Агааржуулагч буюу эйр кондишн тогтмол хэрэглэх нь ямар хор уршигтай вэ?

3

Агааржуулагч гарч ирснээр бидний амьдралыг маш их хөнгөвчилсөн. Халуун өдрүүдэд сэрүүн агаар бэлэглэж цээж дүүрэн амьсгалахад тусална, харин хүйтэнд халуунаар үлээж дулаацуулна. Хэрвээ агааржуулагчийг ямар ч хор хөнөөлгүй гэж бодож байгаа бол андуурч байгааг хэлмээр байна.

Тасалгаанд байнга агааржуулагч ажилласнаар ямар хор уршиг тарихыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Агааржуулагч хэрхэн ажилладаг вэ?

Агааржуулагч – зуны халуун өдрүүдэд сэрүүн агаар бэлэглэж, харин хүйтэнд халуунаар үлээж дулаацуулах техник. Харамсалтай нь энэ гайхалтай техник багагүй хор уршиг тарьдаг байна.

 

1. Шингэний дутагдал

Энэ бол түгээмэл баримт – агааржуулагчтай өрөөнд сууж байгаа хүн богино хугацаанд шингэний дутагдалд ордог. Агааржуулагч өөрөө тасалгааны чийгшлийг бууруулна – энэ нь тийм ч амархан мэдэгдэхгүй.

Бие махбодь шингэнээ алдана, агаар сэрүүхэн байгаа учраас ус уух хүсэл төрөхгүй. Хэрвээ агааржуулагчтай тасалгаанд сууж ажлаа хийдэг бол – уух усныхаа хэмжээнд анхаарал хандуулаарай.

 

2. Толгой өвдөх

Бас нэгэн таагүй баримт – толгойн өвчний шалтгаан нь бие махбодь шингэний дутагдалд орсонтой холбоотой.

 

3. Амьсгалын системийн асуудал

Оффисын ажилтнуудад амьсгалын замын таагүй шинж тэмдэг түгээмэл илэрдэг: хамар битүүрэх, хоолой, хамар хатах бас хамрын салст бүрхүүлийн үрэвсэл болох нь ч бий. Судалгаанаас харахад агааржуулагчтай тасалгаанд ажилладаг хүмүүсийн 28% нь хамрын салст бүрхүүлийн үрэвслээр шаналж байна. Харин агаар солилцооны нэгдсэн системтэй өрөөнд сууж байгаа хүмүүсийн 5% нь энэ өвчнөөр шаналдаг ажээ.

 

4. Нойрмоглох

Агааржуулагчийн үндсэн зорилго бол таны сэрүүцүүлж, сэргэлэн цовоо байлгах. Харин үр дүн нь эсрэг гардаг. Агааржуулагчтай тасалгаанд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь нойр хүрч байна гэсэн тайлбар тавьдаг ажээ.

 

5. Арьс хуурайшиж загатнах

Агааржуулагч арьсанд муу юу? Муугаар барах уу. Агааржуулагчтай хуурай тасалгаа, нарны туяатай нэгдэж арьс шууд хуурайшихад хүрнэ. Тиймээс арьсаа чийгшүүлэх арга хэмжээ авах нь чухал.

 

6. Астма, харшил

Агааржуулагч шууд утгаараа эдгээр өвчний эх үүсвэр болохгүй нь ойлгомжтой, гэхдээ нөхцөл байдлыг хүндрэхэд нөлөөлнө. Нэг талаасаа, агааржуулагч нь тоосонцорт эмзэг хүмүүсийг хамгаалдаг, нөгөө талаасаа өвчнийг даамжруулдаг талтай.

 

7. Нүд аргах

Бас л хуурай агаартай холбоотойгоор нүд аргаж улайх, хараа муудахад нөлөөлнө.

 

8. Ханиад томуу, халдварт өвчин

Агааржуулагч хамрын хөндийг хуурайшуулж өвчинд өртөмтгий болгоно. Ингээд л амархан ханиад томуу тусч эхэлнэ.

 

Зөвлөгөө

Агааржуулагч бидний эрүүл мэндэд үнэхээр хортой нь үнэн боловч бид энэ техникээс салж чадахгүй нь ойлгомжтой. Нэг талаасаа маш таатай мэдрэмж төрүүлдэг эд. Агааржуулагчийн сөрөг нөлөөнд автахгүйн тулд хэд хэдэн энгийн дүрмийг баримтална.

Шууд агаарын урсгал доор суухгүй байхыг хичээ. Мөн цэвэр даавуун материалтай хувцас өмсөж чийгийг шингээж өгнө. Энэ нь нуруу, хүзүүний булчинг үрэвсэхээс хамгаалах юм.

Гарахаасаа өмнө агааржуулагчаа унтрааж гаднах хэмтэй адил болсон цагт л тасалгаанаас гарна. Ингэснээр таны бие гаднах орчинд хурдан дасан зохицоход туслах юм. Мөн уух шингэний хэмжээг мартаж болохгүй.

Эдгээр дүрмийг баримталж чадвал таагүй нөхцөл байдлаас зайлсхийж болно. Өөрөөр хэлбэл агааржуулагч танд хор хөнөөлгүйгээр ашиг тусаа өгнө.

Та гаж нөлөөтэй нь тулгарч байсан уу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр саналаа хуваалцаарай.

4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naraa Naraa

    Naraa Naraa

    2018/01/30 at 19:28

    Тэргэл Б.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *