Технологийн процессыг харуулсан шилдэг таван бичлэг

0

Технологийн процессыг харуулсан шилдэг таван бичлэг


Шилдэг тав гэсэн тодотголтой ээлжит таван бичлэг та бүхний мэлмийг мялаахад бэлэн болжээ. Энэ удаагийн шилдэг таван бичлэг маань технологийн процессыг харуулсан бичлэгнүүд юм. Та бидний өдөр тутамдаа хэрэглэж, сонсож, мэдэрч байдаг бодит юмсыг хэрхэн хийдэг, ямар үйл явц, шат дамжлагыг дамжсаны эцэст бидний хэрэгцээг хангах эцсийн бүтээгдэхүүн болохыг харах нь үргэлж сонирхолтой байдаг болохоор эдгээр таван бичлэг ч бас танд сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.Энэхүү таван шилдэг бичлэг нь чийдэнг гар аргаар хэрхэн хийдэг, лого хэрхэн бүтдэг, алдарт Zwilling хутгыг яаж хийдэг, хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөлт хэрхэн хийгддэг мөн хуурай хими цэвэрлэгээний газарт бүтсэн хөгжмийн тухай юм. Юутай ч та бүхнийг бичлэгнүүдээ тухлан үзэхийг урья.
Ердийн чийдэнг хийх процессыг бүрнээр нь харуулсан бичлэг
Английн Бирмингем хотод 1885 онд үүсгэн байгуулагдсан Davey Lighting компани нь байгуулагдсан цагаасаа хойш янз бүрийн чийдэн үйлдвэрлэсээр ирсэн.

Дизайнер Nando Costa “The New America” хэмээх богино хэмжээний киноны логог бүтээж байгаагаа тайлбарлан харуулжээ. Энэхүү киноны кадр бүр модон хавтангууд дээр лазераар сийлбэрлэсэн дүрс зургаас бүтсэн байна. Кинонд ашиглагдсан эдгээр сийлбэртэй модон хавтангуудыг худалдаж авч болох юм байна.

Германы хутга үйлдвэрлэгч J.A. Henckels компани бол гал тогооны хутга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, хамгийн туршлагатай компаниудын нэг. Энэ жил 280 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус компани брэнд хутгануудаа хэрхэн хийдгийг дараах бичлэгнээс үзээрэй.

Энэ жил Данийн Урлагийн Академийн сургалтын чиглэлүүдэд хэвлэлийн үсэг өрөлтийн сургалтын шинэ чиглэл нэмэгдсэн бөгөөд дараах бичлэгнээс та оюутнууд үсэг өрж, хэвлэн гаргаж байгаа үйл явцыг харах болно.

Diego Stocco бол маш онцгой хөгжимчин. Тэрбээр янз бүрийн обьектуудаас гарах дуу чимээг өөрийн хөгжимдөө ашиглах дуртай. Элс нурах, модны мөчир шүргэлцэх, навчис сэржигнэх гэх мэт байгалийн чимээнд ч дуртай. Доорх бичлэгт Diego Stocco хуурай хими цэвэрлэгээний газраас гарч болох бүх дуу чимээг ашиглан хөгжим бүтээснийг харуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. SUMIYADORJ

    2011/10/09 at 11:20

    WOW

  2. soCool

    2011/10/09 at 11:31

    amazing :D

  3. SoL0

    2011/10/09 at 11:57

    goy ll ym

  4. pilguun

    2011/10/09 at 11:59

    himi tsewerlegee unheer awiyastai zaluu bn unheer huurhun bichleguud bn tnx adminaa

  5. mongol

    2011/10/09 at 13:16

  6. tmra

    2011/10/09 at 13:55

    goy videonuud bna shuu

  7. BA3

    2011/10/09 at 14:12

    th

  8. tuulaixan

    2011/10/09 at 16:34

    хммм

  9. Pomas

    2011/10/10 at 00:57

    bainaaa bain

  10. Зочин

    2011/10/10 at 23:25

    ehniih, suulinh n l goy yen

  11. Sfile

    2011/10/23 at 01:02

    Shakderzaw!!!!!

    [ Зассан: Sfile , өдөр 2011/10/23 1:04 ]

  12. Sfile

    2011/11/22 at 02:11

    Shakderzaw!!!!!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *