Үзэгчдийн тэр болгон анзаарч, олж харж чадаагүй кинонуудын нууцлагдмал 20+ хэсгүүд

2

Олон найруулагчид өөрийн кинондоо нууц илгээмж үлдээх дуртай байдаг. Харин үзэгч олон Marvel-ийн киноноос эсвэл Кингийн дэлгэцийн бүтээлээс л далд утга агуулгыг хайх нь тэр. Үнэндээ найруулагчдын үлдээсэн нууц илгээмжийн зах зухыг л зарим нэг үзэгч анзаарна, зөвхөн зах зухыг нь шүү.

Бид энэ төрлийн нууц илгээмжүүдийн арвин их цуглуулгатай бөгөөд байнга шинэчилж байдаг тул та бүхэнтэйгээ хуваалцахад баяртай байна. Нийтлэлийн төгсгөлд таныг бас бонусаар ч баярлуулна.

  • “Thor: Ragnarok” – Доктор Стрэнж өөрийн уламжлалт шар бээлийтэйгээ гардаг Marvel-ийн цорын ганц кино. Найруулагчдыг уран бүтээлээр хангаж байгаа комиксуудад мэхийн ёслоё.
© Thor: Ragnarok / Marvel Studios
  • “Harry Potter and the Deathly Hallows: Part II” дээр Рон ногоон гэрэлтэй шидийг ашигладаг – үүний тусламжтайгаар «Авада Кедавра» гэх хориотой хараалын дүр зургийг гаргаж ирж чадна. Уг хараалыг киноны баатруудын хэн нь ч киноны турш хэрэглэж байгаагүй. Үхэлтэй нүүр тулсан энэ үед Рон ийм арга хэмжээ авах нь Гермион болон өөртөө эцсийн боломж олгоно гэж бодсон бололтой.
© Harry Potter and the Deathly Hallows: Part II / Warner Bros.
  • Тэр л хэсэгт бид Харри Поттерийг бид нүдний шил, сорвигүйгээр харна. Яагаад гэвэл үйл явдал бодит биш орчинд өрнөж байгаа юм, бидэнд гол дүрийн сэтгэлийг харуулах ажээ. Харин муудсан хараа болон урьд нь авсан шарх сорви үүнд огт хамаагүй.
  • Поттер зохиол дээрээ бүр нүцгэн байдаг гээч. Харин найруулагч зохимжгүй гэж үзсэн тул хувцастай гаргажээ.
© Harry Potter and the Deathly Hallows: Part II / Warner Bros.
  • Тим Роббинс-ын “War of the Worlds” кинонд бүтээсэн дүр газар дор нүх ухах саналыг Рэйд хэлдэг. Яг л ийм аргаар домогт “The Shawshank Redemption” киноны Энди Дюфрейн шоронгоос оргосон байдгийг та санаж байна уу? Дюфрейн дүрийг Роббинс бүтээсэн.
© War of the Worlds / Paramount Pictures © The Shawshank Redemption / Warner Bros.
  • “The Secret Life of Walter Mitty” киноны гол дүр Гренландад нисэж ирээд машин хөлслөх гэхэд нь хоёр өнгийн сонголт санал болгодог – улаан болон цэнхэр. Энэ юуг ч санагдуулахгүй байна уу?
© The Secret Life of Walter Mitty / 20th Century Fox © The Matrix / Warner Bros.
  • “The Hangover” киноны нэг хэсэг яг л The Beatles-ийн алдарт цомгийн нүүрний зураг шиг байдаг.
© The Hangover / Warner Bros. © Charles LeBlanc / flickr
  • Стив Бушем–ийн “Reservoir Dogs” кинонд бүтээсэн дүр зөөгч нарт хэзээ ч цайны мөнгө үлдээж үзээгүй. Сонирхолтой нь тэр өөрөө “Pulp Fiction” кинонд зөөгчийн дүрийг бүтээнэ. Миа Уоллес болон Винсент Вега хоёр зөөгчөөс зугтаадаг даа.
© Reservoir Dogs / Miramax © Pulp Fiction / Miramax
  • “Captain America” киноны Ник Фьюригийн оршуулгын чулуун дээр бичигдсэн дурсгалын үг: “Буянтны зам”. Энэ л шүлгээс “Pulp Fiction” киноны Жулс хэсэгчлэн уншдаг. Хоёр киноны дүрүүдийг Сэмюэл Л. Жексон бүтээсэн юм.
© Captain America / Marvel Studios © Pulp Fiction / Miramax
  • Тор “Avengers: Endgame” киноны бүхий л үйл явдал дээр бээлий өмссөн байдаг. Крис Хемсворт дүрийг илүү том харагдуулах тусгай өмсгөл өмсдөг байсан бөгөөд өмсгөлийн оёдлыг нуух зорилготой байжээ.
© Avengers: Endgame / Marvel Studios
  • Тони Старкын аварсан төмөр хүний баг өмссөн жаахан банди хожим нь Хүн-Аалз болдог. Үүнийг дүр бүтээсэн жүжигчин Том Холланд өөрөө батлан хэлжээ.
© Iron Man II / Marvel Studios © Spider-Man: Homecoming / Marvel Studios
  • “The Chronicles of Narnia” киноны Цагаан Илбэчний Мөсөн сэнтий нь түүнийг засаглалаа алдаж эхлэхэд хайлж хэмжээгээрээ багасдаг.
© The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe / The Walt Disney Company
  • “Baby Driver” кинон дээр хайр дурлалаа илэрхийлэх хэсгийг маш сонирхолтойгоор гаргаж чадсан. Та арын хэсэгт харагдах гудамжны ханын зургийг сайтар ажиглаж хараарай – гол дүрийн баатар Деборуг хэрхэн угтан авч байна вэ?
© Baby Driver / Big Talk Productions
  • Брендан Глисоны “Calvary” кинонд бүтээсэн дүрийн уншиж байгаа сонины гарчиг “Дублинаас гаралтай хоёр алуурчны цогцос олдлоо” гэж байна. Тэрээр “In Bruges” киног энэ үед дурсан, өөрөө тэр кинонд гол дүр бүтээсэн юм шүү дээ.
© Calvary / Fox Searchlight Pictures
  • “John Wick” киноны 2 дугаар анги дээр зочид буудлын гадаа зогсож байгаа машинууд 1 дүгээр анги дээр гарч байсан газраасаа хөдлөөгүй яг л тэндээ зогсож байдаг. Энэ хоёр ангийг 3 жилийн зайтай авсан. Кино бүтээгчид энэ мэт нарийн зүйлсийг хүртэл бүгдийг тооцоолжээ, яагаад гэвэл 2 киноны үйл явдал ердөө л долоо хоногийн дотор өрнөж байгаа юм.
© John Wick / Thunder Road Pictures © John Wick: Chapter 2 / Thunder Road Pictures
  • Уэйд Уилсоныг туршилтын мэс засал руу авч явдаг хэсэг дээр тэрээр анхааруулдаг: “Надад ногоон өнгийн л өмсгөл өгөхгүй шүү”. Энэ бол Рейнольдсын “The Green Lantern” киноны дүрд илгээсэн илгээмж үг юм.
© Deadpool / 20th Century Fox © The Green Lantern / Warner Bros.
  • “It” киноны үргэлжлэл дээр бид Стивен Кингийн хэсэгчилсэн дүрийг хардаг, тэр Биллд хуучин дугуйгаа зардаг үнэт эдлэлийн худалдаачин болжээ. Кингийн бүтээсэн дүр Биллийн номын төгсгөл муу болсон гэж шүүмжилнэ – зохиолчийг өөрийг нь энэ хэсэг муу болсон гэж шүүмжилсээр л байгаа.
© It: Chapter Two / Warner Bros.
  • Домогт “The Shining” кинонд “It 2” киноноос илгээмж явуулжээ. Беверли угаалгын өрөөнд ороход олон хүн түүн рүү дайрахыг завддаг, яг энэ үед хэн нэгэн алдарт “Жонни ч гараад ирлээ” гэж үгийг хэлнэ.
© It: Chapter Two / Warner Bros. © The Shining / Warner Bros.
  • “Gone Girl” киноны эхлэл үе дээр Эми захидал бичихдээ хэд хэдэн үзэг ашигладаг. Энэ нь хуурамч өдрийн тэмдэглэл хийхэд хэрэг болжээ.
© Gone Girl / 20th Century Fox
  • “Back to the Future” киноны 2 дугаар хэсгийн эхний үед Мартин “Хоёр улиас” худалдааны төвийн гадаа Доктой уулздаг, тэр үед хоёр улиас ургаж байсан юм. 1955 онд DeLoren нэг улиасыг дайрч унагаснаас хойш нэршил нь өөрчлөгдөж “Ганц улиас” болжээ.
© Back To The Future, Part II / Universal Pictures
  • “Back to the Future” киноны 1 дүгээр хэсэгт Докын эвдэлсэн барилгын хөшөө 2 дугаар хэсэг дээрээ ч эвдэрхий хэвээр харагдана.
© Back To The Future, Part II / Universal Pictures
  • Нөгөө л нэг 2 дугаар хэсэг дээр спойлер гардгийг та мэдэх үү, биднийг киноны үргэлжлэл рүү хүргэнэ. Докын өмссөн цамцны хээг сайтар хар – морьтон болон гал тэрэгний зураг байгаа биз?
© Back To The Future, Part II / Universal Pictures
  • “Men in Black” киноны 3 дугаар анги дээр бид Фрэнкийн нохойг дахин харна, урьдны анги дээр нь гарч бидэнд танил болсон нохой. Нохойны хөрөг зураг ирээдүйн Жейн ханан дээр өлгөөтэй: үүнээс гадна өнгөрсөн үе рүү явсан Жей ярьдаг нохой гэсэн зарын зурагт хуудасны өмнө машинаа зогсоодог.
© Men in Black 3 / Amblin Entertainment,

 

Бонус

  • “Stranger Things” киноны 1 дүгээр улирлын турш Шериф Жим Хоппер хөх өнгийн үсний боолт гартаа барьж явдаг. Киног буцааж сайтар ажиглан үзэх юм бол тэр цэнхэр боолт нас барсан Жейн охиных нь байжээ.
© Stranger Things / Netflix
  • Киноны 2 улирлын хэсэгт тэр цэнхэр боолтыг Одигийн бугуйнаас харж болно. Охиныг шериф өөрийн халамжинд авсан байдаг.
© Stranger Things / Netflix

Хэрвээ та кино найруулагч байсан бол үзэгч олонд ямар нууц илгээмж үлдээх байсан бэ?

5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *