Хүн болгон л өөрийн гэсэн зуршилтай байдаг – зарим нэг нь онгорхой хаалгатай өрөөнд унтаж чаддаггүй бол, зарим нэг нь өөрийгөө түүхэнд нэрээ дуурсгасан нэгэн гэж төсөөлөх бол нөгөө нь фобий өвчинтэй байх гээд л энэ жагсаалт дуусахгүй. Одууд ч бас энэ зуршлаас ангид байхгүй нь мэдээж.
1. Деми Мур
Жүжигчин маань ардын эмчилгээнд үнэнч нэгэн ажээ. Цусаа цэвэрлэхийн тулд хануур хорхой ашигладаг байна.
2. Жеймс Макэвой
Гайхалтай авьяаслаг жүжигчин залуу өглөө хамгийн анх таарсан хүндээ “цагаан туулай” гэж хэлдэг зуршилтай.
3. Женнифер Энистон
Нисэх онгоцонд орохдоо эхлээд баруун хөлөө тавьж хурууныхаа үзүүрээр салон дотроос тогшдог.
4. Жонни Депп
Дам яриагаар тэрээр Барби болон бусад хүүхэлдэйгээр тоглодог.
5. Мэрайя Кэри
Дуучин бүсгүй бараг 15 цаг унтдаг. Унтлагын өрөөнд нь 20 гаруй агаар чийгшүүлэгч суурилуулж саунд байгаа мэт чийгшилтэй байдаг ажээ.
6. Кэтрин Зета-Жонс
Гүзээлзгэнээр шүдээ угааж цэвэрлэнэ. Түүний бодлоор шүдний өнгө өөрчлөгдөхгүй цагаан хэвээр байна гэжээ.
7. Леди Гага
2011 оны Grammy шагнал гардуулах ёслолын үеэр Леди Гага нэгэн өндөгнөөс гарч ирж байсныг санаж байгаа болов уу. Энэ өндгөө гэр рүүгээ аваад явсныг нь тэр болгон хүмүүс мэдэхгүй. Заримдаа өндгөндөө орж бясалгал үйлддэг бол заримдаа унтдаг байна.
8. Жессика Симпсон
Амьдралдаа ганц ч удаа тамхи сорж үзээгүй гэж тэрээр баталдаг ч никотинтой бохь зажлах тун дуртай нэгэн юм.
9. Кристиан Бэйл
Мухар сүсэгтнүүдийн эсрэг бүх л зүйлийг хийнэ: шатан доогуур гарна, хар муураас эмээхгүй, толь хагална гээд л …
10. Камерон Диас
Тэрээр элдэв зүйлээс халдвар авчих вий гэж маш их эмээдэг тул хаалгыг хумсаараа онгойлгоно.
Зочин
2015/10/13 at 17:10
Кристиан Бел гоё зуршилтай юм байна
Зочин
2015/10/13 at 21:48
sonin medee bn hha
Зочин
2015/10/13 at 22:17
Сэтгэгдэл *s
Зочин
2015/10/14 at 05:22
Сэтгэгдэл *10 dahi ni shal gaj ym humsara ymsd hvreh bvr garaara hvrseees iluu nyan oroh bishu bs tsaashlaj uldene
Зочин
2015/10/14 at 09:56
Johnny Cahs Ellen-tei yariltsaj bhdaa unen uu hudlaa yu gedeg togloom togloom barbie-r ohintoigoo toglodog gej helj bsniig n l shuud zurshil bolgood tavichih yumaa. Hunii helsen ugiig yaj ch guivuulj boldogiin jishee bn