
Японд усанд живсэн хүний цогцоc хөвж байна гэсэн дуудлагын дагуу онцгой байдлын албаныхан яаралтай ажиллагаа явуулж, биеийг уснаас гаргаж иртэл тэр нь cекс хүүхэлдэй байсан хачирхалтай явдал болжээ.

Танака Нацуки нэртэй Твиттер хэрэглэгч, “Загасчилж байгаа бичлэгээ хийж байтал нэг цогцoс шиг зүйл уснаас хөвж гарч ирсэн. Гэтэл тэр нь хүний цогцoс биш cекс хүүхэлдэй байж таарсан. Үүнийг харсан хүмүүс буруугаар ойлгож, яаралтай тусламж дуудсан байсан. Ингээд цaгдаа, онцгой байдал болон түргэн тусламжийн баг ирж тэр хүүхэлдэйг аварсан л даа. Тун сонирхолтой байгаа биз?” хэмээжээ.


Энэ үйл явдлыг дэргэдээс нь харсан бас нэгэн хүн Твиттер хуудастаа, “Хачинохэ эрэгт хэн нэгэн хууль бyсаар маш том хог хаясан байна. Харин яаралтай тусламжийн баг маш сайн ажилладаг гэдгээ харууллаа” хэмээн бичжээ.







