Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор

1

Зөвхөн ногоо, өндөг, бяслаг ордог хэдэн хоол та хийж мэдэх вэ? Танд зориулж дараах витаминаар баялаг 8 жорыг хүргэж байна.

Бяслаг, цэцэгт байцаатай сендвич

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 1

Орц:

Талханд:

  • Цэцэгт байцаа
  • 1 өндөг
  • 50 гр үрсэн моцарелла
  • Далайн давс
  • Перец

Бяслаган соусанд:

  • 1 хоолны халбага цөцгийн тос
  • 85 гр үрсэн чеддер бяслаг

Цэцэгт байцаагаа жижиглээд блендерт хийнэ, хэт жижиглэж болохгүй шүү. Будааны хэмжээтэй байхад болно.

Ойролцоогоор 3 стакан болно. Байцаагаа богино долгионы зууханд 8 минут болгоно. Байцааны чийгийг алчууранд шингээж авна. Байцаагаа саванд хийгээд өндөг, үрсэн моцарелла, давс, перец нэмж сайтар холино. Листэн дээрээ илгэн цаас тавиад оливийн тосоор арчаад зуурмагаа 4 хэсэгт хуваана. Шарах шүүгээнд 220 градуст 15-16 минут жигнэнэ.

Бэлэн болсон зүсэм бүрийн нэг талд нь цөцгийн тос түрхээрэй. Хайруулын тавгаа халаагаад тос түрхсэн хэсгийг доош харуулан тавиад дээр нь бяслаг цацаж цөцгийн тос түрхсэн өөр нэг талхыг дээш харуулан тавиарай. Алтан шаргал болтол нь 2-4 минут хоёр талаас нь шараарай.

Хулуун завь

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 2

Орц:

  • 1 жижиг хулуу
  • 2 өндөг
  • 4 хоолны халбага сальса соус
  • 4 хоолны халбага кетчуп
  • 1 авокадо

Хулуугаа дундуур нь хуваагаад ясыг нь цэвэрлэж хаяна. Зүссэн талаар нь доош харуулан илгэн цаасан дээр тавиад шарах шүүгээнд 200 градуст 30 минут болгоно. Шарах шүүгээнээс гаргаад хөргөөрэй.

Сэрээгээр зөөлөрсөн хэсгийг хусаад “завин” дотор нь орхино. 2 хоолны халбага сальса соуснаас нэмээд сэрээгээр сайтар холино. Дээр нь дөрвөлжилж зүссэн авокадо жимсээ тавиад өндгөө хагална. Шарах шүүгээнд 210 градусын хэмд 20 минут жигнээд бэлэн болсны дараа кетчуп дээр нь асгаарай.

Цэцэгт байцааны зуурмагтай пицца

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 3

Орц:

Зуурмаганд:

  • 2 цэцэгт байцааны орой хэсэг
  • 2-3 хумс сармис
  • Давс
  • Итали ургамлын хольц
  • Перец
  • 100 гр үрсэн пармезан
  • 2 өндөгний цагаан

Соусанд:

  • 1/2 стакан тослоггүй тараг
  • 1/2 стакан шинэхэн базилик
  • 2-3 хумс сармис
  • 1 хоолны халбага оливын тос
  • Давс, перец

Дүүргэлтэнд:

  • 1 жижиг хулуу
  • 1 помидор
  • Оливийн тос
  • 1/2 стакан үрсэн пармезан
  • Базилик

Цэцэгт байцаагаа жижиглээд блендерт хийнэ. Ингэхдээ хэт жижиглэж болохгүй шүү.

Хэмжээгээрээ будаа шиг байхад болно. Байцаагаа богино долгионы зууханд 14 минут байлгаад хөргөнө. Дараа нь алчуураар чийгийг нь шингээж авна. Байцаагаа томхон саванд хийгээд үрсэн сармис, давс, итали амтлагч, перец, 1/3 стакан үрсэн пармезан нэмнэ. Сайтар холиод дээр нь өндөгний цагаанаа нэмнэ. Дараа нь зуурмагаа зуураарай.

Листэн дээрээ пергамент цаас тавьж зуурмагаа пиццаны суурь болгон бөөрөнхийлж дэвсэнэ. Шарах шүүгээнд 200 градусын хэмд 30 минут болгоно.

Соус бэлтгэхдээ комбайнд тараг, базилик, оливийн тос, сармисыг нэгэн жигд болтол холино.
Дөрвөлжилж хэрчсэн хулуу, помидороо оливийн тос, давс, перецээр амтлаад зөөлөн гал дээр 2-3 минут шарна.

