Хэрэв дэлхийн хүн төрөлхтөн 1000 жил унтаж байгаад сэрвэл бидний дэлхий ямар болж өөрчлөгдсөн байх бол?

0

Хүн төрөлхтөн гэнэт үгүй болвол Японоос АНУ-ын Калифорни муж хүртэлх зайд орших 3.5 сая тонн хог хаягдал далайд тэр хэвээрээ үлдэж, 100 жилийн дараа хүмүүсийг сэрэх үед ч Мак Доналдсын хуванцар аяга зэрэг хаягдлууд байгальд шингэлгүй байсаар л байх ажээ. Дэлхий дээрх бүх хүн 1000 жил унтвал дэлхийд нүүрлэх цор ганц аюул энэ биш юм. Манай сайт уншигч танд хүн төрөлхтөн 1000 жилийн хугацаанд унтсан тохиолдолд дэлхий дээр гарч болох 8 өөрчлөлтийг хүргэж байна.

1. Ой мод хаа сайгүй ургасан байх болно

Тайруулж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр сүйдсэн ой мод 4000 жилийн дотор бүрэн сэргэж дуусах бөгөөд түүнд амьдрах ан амьтдын тоо толгой ч мөн адил өсөх ажээ. Амьтад бол ой модыг нөхөн төлжүүлэх, байгаль орчныг цэвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг дурьдах хэрэгтэй болов уу. Мөн ой модод нэмэгдэхийн хэрээр сүүдэрт ургадаг ургамлууд ургах нөхцөл маш таатай болно.

 

2. Өндөр, томоохон барилга байгууламжуудын дийлэнх нь нурсан байх болно

Барилгын ихэнх дээврийн материалууд 20-30 жилийн баталгаатай байдаг бөгөөд тодорхой арчилгаа, засвар ороогүй тохиолдолд дусаал гоожих зэрэг асуудал үүсч эхэлдэг аж. Ийнхүү барилгад ус нэвчиж эхэлснээр хамгийн эхэнд модон материалууд болон хана элэгдэж эхлэх бол дараа нь шилэн болон метал эд зүйлс гэмтэж эхэлнэ. Ийнхүү орчин цагийн хараа булаам барилгууд үгүй болж, хүн төрөлхтнийг сэрэх үед чулуун барилга, байгууламжууд л үлдэж хоцорсон байх болно.

 

3. Дэлхий харанхуй үе рүүгээ буцаж очсон байх болно

Хүн төрөлхтөн унтсанаас хойш ердөө нэг өдрийн дотор л нүүрсээр эрчим хүч гарган авдаг бүх цахилгаан станцуудын ажиллагаа зогсож, түнэр харанхуй дэлхийг нөмрөн авна. Энэ үед Лас Вегас болон Нью-Йорк хот л хэд хоног гэрэл цахилгаантай байх аж. Хөргөгчид хадгалсан хүнс хулгана, харх, жоомны хоол болж эхэлнэ.

Түүнчлэн ус зaйлуулах үйл ажиллагаа явуулах хүнгүй болсноор метроны зам, хонгилууд ердөө 36 цагийн дотор усанд автаж, Аляска дахь газрын тосны тaнк бялхаж, дэлбэpэлт гарч эхлэх ажээ. Улмаар маш их хэмжээний газрын тос далайн усанд асгарч, байгаль орчинд бохирдол үүснэ.

 

4. Гэрийн тэжээвэр амьтад үгүй болно

Нохой, хонь гэх мэт гэршүүлсэн амьтад устах аюулд орно. Зэрлэг байгальд гаралгүй байшин, хот тосгонд байсан тэд хоол хүнсгүй болсноор гадаад ертөнц рүү гарахаас өөр аргагүй нөхцөлд хүрнэ. Энэ тохиолдолд герман хоньч нохой зэрэг том биетэй ноход зэрлэг байгальд дасан зохицож амьд үлдэх магадлалтай.

Муурнууд ч мөн адил шинэ амьдралын хэв маягтаа дасан зохицож чадна. Гэсэн ч зэрлэг байгалийн хуулийн дагуу сул дорой төрөл зүйлийн амьтад устах аюулд өртөнө.

 

5. Хүн төрөлхтний гараар бүтсэн хөшөө дурсгалууд түүх болон үлдэнэ

Хөшөө дурсгал ч бус, бүх л материалын хувьд зэв бол хамгийн том дaйсан билээ. Агаарын бохирдол ихтэй өнөө үед хүн төрөлхтөн өөрийн амьдарч буй орчноо зэвнээс өдөр тутамдаа хамгаалж, арчилгаа хийж байдаг бол хүмүүс байхгүй болсноор зэв хүссэн бүхнээ идэх, cүйтгэх боломж бүрэн нээгдэнэ.

Ийнхүү зэврэлт үүссэн байгууламжууд эрт орой хэзээ нэгэн цагт сүйдэх нь гарцаагүй болно. Арчилж, засвар үйлчилгээ хийх хүнгүйгээр зэврэлт бидний бодсоноос ч хурдтай явагдах магадлалтай.

 

6. Хот суурин газрууд ургамал ургах таатай орчин болно

Хүний үйл ажиллагаа бүрэн зогсох үед ороонги ургамлууд бүх л барилга байшинг бүрхэн ургахад ердөө 5 жилийн хугацаа л шаардагдах ажээ. Тухайлбал, 2002 онд хүн оршин суухаа больсон Хятадын Хуотуован тосгон 2 жилийн дараа л ургамал ногоонд дарагдаж, ороонги ургамал бүх л барилга байшинг ороож ургасан байсан түүх бий. Тэгвэл хүн төрөлхтөн 1000 жилийн турш унтвал тэд ямар болтлоо ургахыг таашгүй.

 

7. Олон хотууд усан доор орно

Амстердам зэрэг дэлхийн олон хотууд ус зaйлуулах систем, далан, гүүрний тусламжтайгаар оршин тогтнож байдаг ажээ. Эдгээр системийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах хүмүүс байхгүй болсноор маш их хэмжээний далайн ус хотууд руу орох бүрэн боломжтой болно.

Ийнхүү Нью-Йорк, Майами, Нью Орлеанс зэрэг хотууд хамгийн түрүүнд усанд автах магадлалтай бөгөөд эдгээр хотууд 2070 он гэхэд усанд автах аюултай гэсэн судалгаа ч бий. Тэгвэл хүн төрөлхтөн үгүй болсноор энэ хугацаа улам бүр наашлах нь мэдээж биз ээ.

 

8. Хүн төрөлхтөн өөрсдийн хотыг эргүүлэн бүтээхийн төлөө хөдөлмөрлөх шаардлагатай болно

Хүн төрөлхтөн зэрлэг амьтдын дунд амьд үлдэхийн тулд хамтдаа багаар ажиллаж, бусад амьтдын ноёрхлыг үгүй хийхээр тэмцэх шаардлагатай болно. Энэ үед хүмүүст хамтран ажиллах чадамж нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс муур, нохой зэрэг амьтдыг хэрхэн гаршуулж, тэжээхээ сайн мэдэхээс гадна зарим хот тосгодын үлдэгдэл байсаар байх нь бас нэгэн давуу тал болох аж. Түүнчлэн хүн төрөлхтөн техник, технологийн мэдлэгтэй тул хот тосгодоо эргүүлэн босгох бүрэн боломжтой байх биз ээ.

1000 жилийн турш нойрсуулах туршилтад орох санал хүлээж авбал та түүнд орох байсан уу?

10
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *