Найруулагч Ридли Скоттын шилдэг 10 кино

0

1970-аад оны сүүлээр алдрын тавцанд хүрч одоогоороо нэр хүндээ алдаагүй байгаа найруулагч бол Британийн найруулагч Ридли Скотт юм. Түүний саяхан найруулсан “The Martian” кино нь олныг шуугиулж байгаа бөгөөд оны шилдэг 10 киноны жагсаалтад багтах магадлал өндөр байна. Урьдчилан таамаглахад бэрх тул цаг хугацаа өнгөрөг, тэр болтол харж л байя. Найруулагч маань үнэхээр “цагийг эзэлсэн ” уран бүтээл хийж үү эсвэл “зүгээр суухаар зүлгэж сууж уу” гэдгийг тодорхойлох цаг удахгүй ирнэ биз. Энэ удаад, Ридли Скоттын найруулсан шилдэг кинонуудыг танилцуулж байна.

10. Legend, 1985

LEGEND, Mia Sara, Tom Cruise, 1985, (c)Universal

Том Крузийг мэдэхгүй, хайрлахгүй хүн гэж байхгүй болов уу – “Mission Impossible”, “World War”, “Minority Report” зэрэг адал явдалт, зөгнөлт киноны баатраар төсөөлдөг. Том Круз нэгэн удаа Ридли Скоттын үлгэрийн кинонд дүр бүтээжээ – тэр бол дэлхийг аврах аврагч. Кинонд эвэрт морь, одой хүмүүс, шидтэн, намгийн амьтан гээд л үлгэрийн баатрууд гарна. Мэдээж үзэсгэлэнт гүнжийг аврахаар эрэлхэг дайчин залуу муу ёрын зүйлтэй тэмцэнэ. Үлгэрийн сонгодог сэдэвтэй ч тайз засал зэрэг нь киног чимжээ.

9. Matchstick Men, 2003

MATCHSTICK MEN, Nicolas Cage, Alison Lohman, 2003, (c) Warner Brothers

Ридли Скотт ганц сэдвийг хөнддөггүй. Тэрээр уран бүтээлийн өөр чиглэл, сэдвийг хөндөхийг оролдох бөгөөд хөгжилтэй, залилагчдын тухай инээдмийн кино хүртэл бүтээсэн байна. Гол дүрд Николас Кейж тоглоно, тэрээр өсвөр насны охиндоо өөрийн эзэмшсэн мэргэжил буюу хэрхэн залилахыг заах ажээ. Уг киног дэлгэцнээ гарсны дараа шүүмжлэгч нарт нааштайгаар хүлээж авсан юм.

8. Black Hawk Down, 2001

BLACK HAWK DOWN, Orlando Bloom (center), Josh Hartnett (right), 2001

Америкийн армийн тулааныг энэ кинон дээр гардаг шиг яруу тод, удаан, цуст тулаан харуулж байгаагүй. Ридли Скотт энэхүү киногоо чимээгүй, бага цус урсгахаар төлөвлөж байсан ч дайралт нь яг л мах нядалгаа шиг болсон тухай бодит түүх дээр сэдэвлэн хийжээ. Тулааны дараа Америкчууд 19 цэрэг, Сомаличууд 1000 гаруй цэргээ алдсан юм. Энэ тулааны дараа Ерөнхийлөгч Клинтон ард түмнээсээ уучлалт гуйхад хүргэсэн түүхтэй. Энэ киногоороо Ридли Скотт Оскарын шилдэг найруулагчид нэр дэвшиж байв.

7. The Duellists, 1977

Найруулагч Ридли Скоттын шилдэг 10 кино 5

Ридли Скоттыг авьяастайг батлах бас нэгэн уран бүтээл – Каннын кино наадмаас шагнал авч байлаа. Кинонд Францын хоёр офицер хэн нь шилдэг болохоо харуулахын тулд насан туршдаа өрсөлдөх ажээ. Тэднийг дуэль хийх гэхээр л зарц нь эсвэл цэргийн хянагч нар, эсвэл Оросын Казакууд, бүр улс төрийн нөхцөл байдал хүртэл саад болно. Энэхүү үйл явдлыг Наполеоны дайны үеийн бодит түүх дээр сэдэвлэн бүтээжээ. Францад гусарийн 2 офицер 19 жилийн турш 30 удаа бие биенээ дуэльд дуудаж байжээ, эцэс төгсгөлд нь нэг нь ялалт байгуулж чадсан байна. Киноны гол дүрүүдэд Харви Кейтел болон Кит Кэррадайн нар тогложээ.

6. Thelma & Louise, 1991

THELMA & LOUISE, Susan Sarandon, Geena Davis, 1991. ©MGM

Уг кино Ридли Скоттын бусад киноноос ялгагдах онцлог ихтэй. Хоёр бүсгүйн тухай өгүүлэх уг кино өөрсдийг нь хүчирхийлэх гэж оролдож байсан залууг алснаар тэдний эмгэнэлт адал явдал эхлэнэ. Ридли Скотт энэ киногоороо шийдэмгий бүсгүйчүүдийн дүрийг Америкт бэлэглэсэн гэж хэлж болно. Гол дүрүүдийг Сьюзан Сарандон болон Жина Дэвис нар бүтээсэн бол замд таарах залуугийн дүрд тухайн үед хэн ч мэдэхгүй байсан Брэд Питт тогложээ. Энэ киноны дүрээс хойш түүнийг олон найруулагч сонирхож эхэлжээ. Уг кино нь Оскарт 6 төрлөөр нэр дэвшсэн хэдий ч Келли Хоури л кино зохиолоороо хүртжээ.

5. American Gangster, 2007

AMERICAN GANGSTER, Russell Crowe, 2007. ©Universal Pictures

Киноны нэрийг яагаад “Америк” гэж тодотгож өгсөн юм бол? Дензел Вашингтон кинонд тоглосон болохоор Америк биш хаа нэгтээ Сомалийн хар арьст “загалмайлсан эцэг”–ийг төсөөлнө гэж бодсон юм болов уу? Нэр нь бодвол Ридли Скоттод чухал биш байсан байх, киноны хувьд бол сонирхолтой болсон. Бусад “Гангстер” кинонуудын адил ухаантай, зэрлэг дээрэмчний ололт амжилт болон түүнийг зогсоо зайгүй мөрдөх мөрдөгч Фрэнк Лукас (бодит хүн) гарах ажээ.

4. Kingdom of Heaven, 2005

KINGDOM OF HEAVEN, Jeremy Irons, Orlando Bloom, 2005, TM & Copyright (c) 20th Century Fox Film Corp. All rights reserved.

Загалмайтны дайны эрин үеийг харуулсан Ридли Скоттын кино – дэлгэцнээ гарангуут нь киног сайн, муу гэж шүүж болохгүйн тод жишээ болжээ. Найруулагчийн хувилбараар 3 цаг үргэлжлэх уг кино дэлгэцийн уран бүтээл болгон гаргахдаа зохих хэсгийг хассаар 144 минут болгон өөрчилжээ. Хассаны үр дүнд уран бүтээл өөрийн утга учраа алдаж дэлгэцэнд гарсны дараа олигтой үнэлгээ авсангүй. Харин прокатанд гаргахдаа найруулагчийн бүтэн 3 цагийн хувилбараар гаргаснаас хойш Скоттын шилдэг уран бүтээлийн тоонд багтжээ.

3. Gladiator, 2000

GLADIATOR, Joaquin Phoenix, Russell Crowe, 2000. ©DreamWorks

Ромын эзэнт гүрний сэдэвтэй, өртөг өндөртэй кино хийхээр шийдэн ажилдаа ороход хүмүүс Ридлигийн уран бүтээл бүтэлгүйтнэ гэж үзэж байв. Энэ сэдвээр Холливуд хэдэн арван жил кино хийж хүмүүсийн сонирхол буурсан гэж үзэж байтал Ридли Скотт уран бүтээлээрээ энэ сэдвийг дахин сэргээж чадсан юм. Байгаа бүх зүйлээ алдсан Ромын генерал гэр бүлийнхээ үхлийн өшөөг залуу эзэн хаанаас авахын тулд юу ч хийхэд бэлэн байх болно. Уг кино бүхий л талаараа амжилт олсон, прокатын орлогоороо ч тэр, Оскарын шагнал цуглуулсан тоогоороо ч тэр.

2. Blade Runner, 1982

BLADE RUNNER, Rutger Hauer, Harrison Ford, 1982 (c) Warner Bros.

Босуул андроидуудын араас ангуучлах Ридли Скоттын уран зөгнөлт кино тухайн үедээ олигтой орлого ч олоогүй, хүн ч сонирхоогүй юм. Харин одоо энэ киног зөгнөлт киноны сонгодог жишээ болгон бараг хичээл дээр зааж байна. Ирээдүйг төсөөлсөн төсөөлөл, дүр, байлдааны зураг авалт, гүн ухаан … Аль ч өнцгөөс харсан уран бүтээлийн гайхамшиг гэж хэлж болно. Оскарын шагналд техникийн үзүүлэлтээр шагналд нэр дэвшиж байснаас гадна гурван ч удаа BAFTA Британийн кино шагнал хүртжээ.

1. Alien, 1979

Найруулагч Ридли Скоттын шилдэг 10 кино 10

Сансар огторгуйн тухай хамгийн анхны аймшгийн кино. Харь гаригийн аймшгийн амьтныг дэлхийгээс ирсэн сансарын нисгэгчид ангуучлах кино нь кино зохиолын хувьд, чадварлаг жүжиглэлт, хүн айлгам араатны дүр төрх, Оскарын хувьд домог болсон спецэффектийг ашиглаж хийсэн гэхэд гайхамшигтай бүтээл болж чадсан юм.

 

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/23 at 01:55

    World war z-d tom cruise toglogui shdee brat pith toglisin

  2. Зочин

    2015/10/23 at 07:56

    Tom Cruise яахаараа World War Z дээр байна

  3. Зочин

    2015/10/23 at 08:04

    War of worlds энэ кинотой андуурсан байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *