
Хэрэв та USB залгуурыг зөв залгах гэж урьд нь мунгинаж байсан бол эсвэл гэр лүүгээ харихдаа гар дүүрэн ууттай зүйлс болон пиццатай арай гэж ирж байсан бол, та гарцаагүй хэн нэгнийг эдгээр асуудлыг илүү хялбар, тав тухтай арга замаар шийдвэрлэх санааг олоосой гэж хүсэж байсан биз ээ. Аз болоход бидний төсөөлөлд хязгаар гэж үгүй бөгөөд зарим хүмүүс үргэлж бидний өдөр тутмын амьдралыг илүү дээрдүүлэх, хөнгөвчлөх арга замыг хайж олдог билээ.
Таны амьдралыг шинэ түвшинд аваачих 23 догь санааг хүргэж байна.
23. Дэлгүүр хэсэж байхад таны найзыг аюулгүй бас дулаан байлгах нохойн зогсоол

22. Цохиж стрессээ тайлах зориулалттай нийтийн мешок


21. Энэ USB залгуурыг аль ч талаар нь шургуулж болно

20. Энэ жорлонгийн цоожийг тавиур болгож ашиглах боломжтой. Ингэснээр та эд зүйлээ орхиж явахгүй байх ач тустай юм.

19. Дугуй унадаг хүмүүс гэрлэн дохион дээр хүлээх зуураа хөл болон гараа тавих зориулалттай зогсоол

18. “Энэ зогсоол дээр машинаа тавьсан бол та хөдлөхийн өмнө, амьсгал шалгагчийн тусламжтайгаар алкохолын хэмжээгээ шалгах боломжтой.”

17. Энэ зочид буудлын сэрүүлэгтэй цаг 3 талдаа дэлгэцтэй тул та аль ч орон дээр хэвтэж байсан цагийг харах боломжтой.

16. “Манай ажлын газрын шат шөнийн цагт гэрэлтэж харагддаг.”

15. Энэ тор хайчилсан булангуудтай учраас пиццагаа хийж авч явахад тохиромжтой

14. Энэ нисэх онгоцны унтлагын маск өөр өөр талуудтай бөгөөд үйлчлэгч таныг хоолны цаг болоход сэрээх эсвэл саад бололгүй тайван унтуулах сонголтуудтай.

13. Энэ тосгуур шүүрэнд наалдсан үс ноосыг салгах тусгай хэсэгтэй

12. “Аав ээжийн маань гэрт байдаг хайрагчид бага зэрэг гэсэн товчлуур байдаг.”

11. Энэ паар хоол хүнсийг халуун хэвээр нь байлгах тасалгаатай

10. “Манай ажлын газар тамхи татдаг хүмүүст зориулсан тусгай хувцасны шүүгээтэй.”

9. Эдгээр тоонууд цаг тутамд автоматаар байрлал нь өөрчлөгддөг тул хэн нэгэн таны гарын хөдөлгөөнөөр нууц кодыг чинь тогтоох боломжгүй юм.

8. ТВ үзэж буй мэт хиймэл гэрэлтүүлэгч хулгайч нарыг танай гэр рүү ойртуулахгүй

7. Энэ өвлийн гутал өсгий хэсэгтээ мөсний тахтай учир мөсөн дээр чөлөөтэй явахад тусална

6. Энэ зоогийн газрын ариун цэврийн өрөөнүүд үйлчлүүлэгч ороход өнгөө өөрчилдөг

5. “Аавд маань нарны эрчим хүчээр ажилладаг сэнстэй малгай бий.”

4. “Миний буудалласан зочид буудлын угаалгын өрөөний шүршүүрийн хаалтанд усыг нээх тусгай зай гаргаж өгсөн байсан бөгөөд та усанд орохынхоо өмнө халуун усыг нээж болно гэсэн үг.”

3. Энэ дунд сургуульд тэшүүрийн зогсоол байдаг

2. Энэ спортын дэлгүүрт бяцхан саад бартаа бүхий зам байдаг бөгөөд та худалдаж авах гэж байгаа гутлаа шалгаж үзэх боломжтой.

1. “Манай хөргөгчний доторх тасалгаанууд эргэлддэг учраас бүх зүйлд амархан хүрч болно.”

Эдгээр санаануудын аль нь таны амьдралыг илүү сайжруулах вэ? Сэтгэгдэл үлдээх хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай.