Пиццан дээрээ пармезанаа цацаж хайлтал нь шарах шүүгээнд байлгаарай. Дараа нь пиццан дээрээ тарган соус, ногоо, үлдсэн бяслагаа тавина. Пиццагаа гал дээр 2-3 минут байлгаж бяслагаа хайлуулаарай.

Шанзтай авокадо

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 8

Орц:

Завинд:

  • 1/4 стакан оливын тос
  • 1 хоолны халбага ширхэгтэй гич
  • 1 хумс сармис
  • 1 сонгино
  • Нунтаг улаан чинжүү
  • 5-6 ганга
  • 2 хоолны халбага лимоны шүүс болон хальс
  • Давс, перец
  • Нунтаг гоньд
  • 1 уут дүпү
  • 2 брокколины иш
  • 3 шинэхэн авокадо
  • 1-2 шинэхэн чангаанз

Соусанд:

  • 2 х/х лимоны шүүс
  • Нимбэгний хальс
  • 1/2 х/х дижон гич
  • 1-2 х/х агч модны шүүс
  • 1 улаан сонгино
  • Нунтаг карри
  • Нухсан гоньд
  • Давс, перец
  • 1/2 ц/х тамари соус
  • 3 х/х оливийн тос
  • Бага зэрэг ус (соусны өтгөнийг тааруулах зорилгоор)

Саванд оливийн тос, гич, үрсэн сармис, жижиглэсэн сонгино, чинжүү, ганга, нимбэгний шүүс, хальс, давс, перец, гоньд хийж холино. Дүпүгээ дөрвөлжилж том саванд хийнэ. Дээрээс нь брокколи хийгээд маринад асгаж хөргөгчинд 1 цаг байлгана.

Соус хийхдээ нимбэгний шүүс, хальс, гич, агч модны шүүс, жижиглэсэн улаан сонгино, нунтаг карри, гоньд, ус, давс, перец, тамари соус, оливийн тос хийж холино. Нэгэн жигд хольц болгохын тулд блендерт хийгээрэй.

Галаа сайтар халаагаад авокадогоо дундуур нь зүсээд ясыг нь авч зүссэн талыг тослоод давс, перецээр амтална.

Гал дээр дүпү болон брокколиг шараарай. Саванд сайтар холиод жижиглэсэн чангаанз нэмнэ. Дараа нь авокадоны талыг бага зэрэг түлэгдтэл нь шараарай. Дүпү, брокколины хольцоо авокадо дээрээ тавьж соус асгаарай.

Брокколи болон бяслагтай шөл

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 4

Орц:

  • 5 хоолны халбага цөцгийн тос
  • 2 лууван
  • 1 сонгино
  • Давс, перец
  • 1 хумс сармис
  • 1/2 цайны халбага паприка
  • 1/4 стакан гурил
  • 1/2 нунтаг гич
  • 2 стакан ногооны шөл
  • Кайен перец
  • 2 стакан сүү
  • 200 гр үрсэн чеддер бяслаг
  • 2-3 стакан хэрчсэн брокколи

Саванд 1 хоолны халбага цөцгийн тос хийж сонгиноо тунгалаг өнгөтэй болтол шараарай. Дээр нь жижиглэсэн сармис нэмээд хагас минут болгоорой.

Өргөн ёроолтой саванд 4 хоолны халбага цөцгийн тос хийгээд гурил нэмж зөөлөн гал дээр 3-5 минут болгоно. Гурил өтгөртөл сайтар хутгаарай. Дараа нь ногооны шөлөө бага багаар хийж үргэлжлүүлэн хутгана. Зөөлөн гал дээр 15-20 минут болгоно. Энэ үеэр брокколи, луувангаа хэрчээд хольц ойролцоогоор 20 минут болсоны дараа ногоогоо шарсан сонгино, сармистай нийлүүлнэ. Давс, перец, паприка, нунтаг гич, кайен перецээ нэмнэ. Зөөлөн гал дээр 20-25 минут үргэлжлүүлэн болгоорой.

Дараа нь үрсэн чеддерээ нэмж холиход шөлөндөө хайлах болно. Бяслагаа хийсний дараа ойролцоогоор 1 минут байлгаад галаа унтраагаарай.

Наггет-дүпү

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 5

Орц:

  • 1 уут дүпү
  • Давс, перец
  • 2 аяга ногооны шөл
  • 1/2 цайны халбага хатаасан сармис
  • 1/4 стакан ургамлын тос
  • 1/2 цайны халбага жижиглэсэн сонгино
  • 1/2 стакан гурил
  • 1/2 цайны халбага кайенс перец
  • 3 хоолны халбага хөөлгөгч

Дүпүгээ уутанд хийгээд давстай ус хийж хөлдөөнө. Дараа нь хайлуулаад шөл нэмж хөргөгчинд хонуулна.

Гурил, хөөлгөгч, давс, перец, амтлагчуудаа холиод дүпүндээ нэмнэ. Дараа нь халуун тосонд шаргал шаржигнасан гадаргуутай болтол шараарай. Бэлэн болсон дүпүгээ цаасан алчууран дээр тавьж илүү тосыг нь шингээж аваарай. Үүнийг соустай идэхэд тохиромжтой.

Шанзалсан мөөг

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 6

Орц:

  • 4 том портобелло мөөг
  • Орегано
  • 2 хоолны халбага оливийн тос
  • Хатаасан улаан перец
  • 1 сонгино
  • Хар перец
  • 2 дунд хэмжээтэй хулуу
  • 1/4 стакан жигнэмэг
  • 1 чинжүү
  • 1/4 стакан үрсэн пармезан
  • 4-6 хатаасан улаан лооль
  • 1/4 стакан үрсэн моцарелла
  • 2-3 хумс сармис
  • Хэдэн ширхэг бууцай

Листэн дээрээ пергамент цаас тавиад мөөг бүрийн ишийг нь авч оливийн тосоор тосолсон листэн дээрээ тавиарай.

Зөөлөн гал дээр оливийн тостой хайруулын тавгаа халааж дөрвөлжилж хэрчсэн сонгиноо 3-4 минут шарна. Дээр нь хулуу нэмээд зөөлөртөл нь жигнээрэй. Дараа нь дээрээс нь улаан перец, жижиглэсэн хатаасан помидороо нэмнэ. Дахин хэдэн минут жигнээд жижиглэсэн сармис нэмж хэдэн минутын дараа бууцайгаа нэмээрэй. Бууцай ширгэх үед хайруулын тавгаа галаас авч үрсэн пармезанаа цацаарай.

Бэлэн болсон хольцоо мөөгөн дээрээ тавьж шарах шүүгээнд 35-40 минут жигнэнэ. Үүний дараа дээр нь үрсэн моцареллагаа цацаад шарах шүүгээнд 10-12 минут болгоорой.

Жигнэсэн шош

Махгүй амттай хоол бэлтгэх 8 жор 7

Орц:

  • 5 том өндөг
  • 1 помидор
  • 5 өндөгний шар
  • 80 гр үрсэн бяслаг
  • 1/3 стакан ус
  • Кариандр
  • Давс, перец
  • Сальса соус
  • 2/3 стакан хар шош

Том саванд өндөг, өндөгний цагаан, ус, давс, перецээ хийж холино. Хольцоо өндөр туургатай саванд хийгээрэй. Дээр нь лаазалсан хар шош, жижиглэсэн помидор, үрсэн бяслагаа асгаарай. Шарах шүүгээнд 190 градусын хэмд 30-35 минут болгоно. Сальса соустай зооглоорой.

 

8
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. СИ СИ чин

    2015/10/22 at 14:28

    МАХГҮЙ АМТТАЙ ХООЛ ГЭЖ ГАРЧИГЛАЖ БАЙХААР БЯСЛАГААР АМТАЛСАН ХООЛ ГЭЖ ГАРЧИХЛАМААР ЮМ БАЙНА
    *

  2. СИ НИ чин

    2015/10/22 at 14:30

    БАЯСЛАГ МАХ ХОЁРЫН МАХ НЬ ХЯМД ТУСАХ БАЙХ. ЭРҮҮЛ МЭНД ТАЛААСАА Ч МАХ НЬ ДЭЭР

  3. Зочин

    2015/10/22 at 21:49

    Сэтгэгдэл *манай нөхцөлд таарахгшй л юм бн шүү дээ. Авокода ч гэх шиг

  4. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  5. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  6. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  7. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  8. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  9. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  10. Khongorzul Tsogtsukh

    Khongorzul Tsogtsukh

    2015/10/23 at 02:24

    Mahgui bol…..

  11. Зочин

    2015/10/24 at 17:15

    Сэтгэгдэл *avakado odoo haa saigui l bgsht.

  12. Zochin

    2015/11/01 at 16:55

    Сэтгэгдэл *nogoonii shol gej yu we ymar ym bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *