
Christopher McQuarrie-гийн дэлгэцийн шинэ бүтээл Mission: Impossible – Rogue Nation киноны бүрэн хэмжээний трейлер болон жүжигчдийн танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. Биелэгдэшгүй даалгаврын өмнөх ангиуд үнэхээр гайхалтай байсан бөгөөд шинэ ангийг нь тэсэн ядан хүлээж байгаа үзэгчид их байгаа гэдэгт итгэлтэй байна.
Шинэ ангийн товч агуулга:
Олон улсын валютын санг татан буулгах ба Этан Хант “Syndicate” нэртэй шинэ халдлагыг хийх болно. “Syndicate” гэдэг нь өндөр чадвартай тагнуулчдын сүлжээ бөгөөд цуврал террорист халдлагаараа дэлхий дээр шинэ эмх журмыг тогтоох зорилготой юм. Биелэгдэшгүй даалгаврыг гүйцэтгэдэг Этан өөрийн багаа бүрдүүлэн Илса Фауст, Британийн тагнуулчтай хамтардаг тухай гарна.
Энэхүү киноны гол дүрд Tom Cruise, Jeremy Renner, Simon Pegg, Rebecca Ferguson, Ving Rhames, Sean Harris болон Alec Baldwin нар тоглосон бөгөөд тэдний заримыг нь трэйлерийн доор байгаа зурагт хуудсуудаас харж болно. Paramount Pictures компани, Bad Robot-ын найруулсан тус бүтээл 7-р сарын 31-нд кино театруудаар гарах юм.
Трэйлер








Зочин
2015/06/26 at 16:00
Сэтгэгдэл *goe kino shu