Савлагаан дээрх энэхүү тэмдэглэгээ юу илэрхийлж байгааг та мэдэх үү?

1

Хүнсний бүтээгдэхүүний гадна савлагаан дээр та төрөл бүрийн тэмдэглэгээг харсан байх. Магадгүй ямар нэгэн утга агуулж байгаа тухай та бодож байсан уу? Савлагаан дээрх тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүний талаар их мэдээллийг агуулж байдаг байна. Энэхүү тэмдэглэгээг эхшер хэмээдэг ажээ.

Эхшер тэмдэглэгээ юу илэрхийлдэг, хаана тэмдэглэсэн байдаг, бид яагаад мэдэх ёстой тухай товчхон танилцуулъя.

Эхшер (эсвэл экшер) – тухайн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэснийг илэрхийлнэ. Ийм тэмдэг тавиулсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн чанд хяналт шалгалтыг давсан байх бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх стандартыг баримталдаг болохыг батална.

Савлагаан дээрх дараах тэмдэг юу илэрхийлж байгааг та мэдэх үү? 1

Эхшерийн шаардлага – үйлдвэрлэн гаргах гэж байгаа бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, үүнд, түүхий эдийн чанар ч мөн хамаарна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугамын ариун цэврийн хувьд ч чанарын шаардлага хангана. Үйлдвэрлэлийн шугамд өчүүхэн ч гэсэн гадны зүйл орох ёсгүй тул байнгын цэвэрлэгээ хийгддэг. Хэрвээ зохих шаардлагыг хангаж чадахгүй бол үйлдвэрлэл зогсоно – өөрөөр хэлбэл, эхшерийн тэмдэглэгээ тавигдахгүй болох ажээ.

Эхшерийн тэмдэгтэй бүтээгдэхүүн – бидний эрүүл мэндэд хоргүй гэж үзнэ.

Ийм бүтээгдэхүүн хаанаас олох вэ?

Дүрмийн дагуу хүнсний бүтээгдэхүүнийг 3 төрөлд ангилна: махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, саармаг буюу парве. Эхшерийн тэмдэглэгээтэй хүнсийг харшил өдөөхгүй гэж ойлгож болохгүй. Гэхдээ “саармаг” бүтээгдэхүүнд сүү болон махны ямар ч орц байдаггүй.

Савлагаан дээрх дараах тэмдэг юу илэрхийлж байгааг та мэдэх үү? 2

Эхшерийн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид маш олон. Хамгийн их тархсан тэмдэглэгээ бол U эсвэл OU (Orthodox Union). Coca-Cola, Nestlé, Jim Beam, Heinz зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн савлагаанаас олж харж болно. Ямар төрлийн хүнсэнд харьяалагдах болохыг баруун талд байх жижиг үсгээр мэднэ:

  • OU – сүүн эсвэл махны орцгүй, саармаг бүтээгдэхүүн
  • OU-D – сүүн бүтээгдэхүүн
  • OU-B (OU-Glatt) – мах эсвэл махан бүтээгдэхүүний орцтой
  • OU-F – загасны орцтой

Эдгээрийг мэдэх нь хэнд чухал вэ?

  • Сүү эсвэл махны харшилтай хүмүүст хэрэгтэй. “Саармаг” гэсэн тэмдэглэгээтэй бол харшилтай хүмүүс айдасгүй уг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Мөн эрүүл мэндэд хоргүй.
  • Хоолны дэглэм барьж байгаа болон спортоор хичээллэдэг хүмүүс.
  • Чанарын өндөр баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авч байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байхыг хүсдэг хүмүүст.
175
ГайхмаарГайхмаар
34
ТэнэглэлТэнэглэл
24
ГоёГоё
21
Ха ХаХа Ха
18
БурууБуруу
12
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/05 at 14:16

    Мэдэхгүй зүйлээ мэдэж авна гэдэг сайхан даа. Тэхдээ энэ мэдээлэлийг бэлтгэсэн сэтгүүлчдийн нөр хөдөлмөрийн үр дүн . Маш их баярладаг шүү.Шинэлэгсанаа шинэ бүхний төлөө амжилт руу тэмүүлж яваарай. Урагшаа.

  2. Eejiin Zuramhan

    Eejiin Zuramhan

    2017/01/05 at 14:20

    Ss hiigeed uguuch pls

  3. Enkhtsetseg Agvaan

    Enkhtsetseg Agvaan

    2017/01/05 at 14:31

    Нөгөө GMO бүтээгдэхүүн дээр байгаа гэж ойлгох уу?

  4. Пүрэвдорж Бадрах

    Пүрэвдорж Бадрах

    2017/01/05 at 16:13

    саяхан л гений өөрчилөлттэй гээд байсан нөгөө крэм кетчуп чинь нааж явна шд. аль нь үнэн яриад байгаамбээ

  5. Odayaka Tuvshinbileg

    Odayaka Tuvshinbileg

    2017/01/05 at 18:24

    Хариу пи ар явж байна даа. Импортлогчдын захиалга

  6. ЦАГААН САР

    2017/01/05 at 18:47

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  7. Oyunaa Badarch

    Oyunaa Badarch

    2017/01/05 at 18:58

    Мэдмээр юм бна шүү?

  8. Battsetseg

    2017/01/05 at 20:05

    Unshij bolohgvi bn mash bvdeg bn medeellee shalgaj bail da

  9. Munkh Zul

    Munkh Zul

    2017/01/05 at 22:54

    Heregtei l ym bna zarim ni medehgui l baigaashdee

  10. Erhesnomio Erhesnomio

    Erhesnomio Erhesnomio

    2017/01/06 at 06:23

    Ваярлал

  11. Зочин

    2017/01/06 at 07:55

    Маш хэрэгтэй мэдэлэл байна баярлалаа

  12. oyun

    2017/02/17 at 13:36

    дээрх мэдээлэлээр хүнсээ сонгон авахад нэмэр болж байдаг. гэхдээ мэдээлэлээ ямар эх сурвалжаар олж авсан тухайгаа бичиж байвал үнэмшилтэй байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *