“IKEA” компани “The Simpsons”, “Friends” зэрэг телевизийн алдартай цувралууд дээр гардаг зочдын өрөөг өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдээр дуурайлган хийжээ

2

Зарим нэг өрөөнүүд бидэнд маш ойр дотно санагддаг бөгөөд тэр дорхноо л гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг, өмнө нь бүр очиж ч үзээгүй байхад шүү дээ. Олон хүн “The Simpsons” хүүхэлдэйн киног үзэж өссөн байх, тэгвэл та сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн зочдын өрөөг нь санаж байгаа гэдэгт итгэлтэй байна, гэхдээ энэ өрөө бодит байдал дээр ямар харагдах байсан бол?

АНЭУ-д байрлах “IKEA” компани танд дээрх асуултын хариулт болгож, телевизийн алдартай цувралууд дээр гардаг зочдын өрөөг өөрсдийнхөө тавилгуудаар тохижуулж харуулжээ. Тэд энэхүү кампанит ажлаа “Ikea Real Life” гэж нэрлэсэн бөгөөд “The Simpsons”, “Friends” болон “Stranger Things” зэрэг цувралууд дээр гардаг зочдын өрөөний тавилгануудыг өөрчлөхийн тулд хоёр сарыг зарцуулснаас гадна “3D” дижитал програм ашиглажээ.

“The Simpsons”

FOX

 

IKEA

 

IKEA

“IKEA-ийн хамт олон хоёр сарын турш маш анхааралтай, бүтээлчээр ажилласан. Бид тэдгээр сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн зочдын өрөөнд байдаг эд зүйлсийг төгс орлох тавилгуудыг хайж олсон.” хэмээн АНЭУ, Катар, Египет болон Оман дахь “IKEA” компанийн гүйцэтгэх захирал Vinod Jayan хэлжээ.

Тэрээр цааш үргэлжлүүлэн “Энэ бол үнэхээр гайхалтай хамтын хичээл зүтгээл байсан бөгөөд гайхалтай үр дүнд хүргэлээ. Уг ажлаар бид IKEA бренд хаана л бол хаана байх боломжтой гэдгийг харуулж чадлаа.” гэж ярилцлага өгсөн байна.

 

“Friends”

Warner Bros

 

IKEA
IKEA

 

“Stranger things”

21 Laps Entertainment

 

IKEA

 

IKEA

Тэд үнэхээр гайхалтай ажлын ард гарчээ! Та юу гэж бодож байна? Та өөр ямар кинон дээр гардаг өрөөг “IKEA”-ийн тавилгуудаар шинэчилмээр байна вэ? Сэтгэгдэл үлдээх хэсэг дээр бидэнтэй санал бодол солилцоно уу.

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/06/02 at 16:09

    Сайн Байна Уу Ноен / Хатагтай??☑️??☑️

    Хэрэгтэй нь бага зэрэг христийн мэндэлсний Баярын зээлийн санхүүжилтийн худалдан баярын бэлэг .
    ??????????????????Бид хангах, олон улсын зээл тусламж бүх хүмүүст хэцүү санхүүгийн нөхцөл байдал.Манай нийслэл ашиглаж болно олгох зээл хооронд $ 7,000 $ 1,500,000 буюу түүнээс дээш. Нь хүүтэй 2% жилд. Энд байгаа зарим нутагт манай үйлчилгээ :

    – Санхүүгийн зээл
    – Орон сууцны
    – Хөрөнгө оруулалтын зээл
    Зээлийн авто
    – Зээлийн эргүүлэн худалдан
    – Хувийн зээл

    Бид байдаг хангахын тулд манай хэрэглэгчид 48 цагийн дотор таны хүсэлтийг хүлээн авах хэлбэр юм.
    ????????????
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Таны хүсэлтийг хүлээж байна .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *