Жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн тустай 8 төрлийн ундаа. Эх, хэвлий дэх үрийн эрүүл мэндийг дэмжих маш сайн шим тэжээлтэй

2

Жирэмсэн үед ууж идэж байгаа зүйл маш их ач холбогдолтой гэдгийг та эрхбиш мэдэх биз ээ. Жирэмслэхээс өмнө та төрөл бүрийн ундаа уух дуртай байсан байж болно, харин жирэмсний 9 сарын хугацаанд та дуртай ундаанаасаа татгалзахаас өөр аргагүй болдог.

Санаагаар унах зүйлгүй дээ, зарим нэг төрлийн ундаа танд аюулгүй төдийгүй жирэмсний үед ашиг тустай байх нь бий.

Ус

Ус нь хөхүүлэх явцад сүү ялгаруулалтад сайнаар нөлөөлнө. Мөн цусны эрүүл эд эсийн үйл ажиллагааг дэмждэг байна. Мэдээж та хоёр хүний төлөө ус уух ёстой – шингэний дутагдалд орохоос сэргийлж зохих хэмжээний ус ууж байгаарай.

 

Кокостой ус

Кокостой ус нь шингэний дутагдалд орохоос урьдчилан сэргийлдэг. Мөн бие махбодийг байгалийн гаралтай давсаар хангаж өгдөг байна. Хөхөөр хооллож байгаа эхчүүдэд кокостой усны нөлөөг судалсан олон тооны судалгаа байх бөгөөд судалгааны үр дүнд дурдсанаар сүүний гаралтанд эерэгээр нөлөөлдөг гэжээ.

 

Шинэхэн жимсний шүүс

Шинэхэн жимс, жишээ нь жүрж, тарвас, хан боргоцой зэрэг нь ширхэглэг С амин дэм ихээр агуулдаг. Эдгээр шим тэжээлтэй бодисууд нь хэвлийд бойжиж байгаа үрийн дархлааны системийг дэмждэг байна. Жимсний шүүсийг цэврээр нь өөрөө бэлдэж уух боломжгүй бол дэлгүүрт зарж байгаа шүүсний орцыг сайтар судалж байж авахыг зөвлөж байна: “Цэвэр шүүс” эсвэл “100 хувийн шүүс” гэсэн тэмдэглэгээтэйг авахыг хичээгээрэй.

 

Ногооны шүүс

Ногоонд дургүй эсвэл өдөр тутмын хоол хүнсэндээ ногоо байнга хэрэглэх боломжгүй ээжүүдийн амин дэмийг ногооны шүүсээр хангаж болно. Жишээ нь бууцайны смузи хийж ууж байгаарай.

 

Сүү

Сүү нь уураг, В12 амин дэм, кальци зэрэг шим тэжээлээр баялаг. Эдгээр бодисууд нь жирэмсэн эхэд маш хэрэгтэй. Хэрвээ та сүү уух дургүй бол сүүн коктейль хийгээд ууж болно.

 

Хөлдөөсөн жимстэй ус

Уух усаа багахан ч гэсэн амттай байлгахыг хүсэж байгаа бол хөлдөөсөн жүрж, нимбэг, киви, тоор зэргийг зүсмээр нь нэмж болно. Зөвхөн амт нэмэгдээд зогсохгүй ус уух дүр хүслийг төрүүлмээр гоёмсог амттай харагдуулдаг ажээ.

 

Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүс нь С амин дэмээр баялаг бөгөөд ханиад томууны эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Мөн нимбэгийн шүүс нь мэдрэл тайвшруулах, өглөөний дотор муухайрах явдлыг багасгаж байгааг судалгаагаар тогтоожээ.

 

Пахта/цөцгийн тос үйлдвэрлэхэд дагалдан гарах сүүн бүтээгдэхүүн

Энэ төрлийн ундаа нь бие махбодийг шингэний дутагдалд оруулахаас хамгаалдаг. Мөн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг байна.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Maandai Enkhtaiwan

    Maandai Enkhtaiwan

    2019/11/19 at 18:44

    Anudari Oyukhai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *