Өөрийн автомашиндаа анхаарах 10 зүйлс

1
0
4,005
[tweetable]Автомашин ч гэсэн хүн танаас ялгагдах зүйлгүй ажилладаг[/tweetable]. Биеэ огт тоохгүй, өвчин зовлонгоо ойшоохгүй яваад л байвал хүндрээд л байдагтай яг ижилхэн автомашин ч гэсэн улам их асуудалтай болж ирдэг билээ. Тиймээс жолооч танд зориулан болзошгүй бэрхшээлээс сэргийлэх санамжийг өгч байна.
Хамгийн чухал 10 жагсаалтыг танд сануулж байна, хэрвээ танд дээрх жагсаалтаас ямар нэгэн зүйл тохиолдсон байгаа бол яаралтай засварлаарай.

Тогтмол хийгдэх оношлогоог ойшоохгүй байх / байнгын засварыг хийхгүй байх
“Check Engine” ассан тохиолдолд тоохгүй явах
Хөдөлгүүр тосыг солихгүй явах /удах
Дугуйн хийг шалгахгүй байх
Хөргөлтийн, тормосны, хурдны хайрцгийн болон бусад шингэнийг солихгүй явах
Автомашин халсан үед удаан явах
Түлшний болоод агаарын шүүрийг солихгүй удах / явах
Мэргэжлийн бус засварын газраар үйлчлүүлэх
Оригнал үйлдвэрийн (OEM) сэлбэгийг афтермаркет сэлбэгээр сольсноос болж
Технологийн өндөр дэвшилтэй автомашинд өөрөө засвар хийхээр оролдох

[tweetable]Хамгийн энгийн бөгөөд элбэг тохиолддог жишээ нь гэвэл агаарын шүүрийн асуудал юм[/tweetable]. Түүнийг ердөө 10.0-20.000 төгрөгөөр солих боломжтой байдаг хэдий ч солихгүй удсанаас автомашины тань хүчилтөрөгчийн мэдрэгчийг гэмтээж $200 гаруй ам.долларын өрөнд оруулдаг. Энэхүү мэдрэгч гэмтсэнээр шатахуун зарцуулалт ихсэж цаашлаад катализатороо өндөр үнээр солих шаардлага гардаг билээ.

Номер 3 бол хамгийн чухал анхааруулга бөгөөд хэрвээ тосыг солихгүй удаан явбал тослох шинж чанараа алдсан тослох материал нь эд ангийн үрэлт болоон дулааныг гадагшлуулж чадахгүй, хог хаягдлыг шүүж чадахгүйн улмаар хөдөлгүүрийг хүндээр гэмтээж болзошгүй. Тиймээс [tweetable]сайн чанарын тос тосолгооны материалыг автомашиндаа хэрэглэх хэрэгтэй[/tweetable].

[tweetable]Бохирдсон, өөрийн шинж чанараа алдсан тос нь хөдөлгүүрийн хамгийн том дайсан[/tweetable] бөгөөд 5,000 км тутамд солих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг билээ. Хөдөлгүүрийн тосыг тогтмол сольсноор өндөр хүчин чадал болоод хөдөлгүүрийн насыг уртасгадаг гэж мэргэжилтнүүд ярилцдаг гэдгийг сайн санах хэрэгтэй.

Өөрийн автомашиндаа анхаарах 10 зүйлс 1

 

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Хэн нэгэн

    2014/08/20 at 21:38

    Сайхан мэдээлэл байна…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.