
Заримдаа тохойн арьс хуурайшиж, тав тухгүй байдлыг бий болгодог бөгөөд сайн харвал зүлгүүр шиг болсон байдаг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Бид та бүхэнд тэдгээр нөлөөлж буй хүчин зүйлс болон үүний эсрэг авах арга хэмжээ бүхий зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. Үр дүнд нь таны тохойн арьс дахин хуурайшихгүйгээс гадна хүүхдийн арьс шиг л зөөлхөн болох юм.
Яагаад тохойн арьс хуурайшдаг вэ?
Тохойн арьс нь биеийн бусад хэсгийн арьсыг бодвол өөр байдаг. Үүний учир шалтгаан нь чийгшил алдагдахаас сэргийлдэг тосны булчирхай тохойн арьсан дээр бага байдагтай холбоотой. Тиймээс тохойн арьс хуурайшиж, хагардаг байна. Үүнээс гадна тохойн арьс тогтмол хөдөлгөөн дунд оршдог бөгөөд үр дүнд нь хатуу ширүүн болдог. Түүнчлэн энэ хэсгийн арьсанд онцгойлон арчилгаа хийх хэрэгтэй.
Хэрхэн тохойн арьсыг зөөлхөн болгох вэ?
1. Хэрхэн шүршүүр/усанд орж байгаагаа анхаарах
Тохойн арьс хуурайших нь хэтэрхий удаан ваннд хэвтэх эсвэл шүршүүрт орсонтой холбоотой байж болно, тэр тусмаа ус халуунаас гадна хлоржуулсан байвал. Угаалгын бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо 4-6 pH агуулсныг сонгоорой. Мөн найрлагандаа сүүний хүчил агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэвэл тохиромжтой байдаг.
2. Зөв чийгшүүлэгчийг сонгох
Усанд орох эсвэл шүршүүрт орсны дараа та тохойн арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй. Мөн бусад үед ч гэсэн, аль болох тохойн арьсаа хуурайшихаас сэргийлж, чийгшүүлж байх нь чухал юм. Хэрэв таны тос эсвэл цэвэрлэгч шингэн чинь найрлагандаа олив, кокос, африкийн шиа мод эсвэл какаоны тосыг агуулсан бол бүр ч илүү сайн нөлөө үзүүлнэ.
3. Хувцсандаа анхаарал хандуулах
Хэрэв таны тохойн арьс хуурайшсан бол ямар хувцас өмсөж байгаагаа анхаарахад гэмгүй. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол зарим даавуун материалтай хувцас арьсыг загатнуулж, улмаар хуурайшуулдаг байна.
4. Арьсаа хүрээлэн буй орчноос хамгаалах
Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран хувцсаа зөв тохируулж өмсөх, мөн дулааны улиралд гадуур гарахдаа нарны тос түрхэж байгаарай.
5. Зөөлөн үрэгч эсвэл иллэг хийгч сам хэрэглэх
Хэрэв танд арьсны ямар нэгэн өвчин байхгүй бол дээрх зүйлсийг 7 хоногт нэг удаа хэрэглэж болно.
6. Зөв хооллох
Витамин А болон Е, биотин, цайр зэргийг агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үр дүнд нь дан ганц таны тохойн арьсанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй биеийн бусад хэсгийн арьсанд ч бас эерэг нөлөө үзүүлнэ.
Хэзээ мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй вэ?
Хэрэв та дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн бол таны тохойн арьс хуурайшихаа болих ёстой. Гэсэн хэдий ч хэрэв та үр дүн олж харахгүй байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй энэ төрлийн арьсны хуурайшилт нь илүү ноцтой асуудлын шинж тэмдэг байж мэдэх юм. Жишээ нь, таны даавар алдагдсан, чихрийн шижин, толбот үлд эсвэл хайрст үлд зэрэг өвчин туссан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн мэргэжлийн эмч нар оношийг тодорхойлж чадна гэдгийг санаарай.
Хэрэв таны тохойн арьс хуурайшаад байвал тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Энэ мэдээг найзуудтайгаа хуваалцаарай – магадгүй хэн нэгэнд цаг алдалгүй туслах ч юм билүү?







