Би 2 долоо хоног Шварценеггерийн танилцуулсан гэрийн нөхцөлд хийж болох дасгалыг хийгээд биеэ эрс өөрчилж чадсан. Та ч бас туршаад үзээрэй!

0

Би саяхан Арнольд Шварценеггерийн ретрофотограф-ыг олж үзсэн юм. Алдартай болдибилдер гэрийн нөхцөлд 15-20 минутад хийж болох энгийн дасгалуудыг танилцуулсан байсан. Би 2 долоо хоногийн турш хийж үзсэн бөгөөд хэдхэн хоногийг дараанаас эхлээд л өөрчлөлтүүдийг мэдэрсэн юм. Компьютерын ард удаан цагаар суухад нуруу өвдөх нь ор мөргүй алга болжээ. Би Шварценеггерийн дасгалыг хийж байхдаа зургаа авахуулсан бөгөөд үр дүнг нь “өмнө нь” болон “дараа нь”-аар баталгаажуулахыг хүслээ.

1. Зогсоо байдлаас хөлөө өргөх

Энэ дасгал нь нуруу, бэлхүүсний булчингийн ачааллыг багасгана, бага аарцагны цусан хангамжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй. Хоёр хөлөө ээлжлэн тус бүр 10 удаа өргөнө.

 

2. Сандал дээр гэдсээрээ хэвтээд “хайчлах” дасгал

Нуруу, нугасны гүн булчингууд ажиллана. Сандал дээр гэдсээрээ хэвтээд гараараа шалан дээр тулаарай. Хөлөө хэдэн минутын турш хайчлах мэт хөдөлгөөн хийнэ, нугасанд ачаалал ирж байгааг мэдэртэл дасгалыг хийнэ.

 

3. Сандал дээр тулсан арын планк

Энэ байрлалаас дасгал хийхэд хэвлийн болон нурууны босоо, хөндлөн булчингууд ажилладаг. Хоёр гараараа сандал дээр тулаад өгзгөө өргөнө, энэ байрлалд 1 минут барина.

 

4. Өгзгөө өргөсөн планк

Өндөр планк нурууны булчингийн ачааллыг багасгадаг, түүнчлэн мөр болон гарны булчинд нөлөөлдөг. Хөлийн өлмий болон тохой дээрээ тулна, өгзгөө бага зэрэг дээш өргөнө. Энэ байрлалд 1 минут орчим бариарай.

 

5. Сандал дээр суугаад хөлөө нугалж, тэгшлэх дасгал

Цаашлаад хэвлийн булчинд авах ачаалал. Сандал дээр суугаад хөлөө өргөнө, өвдгөөрөө нэг нугалж эргээд хөлөө тэгшилнэ. Нийт 12 удаа дасгалыг хийж гүйцэтгэнэ. Дунд нь бага зэрэг амраад 3 оролтоор хийгээрэй.

 

 

6. Хэвтээ байрлалаас хөлөө толгой дээгүүрээ өргөх дасгал

Гэдэсний доод хэсэг болон нурууны булчинг ажиллуулна. Мөн нурууны гүн булчингуудын хамтаар бэлхүүсний булчингуудад ачаалал өгнө. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө толгой дээгүүрээ давуулж 10 хүртэл тоолж энэ байрлалдаа барина. 2-3 оролтоор дасгалыг хийгээрэй.

 

7. Хөлөө салгаж савлах дасгал

Хүнд биш дасгал, хэвлий, нуруу болон өгзөгний булчинд ачаалал өгдөг. Хөлөө нэг тийш салгасны дараа шулуун байгаа хөлтэйгөө буцаагаад нийлүүлнэ. Хөл тус бүрээр 10 удаа хийнэ.

 

8. Хөлөө өргөж хэвлийг чангалах дасгал

Хэвлийгээ чангалж байгаа хүмүүст танил дасгал байх гэж бодож байна. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө эгц шулуун дээш өргөнө. Хөлөө дахин өргөхөөс өмнө доод цэгтээ хэсэг барихыг хичээгээрэй. Хөл буухад шаланд хүрэх ёсгүй. Дасгалыг 2 оролтоор 10 удаа хийнэ.

 

Миний үр дүн

Би өглөө болгон өглөөний цайнаасаа өмнө дасгалыг хийж байсан юм. Цаг бага орно, гэхдээ мэдэгдэхүйц үр дүнтэй. Нурууны өвчин алга болсноос гадна хэвлий ч чангарахад их нөлөөлсөн. Хэвлийн булчинг чангалахад яагаад их анхаарал хандуулдгийн учрыг ч мэдэж авах шиг болсон, яагаад гэвэл нурууг зөв байрлалд байлгахад энэ төрлийн дасгал их нөлөөлдөг юм байна. Гэдэс сул, унжсан байвал нуруунд ачаалал өгч өвчний эх үүсвэр болно, ялангуяа та удаан цагаар сууж идэвхгүй байдаг бол энэ таагүй мэдрэмж улам их мэдрэгдэх ажээ.

Энэ дасгалыг хадгалж аваарай, танд эрүүл энхийг хүсье!

9
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. turshigch

    2020/05/17 at 22:51

    ene hvn egts urdaas awsan hajuu talaas awsan 1 l veiin zurag bn. (hajuu talaas darsan zurgand abs aa changalj gargasan l bn.)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *