Японд харь гарагийнхан амьдардаг байж болзошгүй гэмээр хачирхалтай 17 нотолгоо

1

Япон улс бидэнтэй нэг гараг дээр амьдарч байгаа ч гэлээ биднийг заримдаа үнэхээр алмайруулж орхидог. Тэгэхээр тэдэнд итгэх үү, яах уу гэж эргэлзэхэд хүрнэ: тэнд нохойг түрдэг тэргээр авч явна, хогоо байнга биедээ авч явна, харин зайрмагийг роботууд зарна.

Наран мандах улсаар аялж өөрийн нүдээр үзэхийг их мөрөөддөг юм, харин одоохондоо зайнаас судалцгааж л байя. Япон улсаар аялсан хэн ч харамсахгүй гэдгийг эдгээр гэрэл зургууд батлах болно.

Борооны улиралд Япончууд хувцас угаах, хатаах цаг агаарын урьдчилсан мэдээг анхааран үздэг

© ウェザーニュース / YouTube

 

Дэлхий дахинд нохойг хүзүүвч зүүж авч явдаг. Харин Японд – түрдэг тэрэг дээр суулган авч явдаг ажээ

 

Кино театрт киноны төгсгөлийн бичгийг дуустал нь үзэх ёстой. Кино дуусангуут шууд босоод танхимаас гарахыг бүдүүлэгт явдалд тооцож кино бүтээгчдийг үл хүндэтгэсэн хэмээн үзнэ

© Depositphotos.com

 

Японы зайрмагийн кафед үйлчлүүлэгчдэд робот үйлчилдэг. Худалдан авагч лангуун дээр төлбөр төлснийг батлах QR код тавихад тэд “амилж” үйлчилж эхэлнэ

 

Нагоигийн амьтны хүрээлэнд цагаан усны үхэр зугтааж байгаа тухай жүжиг тавьдаг. Үнэндээ бодит тохиолдолд хэрхэн ажиллах бэлтгэлээ давхар хангаж байгаа ажээ. Усны үхрийн дүрд баг өмссөн хүрээлэнгийн ажилтан тоглодог байна

© nhk.or.jp

 

Гадаа гэнэт бороо ороод эхэлбэл Токиогийн автобуснуудаас үнэгүй шүхэр аваад бууж болно. Гэхдээ дараагийн удаа эргүүлж өгөх ёстойг мартаж болохгүй

© ToyamaTakanawa / Pikabu

 

Японы ихэнх гудамжнууд нь нэргүй, үүний оронд хороолол, байшингийн тоо дугаар ашигладаг

© aon168 / Depositphotos.com

 

Дэлхий дахинд бид гудамжинд хогийн сав ашиглаж заншсан. Харин Японы хотуудад хогийн сав бараг харагдахгүй. Хогоо гэртээ авч очих ёстой. Үүний тулд халаасны хогийн уут хүртэл байдаг

© キングジム公式YouTubeチャンネル / YouTube

 

2015 онд Годзилла албан ёсоор Японы иргэншилтэй болсон бөгөөд аялал жуулчлалын элч төлөөлөгчөөр томилогдон ажиллах болжээ

 

Японы зарим нэг гэрлэн дохионд ногоон гэрлийн оронд цэнхэр асна. Яагаад гэхээр Японд ногоон өнгийг цэнхрийн нэг туяа гэж үздэгтэй холбоотой

© Depositphotos.com

 

Япончууд бэлэн гоймонд их дуртай, ямар сайндаа л идэх дуртай хоолоороо эвлүүлдэг тоглоом зохион бүтээсэн байх вэ дээ

 

Энэ бол 500 хүний суудалтай концертын хийлдэг танхим, нэг газраас нөгөө газарт тээвэрлэхэд амар ажээ

 

Энэ гүзээлзгэнэ бидний иддэг гүзээлгэнэтэй амтны хувьд ижил

© uncanny_goat / Reddit

 

Японы гоймонгийн нэгэн ресторан халаасан төмөр өндөг шөлөндөө дагалдуулж өгдөг. Шөл хөрвөл халаах зориулалттай өндөг

© iwasdoingfinelurking / Imgur

 

Саппоро дахь нэгэн зочид буудалд урт сүүлт хөx бухын нэрэмжит өрөө байдаг юм. Өрөөний үнэд энэ шувуугаар чимсэн амтат рулет багтана

© asp.hotel-story.ne.jp

 

Энэ дэрийг Хигасияма амьтны хүрээлэнгийн Шабани гориллын дурсгалд зориулж хийжээ. Шабани нэг гараараа эзнээ тэвэрнэ, нөгөө гараараа эзнийхээ утсыг барина

 

Токиогийн их сургуульд хаягдал жимс, ногоогоор туйпуу хийх аргыг олжээ. Хаягдал хүнсийг хатааж нунтагласны дараа өндөр даралтаар шахдаг байна

 

Оригами аргаар өвсөөр хийсэн энэ царцааг найз маань Токиогийн галт тэрэгнээс олжээ

© rolandroflz / Reddit

Японд очоод та хамгийн түрүүнд ямар газраар нь зочилно гэж бодож байна?

201
ГоёГоё
44
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
20
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mandakhjargal Bold

    Mandakhjargal Bold

    2022/06/30 at 23:46

    Arvinjargal Bold

  2. Aagii Otgonbaatar

    Aagii Otgonbaatar

    2022/07/01 at 10:22

    Хаха Японд театрт кино үзээд анх удаа бичгийг нь дуустал сууж билээ.Тэвчээр суулгах нэг арга уу гүй юу

  3. Maral Maraljin

    Maral Maraljin

    2022/07/04 at 03:32

    nohoig es tootsvol harin ch soyol bn shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *