Хаш, өндөг болон сонгины тусламжтай хамгийн амттай, өег салатыг хийж идэцгээе!

2

Хаш, өндөг болон сонгинотой амттай салат

Хаш бол дэлхий дээрх хамгийн алдартай хүнсний ногоо. Энэтхэгээс гаралтай бөгөөд хүн төрөлхтөн 4000 жилийн тэртээгээс анх хэрэглэжээ. Хаш боловсорч гүйцдэг улирал гэж байх бөгөөд энэ нь 8-р сар юм. Цагаан болон судалтай хальстай гэсэн үндсэн 2 төрөл бий, гэхдээ бүрэн боловсорч гүйцэх үедээ бараан ягаан өнгөтэй болж хувирдаг. Хашийг бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой байдаг.

Хашийг иөн салатанд хэрэглэж болно

Хашийг найрлагандаа агуулсан амтат салатыг бүх төрлийн баяр ёслолын үеэр ширээн дээр тавьж, гэр бүлийнхэн болон зочид гийчдийг дайлахад тохиромжтой. Хэрэв та баярын өдрийг илүү амттай болгохыг хүсэж байгаа бол хаштай салат хийгээрэй гэж зөвлөе.

Энгийн бөгөөд гайхалтай – багахан хэмжээний орцоор салахын аргагүй амттай салат хийнэ гээд бод доо? Түүнчлэн хоолны дуршлыг нэмэх ач тустай.

Салат хийхэд хэрэг болох орц:

  • 5 жижиг хаш
  • 6 өндөг
  • 4 жижиг сонгино
  • 2/3 аяга майонез
  • Нунтагласан хар чинжүү
  • Нунтаг сахар давс /амт оруулна/
  • Ургамлын тос

Зориулалтын амтлагч хийхэд хэрэг болох орц:

  • 5 хоолны халбага цагаан цуу /9% агууламжтай/
  • 2 цайны халбага сахар
  • 1 цайны халбага давс
  • 130 мл ус

Хийх заавар:

Орцуудыг хооронд нь сайтар хольж, зориулалтын амтлагчийг гаргаж авна.

Салатыг хийх заавар:

1. Өндгийг чанаж хөргөсний дараа, хальсалж, хэрчинэ.

2. Хашыг угааж, ногоон хэсгийг хэрчиж авч, жижиг хэмжээтэй хэрчинэ. Дээр нь давсаа цацаад 30 минут байлгана – гашуун амтыг нь байхгүй болгоно.

3. Сонгиныг тал-бөгж хэлбэртэйгээр хэрчинэ. Ус, цагаан цуу, давс болон сахар зэргийг зориулалтын амтлагчийн хамт дээр нь цацаж 15 минут байлгана.

4. Тогоог сайтар халааж, ургамлын тосоо хийгээд улбар шар өнгөтэй болтол нь хашыг шарна, ингэхдээ ойролцоогоор 7-8 минут болно. Хашийг авч пергамент цаасан дээр тавина – өөх тосыг шингээж авна.

5. Хашыг салатны саванд хийж, дээр нь арилгасан сонгино болон хэрчсэн өндгөө хийнэ. Майонез болон хар чинжүүгээр амталж, дараа нь сайтар холино.

6. Салатыг хөргөгчинд хийж 30 минут байлгасны дараа хэрэглэвэл тохиромжтой.

Та сайхан хооллоорой!

6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *