Дэр, гудас болон матрасаа хэрхэн хялбар аргаар халдваргүйжүүлж цэвэрлэх вэ?

3

Бид бүгд л янз бүрийн шимэгч болон элдэв бактергүй цэвэр аюулгүй гэр оронд амьдрахыг хүсдэг. Гэхдээ зөвхөн хүсэх нь хангалтгүй бөгөөд цэвэр ариун байлгах нь амаргүй зүйл гэдгийг гэрийн эзэгтэй болгон мэднэ. Бидний гэр оронд хэрхэн яаж цэвэрлэхээ мэддэггүй эсвэл цэвэрлэхээ мартдаг тийм зүйлс байдаг. Гэрийнхээ матрас, гудас дэрийг хэрхэн яаж халдваргүйжүүлж, цэвэрлэх талаар бидний мэдлэг хомс билээ.

Энэ нь маш чухал зүйл бөгөөд гудас, дэр нь бидний унтдаг хэсэг, орчин учраас тэр юм. Хэдийгээр бүтээлэг, орны цагаан хэрэглэл нь дэр гудсыг ямар нэг байдлаар хамгаалж байдаг боловч энэ нь хангалтгүй, хэрхэн цэвэрлэх талаар мэдлэгтэй болох хэрэгтэй.

Хэрвээ бид үүнийг үл тоон өнгөрөөвөл олон янзын өвчин, тэр дундаа харшил, астма зэрэг өвчинд нэрвэгдэх болно. Мөн гэрт их хэмжээний тоос байх нь сайхан амрахад ч саад болдог билээ.

Энэ нь бидний амьсгалахад саад болох микро организмаас шалтгаалдаг байна. Үүний эсрэг тэмцэх янз бүрийн химийн хэрэгсэл байдаг боловч аль болох байгалийн бүтээгдэхүүн ашиглах нь илүү ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл таны биед ямар нэг сөрөг нөлөөгүй тийм арга хэрэгслийг хэлж байна. Энэ талаарх олон маргаан байдаг учир дэр гудсаа хэрхэн цэвэрлэх талаар танд зарим нэг зүйлийг зааж өгье.

Гудас, дэрээ хэрхэн цэвэрхэн байлгах вэ?

Юуны өмнө дөнгөж босоод ор дэрээ хураахгүй байхыг зөвлөж байна. Яагаад? Бид дөнгөж босоод ор дэрээ хураах нь ор дэр, гудсан дээр байгаа жижиг эд эстэй нь цуг хааж таглаж байгаа хэрэг.

Тиймээс аль болох ор дэрээ амьсгалуулж, нарны гэрэлд байлгах хэрэгтэй. Энэ нь микробын гол дайсан учир ор дэрээ хураахгүй байхад эдгээр микробын ихэнх хэсэг нь устана. Хэрвээ илүү үр дүнтэй арга хайж байгаа бол нартай өдөр ор дэрнийхээ хэрэглэлийг гаргаж хатаах хэрэгтэй.

Хэрвээ үүнээс илүү үр дүнтэй арга хэрэгтэй бол танд бикарбонат болон халдваргүйжүүлэх эфирийн тос хэрэгтэй билээ.

17
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
11
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baigalmaa Yondondalai

    Baigalmaa Yondondalai

    2018/04/17 at 03:31

    Shal teneg hudlaa yum bichihee boli hun huurah gsn arga yumuu haashaa yum

  2. Oogii Chimd

    Oogii Chimd

    2018/04/17 at 06:05

    kk neeh mundag zuvulguu uguh gj bga yum bh gsen chn kk hun buhen medeh l yum bna da teneg yum buchij bhaa bolimoor yum kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *