Та биеийнхээ дараах 5 хэсгийг огт оролдох хэрэггүй

2

Ихэнх хүмүүс батгаа шахах, цагаан үсээ зулгаах гэх зэрэг өөрийн биеийн “өө сэвийг” далдалж нуухыг хичээдэг. Бид батгаа шахсанаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэж болно гэдгийг мэддэг. Гэвч биед өөр оролдож болдоггүй газрууд байдаг гэдгийг хүн бүр мэддэггүй.

1. Буурал үс

Эмээ нар бидэнд үргэлж сануулдаг байсан шүү дээ: хэрэв буурал үсээ зулгаавал оронд нь 10 буурал үс ургана гэж. Хэдий энэ домог байсан ч буурал үсийг тасдаж болохгүй шалтгаан байдаг аж. Та цагаан үсээ зулгаах үедээ үсний уутанцараа гэмтээдэг, харин тэнд сорви үлдэж тэндээс буурал ч үс ургахгүй, өөр ямар ч үс ургахаа больдог. Та буурал үсний оронд халцархайтай болж байна гэсэг үг шүү дээ. Энэ нь буурал үснээс бүр ч долоон дор биш гэж үү?

 

2. Зэтэр

Арьсны ердөө ганц жижиг хэсэг танд маш олон асуудал авчрах болно. Шүдээрээ хазаж таслах, татаж зулгааж огт болохгүй шүү. Ингэснээр шархаар халдвар орох боломжтой. Илүү гарсан арьсаа цэвэрхэн, зориулалтын хумсны хэрэгслээр хайчилж аваарай.

 

3. Хар батга

Арьсны нүхэнд суусан хар батганаас бид бүгд л салахыг хүсдэг. Гэхдээ өөрийн эрүүл мэндийн төлөө үүнийг өөрөө хийхгүй байсан нь дээр. Та нүүрний мэдрэмтгий арьсаа гэмтээж дээр нь сорви үлдээж эсвэл бүр халдвар ч оруулж мэднэ. Гоо сайханд хандаж болгоомжтой, арьсаа гэмтээлгүй авахуулаарай.

 

4. Цэврүү

Ихэнх тохиолдолд цэврүү өөрөө арилдаг ба эзнээ айлгаж зовоогоод байдаггүй. Гэхдээ хэрэв цэврүү “тухгүй” газар байрласан буюу алхах үед таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол та түүнийг хагалах шаардлагатай. Гэхдээ үүнийг зөв хийх хэрэгтэй. Хөлөө угаагаад, цэврүүтэй хэсэг болон зүүгээ халдваргүйжүүлж ариутгаад дараа нь л болгоомжтойгоор арьсаа цоолох хэрэгтэй.

 

5. Шумуулд хазуулсан хэсэг

Тийм ээ, шумуулд хазуулсан хэсэг тань загатнаад унтуулахгүй байна уу? Гэхдээ тэр хэсэгтээ яасан ч гараа хүргэж болохгүй гэдгийг сана. Тэр ч байтугай өчүүхэн жижиг шалбархай нь халдвар дамжин орох зам болдог. Үүний оронд дээр нь мөс тавьж эсвэл шавьжны эсрэг тос түрхээрэй.

 

Ер нь биед гарч байгаа процессуудыг оролдохгүй байх нь зүйтэй. Харин шаардлага гарсан тохиолдолд мэргэжилтэнд хандсан нь хамгийн зөв арга юм шүү!

190
ТэнэглэлТэнэглэл
63
ГайхмаарГайхмаар
42
Ха ХаХа Ха
27
ГоёГоё
25
ХөөрхөнХөөрхөн
16
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
14
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Narantuya Sundui

    Narantuya Sundui

    2017/05/25 at 15:24

    tiim. buural usuu zulgaaval ulam us boldog yum baina lee shuu bitgii zulgaagaarai. tsuuhun heden buural us bna l biz dee

  2. Enhtushig Ariunsaihan

    Enhtushig Ariunsaihan

    2017/05/25 at 15:34

    Screen shot хийгээд өгөөч

  3. Bat-Ochir Dolgor

    Bat-Ochir Dolgor

    2017/05/25 at 15:51

    Тэгээд юу оролдох юм

  4. Ariuna Tsetseg

    Ariuna Tsetseg

    2017/05/25 at 16:47

    Ss

  5. Булган У.

    Булган У.

    2017/05/25 at 18:10

    Ss

  6. Т. Марал-Эрдэнэ

    Т. Марал-Эрдэнэ

    2017/05/25 at 18:47

    .

  7. Ц. Уранбилэг

    Ц. Уранбилэг

    2017/05/25 at 18:50

    .

  8. Урангуа Э.

    Урангуа Э.

    2017/05/25 at 20:16

    .

  9. П. Номин-Эрдэнэ

    П. Номин-Эрдэнэ

    2017/05/25 at 20:21

    Ss

  10. Эрхэм Болор

    Эрхэм Болор

    2017/05/25 at 21:15

    ss

  11. Muugii Batbayar

  12. Muugii Batbayar

    Muugii Batbayar

    2017/05/25 at 23:57

    Hahaha oilgoloo

  13. Сувдаа Сувдаа

    Сувдаа Сувдаа

    2017/05/26 at 00:24

    Ss

  14. Зочин

    2017/05/26 at 12:26

    усан хаван биш цэврүү байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *