Шөнө орондоо дулаан оймс өмсөж унтахын 5 ашиг тус. Ялангуяа нойр муутай хүмүүст хамгийн их хэрэгтэй

0

Оймсыг эртний соёл иргэншлийн эрин үед Египет, Грек, Ромчууд ашигладаг байсан гэж үздэг. Тэдний гол зорилго нь хөлийг дулаан байлгах, гутлыг хөлд эвтэйхэн байлгахад оршдог байсан бол оймстойгоо унтах нь бие бялдар төдийгүй оюун санааны хувьд ч маш их ашиг тустай байдаг байна. Ингээд орондоо оймстойгоо орохын 5 ашиг тусыг хамтдаа мэдэж авцгаая.

1. Оймс нь илүү хурдан унтахад тусалдаг

Итгэх эсэх нь хамаагүй нэгэн судалгаагаар шөнийн цагаар оймс өмсөж унтах нь илүү хурдан унтахад тусалдаг болохыг нотолжээ. Энэ нь оймс хөлийг дулаацуулж байдагтай холбоотой юм. Хөл дулаахан байх үед биеийн температур буурч тархинд орондоо орох цаг болсон хэмээх дохиог өгдөг байна.

 

2. Оймс нь Райнедийн өвчин (цусны судас агших) үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлдэг

Райнедийн өвчин нь цусны эргэлттэй холбоотой үүсдэг өвчин юм. Энэ нь стресс эсвэл хүйтэн температур зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Тус өвчний улмаас биед дотор муухайрах, гэнэтийн өвдөлт гэх мэт хямралын шинж тэмдгүүд илэрдэг. Харин оймс өмсөж унтах нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн дотоод температурыг зохицуулж, хөлийг дулаан хэвээр нь байлгах болно.

 

3. Дулаахан оймс таныг илүү эрүүл байлгана

© Livi Po / Unsplash, © Shutterstock.com

Оймстойгоо унтах нь биеийн температурыг бууруулж, цусны эргэлтийг сайжруулдаг тул илүү сайн, бат бөх нойрсох магадлал өндөр болно гэсэн үг. Ингэснээр та илүү олон цаг амрах боломжтой болно. Илүү их унтах нь өдрийн турш эрүүл, аз жаргалтай, эрч хүчтэй байхын хамгийн гол хүчин зүйл юм.

 

 

4. Нүдэнд оч харвах асуудлыг бууруулна

Нүдэнд оч анивчих нь биеийн температурын хэлбэлзлээс шалтгаалсан дааврын тэнцвэргүй байдлаас үүдэн үүсдэг үзэгдэл юм. Шөнийн цагаар дулаан оймс өмсөх нь цусны эргэлтийг сайжруулснаар нүдэнд гэрэл гялсхийх асуудлыг бууруулдаг байна.

 

5. Өсгий хагарах асуудлыг шийднэ

© Shutterstock.com

Хэрэв таны хөл хуурайшаад, өсгий тань хагарсан бол оймс өмсөж унтаад л асуудлаа шийдэх боломжтой. Унтахаасаа өмнө биеийн тос эсвэл чийгшүүлэгч тос хөлдөө түрхээд, оймсны ид шидийн хүчийг улам нэмээд өгөх хэрэгтэй. Энэ аргыг гартаа ч мөн хэрэглэж болно. Оймс өмсөх нь тос түрхэж чийгшүүлсэн арьсны чийгийг түгжиж өгдөг байна.

4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *