Бөөрийг шар будаагаар эмчилж болно. Үнэтэй эм тариа худалдаж авах гэж яарах хэрэггүй!

3

Айл бүрийн гэрийн эзэгтэй нарын нөөцөнд амттай, ашигтай шар будаа заавал байдаг билээ. Шар будаа нь витамины эх үндэс, микоро-элемент, их хэмжээний амин хүчлээр баялаг бөгөөд удаан хугацааны турш цатгалан байлгах “удаан” нүүрс ус ихтэй учир хоолны дэглэм баримтлах үед чухал хэрэгтэй хүнс билээ.

Шар будааны бүтцэд орох чухал хэрэгтэй бодисууд

1. Лейцин болон гистидин – холбогч эдүүдийн эрүүл ажиллах нөхцөл байдлыг сайжруулна.

2. Фосфор – ясан доторх бодисын солилцоог хангана.

3. Кали – зүрх судасны системд сайн.

4. Төмөр – хүчилтөрөгчөөр баялаг гемоглобины хэмжээг тохируулна.

5. Марганец – бүх төрлийн бодисын солилцоонд оролцоно.

6. Витамин В – үс болон арьс, мэдрэлийн системд чухал үүрэг гүйцэтгэнэ.

7. Фолийн хүчил – мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд чухал үүрэгтэй бодис.

Эмээ маань биднийг дэмий ч шар будаагаар хооллоогүй юм байна, үүнийх нь төлөө эмээдээ баярлалаа. Шар будаа маань ямар ач холбогдолтойг мэдсэн бол одоо шар будаагаар бөөрийг хэрхэн эмчилж болох тухай ярилцъя.

 

Бөөрийг ардын уламжлалт аргаар эмчлэх нь

Шар будаагаар бөөр эмчлэх арга

1. Аяга шар будааг халуун усаар угаагаад 3 литрийн шилэн саванд хийж халуун усаар дүүргэнэ. Энэ саваа хучаад тасалгааны температур бүхий газар хадгална. Маргааш нь шингэний дээгүүр цагаан зүйл хөвж байх ба энэ маань нөгөө эм маань юм шүү.

Хэзээ хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ энэ шингэнийг ууж болох ба дуусахад нь шар будаан дээрээ дахин ус хийнэ. Амт нь өөрчлөгдөх хүртэл хэдэн ч удаа ус хийж болох ба амт өөрчлөгдсөн бол шар будаагаа солино.

Ийм шингэн бөөр болон шээс дамжих бүх л системд сайн бөгөөд бөөрийг цэвэрлэж, чулуу, элсийг зайлуулна, зарим эмэгтэйчүүдийн өвчинд ч тустай.

 

2. Одоо танилцуулах арга нь пиелонефрит болон бөөрний үрэвслийн үед их сайн ба 3 литрийн шилэн савны тал хүртэл шар будаагаар дүүргээд халуун ус хийж, аажуухан хутгах ба хучаад нэг хоног хөдлөлгүй байлгана.

Энэ шингэнийг эхний өдөр цаг тутамд нэг хоолны халбагаар, хоёр дахь өдрөө цаг тутам 3 халбага, бусад өдөр хагас аягыг хоолны өмнө уух байдлаар хэрэглэнэ. Шээс хөөх эмчилгээтэй цуг хэрэглэхэд их үр дүнтэй.

 

3. Одоо заах арга нь бөөр цэвэрлэж, ясны холбоосыг сайжруулахаас гадна өндөр даралтыг буулгахад тустай. Шар будаагаа хөрсөнд суулгаж тарих ба бага зэрэг услаад хүлээнэ. Хэд хоног болсны дараа цухуйж эхлэхэд нь аваад сайтар угааж хатаана.

Зүгээр л чанаад ямар нэг тос давс, чихэргүй иднэ. Ийм хоол нь бөөрийг маш сайн амраах бөгөөд ингэснээр бөөр цэвэрлэгдэж, үрэвсэл арилдаг.

Шар будаа болон түүний шүүсийг бактерийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээтэй хослон хэрэглэх нь үр дүнтэй бөгөөд шар будаа нь пиелонефрит болон шээсний замын үрэвсэлд хамгийн сайн эм билээ.

Шар будаагаар эмчлэхдээ эмчийн хяналтанд хийх хэрэгтэй бөгөөд ихэнх дур мэдсэн эмчилгээ эсрэг үр дүнтэй болдог тал бий. Бөөрний чулуу мэтийн өвчний үед, чулуу нь жижиг нөхцөлд л шар будааг хэрэглэнэ.

Хэрэглэж болохгүй нөхцөл

1. Хоол боловсруулах систем буруу ажиллах, өөрөөр хэлбэл өтгөн хатсан үед.

2. Ходоодны шарх болон 12 нугалаа гэдэсний өвчин

3. Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох. Шар будаа иод хүлээн авахад саад болдог гэдэг.

4. Бөөрний чулуу нь фосфат болон оксалат нараас үүсэн бий болсон бол

5. Чулуу том бол

Шар будаа нь айл болгонд байдаг, хямдхан, айхтар сөрөг үр нөлөөгүй зэрэг олон давуу талтай билээ. Мөн шар будаа нь турах сонирхолтой хүний хамгийн хэрэгцээт хүнсний нэг юм.

Эх сурвалж

54
БахархмаарБахархмаар
20
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
16
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zulaa Boonjii

    Zulaa Boonjii

    2018/01/29 at 11:13

    Aagii Altansukh

  2. Zulaa Boonjii

    Zulaa Boonjii

    2018/01/29 at 11:13

    Aagii Altansukh

  3. Temuulen Bolor

    Temuulen Bolor

    2018/01/29 at 12:11

    Oyuntuya Baatar

  4. Temuulen Bolor

    Temuulen Bolor

    2018/01/29 at 12:11

    Oyuntuya Baatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *