris Jackson – WPA Pool / Getty Images

“Хамтын нөхөрлөлд залуусын оролцоо 2019” арга хэмжээний үеэр Меган Маркл Диана гүнжтэй адил ногоон даашинз өмсөөд гэдсэн дээрээ гараа тавин алхаж байсан нь олны анхаарлыг татахгүй байхын аргагүй байжээ.

 

14. 1983 vs 2019

© AP/EAST NEWS © James Whatling / MEGA/Mega Agency/East News

Кейт Миддлтон 2019 онд болсон  “BAFTA” арга хэмжээний үеэр хамгийн сайхнаараа харагдах ёстой болсон тул Диана гүнжийн Жэймс Бонд киноны нээлтийн үеэр өмссөн ташуу мөртэй даашинзаас санаа авчээ.

Танд аль төрх нь илүү таалагдаж байна?

39
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *